“Building automation & security solutions” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
“Building automation & security solutions” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Вертексмон ХХК болон Johnson Controls компанийн хамтран зохион байгуулсан   “Building Automation & Security Solutions” арга хэмжээ нь  энэ сарын 21-нд Blue Sky зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. 

Тус арга хэмжээнд Johnson Controls компанийг төлөөлж  Зүүн Азийг хариуцсан ерөнхий менежер Tony Wong, Бүс хариуцсан борлуулалтын менежер Joey Yuen мөн Аппликейшний ахлах менежер Alain Liu нар нь  өөрсдийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга, барилгын автоматжуулалт аюулгүй байдлын цогц шийдэл зэргийг танилцуулж, Вертексмон ХХК -ийн гүйцэтгэх захирал Ө.Батмөнх барилгын салбарын ирээдүйн чиг хандлага болох барилгын автоматжуулалтын талаар ирсэн зочиддоо танилцуулга хийлээ.

Мөн арга хэмжээний үеэр Johnson Controls -ийн инженер болон илтгэгчид орчин үеийн технологийн бүтээгдэхүүн шийдлүүдийг хэрхэн ажилладгийг ирсэн зочиддоо бодитоор харуулав. 

Johnson Controls -ийн танилцуулга

Johnson Controls нь барилгын нэвтрэх систем болон аюулгүй байдлын системийн шийдлүүдийг борлуулагч компани юм. Тухайлбал галын систем, барилгын ухаалаг систем, камер болон хяналтын систем гэх мэт.