card

Видео интерком систем

Барилгын цогц домофон шийдэл

Холбоо барих

Видео интерком систем

Hikvision брэндийн ухаалаг интерком систем нь барилга орон сууцны аюулгүй байдлыг барилгын гадна, дотно байрлах ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цогц шийдсэн иж бүрэн хяналтын систем юм. Тус нэвтрэх хяналтын систем нь Hikvision брэндийн бүх төхөөрөмжүүдтэй хялбархан зохицож ажилладаг бөгөөд алсын зайнаас гар утас болон дурын төхөөрөмжүүдийг ашигалан IP камеруудыг хянах, удирдах, дуудлага хийх  хаалганы түгжээг тайлах зэрэгт ашиглагддаг.

IP Series

IP сүлжээ нь илүү их хэмжээний өгөгдөл дамжуулдаг тул илүү өндөр чанартай видео дүрс дамжуулах боломжтой байдаг тул  IP цувралын видео интеркомын бүтээгдэхүүнүүдыг нь орон сууц, хотын захын байшин, хороолол зэрэгт өргөн ашигладаг.  IP цувралын бүтээгдэхүүнүүд нь CCTV системийг нэгтгэх, гар утасны програмын удирдлага гэх мэт нэмэлт функцуудтэй учир таны тав тухтай, аюулгүй байдлыг энэхүү IP видео систем хангаж чадна.

IP Series
2 Wire Series

2 Wire Series

Hikvision-ний хоёр утастай видео интеркомын систем нь дотор, гадна төхөөрөмжүүдийг тэжээл болон дата дамжуулах хос утсаар холбосон байдаг нь суурилуулалтын зардлыг багасгах, богино хугацаанд суурилуулах мөн хуучин домофон системийн дэд бүтцийг шууд ашиглах зэрэг боломжийг олгодог. 

Дэвшилтэт PLC технологийг ашиглан илүү сайн чанартай дүрс бичлэг, дата дамжуулдаг тул камерын системийг мобайл аппликейшн ашиглаж алсаас удирдаж, хянах боломжийг олгодог. Энэ нь оршин суугчдын аюулгүй, тав тухтай байдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг. Мөн нэвтрэх хэсгийн модулыг карт уншигч, нэрний тэмдэг, нууц үг оруулах (keypad) гэх мэт хэд хэдэн сонголттойгоор суурилуулах боломжтой. 

IMVS-4200 Програм хангамж

iVMS-4200 нь бодит цаг хугацаанд бичлэгийг шууд үзэх, тоглуулах, дохиоллыг хянах гэх мэт модулийг агуулдаг. Hikvision төхөөрөмжүүдтэй нийцэж ажилладаг тул эмнэлэг, оффис, нисэх буудал, супермаркет, хувийн орон сууц гэх мэт барилгуудад ашиглахад нэн тохиромжтой.

Холболтын топологи

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.