card

Бид AirBus компанийн 2022 оны шилдэг партнераар шалгарлаа

   

   Дэлхийд тэргүүлэгч Airbus компаниас 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Secure Network Users Conference буюу "SNUC23" арга хэмжээ нь Испани улсын Мадрид хотноо 3 сарын 15-16ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус үйл ажиллагаанд Ази болон Европын бүсийн 35 орны 300 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч Вертексмон компани дэлхийд тэргүүлэгч "Airbus" компанийн “2022 оны шилдэг партнер” гэх нэр хүндтэй шагналаар шагнагдлаа. 

 

 

Вертексмон компани нь Airbus брэндийн Монгол дахь анхны цор ганц албан ёсны партнер бөгөөд бид АirBus Tetra брэндийн харилцаа холбооны тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Монгол улс дахь дэд бүтцийн томоохон төслүүдэд амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлсээр байна.

 

   

Airbus Agnet шийдэл нь тусгай холбооны сүлжээ үүсгэж илүү найдвартай, аюулгүй харилцаа холбоо үүсгэдгээрээ давуу талтай бөгөөд цэрэг, цагдаа, тусгай хүчин, гал команд, эмнэлэг, зам тээвэр зэрэг олон нийтийн тусгай байгууллагуудад ашиглахад тохиромжтой бөгөөд эдгээр байгууллагуудын харилцаа холбоог яаралтай тусламж үйлчилгээний үед үл тасалдалгүйгээр найдвартай, цаг алдалгүй зохион байгуулдгаараа давуу талтай юм. 

 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.