card

Хязгааргүй боломжоор дүүрэн Grandstream-ийн цогц шийдлүүд

Аливаа бизнес эрхлэгчдэд байгууллагын цар хүрээнээс үл хамааран ажилчид болон зочдод зориулсан харилцаа холбооны дэд бүтэц шаардлагатай байдаг. Ихэнхдээ энэ дэд бүтцийн элемент бүр үйлдвэрлэгчээс гаралтай өөр өөр байдаг тул систем төхөөрөмжүүд хоорондоо интеграц хийхэд учир дутагдалтай мөн олон төрлийн платформууд ашиглах шаардлагатай болдог. Харин бүгдийг нэг дор багтаасан Grandstream -ийн бүтээгдэхүүний тусламжтайгаар танай байгууллагад хэрэгтэй шийдлийг бүгдийг нэг доороос авах боломжтой. 

Grandstream UCM шийдэл

Grandstream -ийн нэгдсэн харилцаа холбоо (UCM) шийдэл нь бизнес эрхлэгчдэд зориулагдсан бүтээгдэхүүний цогц хослолыг хангадаг. Бизнесүүдэд зориулан бүтээгдсэн олон төрлийн IP утаснууд  болон сүлжээний бүтээгдэхүүнүүдээр баялаг функцуудыг санал болгодог тул UC цувралыг таны бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой. Grandstream -ийн IP PBX нь ямар ч хэмжээтэй аж ахуйн нэгжид зориулсан UC цувралыг санал болгодог бөгөөд энэ нь танд IP утас, видео хурлын төхөөрөмж, байгууламжид нэвтрэх хэрэгсэл гэх мэт төрөл бүрийн IP төгсгөлийн цэгүүдийг ашиглан төгс шийдлийг гаргах боломжийг олгодог.  Дэлгэрэнгүй үзэх - https://vertexmon.com/grandstream

 

 

Grandstream GWN шийдэл 

Энэхүү шийдэл нь Wi-Fi-ийн орчинг бүрдүүлдэг бөгөөд хэдэн зуун хандалтын цэгүүдийг хялбархан хуваарилах боломжтой бөгөөд GWN.Manager эсвэл GWN.Cloud ашиглан бүгдийг алсаас удирдах, тохируулах боломжтой юм. Утасгүй орчинд утасгүй Wi-Fi утас, түүнчлэн гар утасны програмыг бүрэн хөдөлгөөнт ажлын талбар болгон ашиглах боломжтой. Алслагдсан ажилчдын хувьд GUV цувралын төхөөрөмжүүдийг ашигласнаар ямар ч орчинд оффисын төгс шийдлийг бүтээж чаддаг. 

Дэлгэрэнгүй үзэх - https://vertexmon.com/wifi-network

Видео хурлын GVC шийдэл

Олон салбартай оффисууд болон ажилчдыг хооронд нь холбосон эдгээр төхөөрөмжүүд нь бүгд харилцаа холбооны төгс сүлжээ үүсгэх зорилготойгоор нэгдэж ажилладаг. Төв болон алслагдсан салбарын хооронд видео хурал хийх нь бизнесийн харилцаанд чухал ач холбогдолтой болж буй энэ үед GVC цувралын видео хурлын төхөөрөмж нь хурлын танхимыг оффисын барилгын дөрвөн хананаас цааш өргөжүүлэх боломжийг олгодог. IPVideoTalk уулзалтуудтай хослуулан GVC шийдлийн төхөөрөмжүүд нь ямар ч байгууллагын дотор болон гадна видео хурал хийх тасралтгүй сүлжээг бий болгодог. Дэлгэрэнгүй үзэх - https://vertexmon.com/video-conference

Grandstream-ийн бизнест зориулсан цогц шийдлүүд нь орон зай, цаг хугацаа, байршлаас үл хамааран бизнесийг аюулгүй, тасралтгүй амжилттай өргөжүүлэхэд түлхэж болж чадах бизнес эрхлэгчдэд олон давуу талт боломжийг олгодог юм.

Grandstream компанийн албан ёсны партнер Вертексмон ХХК.

                                                  

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.