card

AIRBUS

Радио Холбооны Систем

AIRBUS брендийн TETRA радио холбоо нь өгөгдөл болон дуут холбоог дамжуулахад зориулагдсан бөгөөд тусгай зориулалтын баг, грүппийн ажиллагаанд ашиглахад нэн тохиромжтой юм. Мөн TETRA нь ямар ч тоон радио системтэй хоршиж ажиллах чадвартай. 

Airbus TETRA радио нь дараах давуу талуудтай:

  • Том өнгөт дэлгэцтэй
  • Ойлгомжтой цэсний бүтэц
  • Хамгийн их хэрэглэгддэг үйлчилгээний сонголтуудыг өөрийн хүссэнээрээ сонгох боломж
  • Өөрийн хүссэнээрээ тохируулж болох хамгийн хялбар хэрэглээ
  • Дараах онцгой цэстэй Амь хамгаалах, Шөнийн модуль, Дуут хариу, Дуудах and Байршил асуух

TH9

Цагдаа, гал сөнөөгчид, аюулгүй байдлын ажилтнууд ихэвчлэн TH9 холбооны илүү том, илүү хүчин чадалтай загварыг илүүд үздэг. Нисэх онгоцны буудлын харуулууд, тээврийн үйлчилгээ, газрын ажилтнууд нь TH9 TETRA радиог хэрэглэхэд тохиромжтой юм.
TH9 бол IP65 хамгаалалттай харилцаа холбооны өргөн талбайг хамарна. TH9-ийн аудио дизайн нь дуут дуудлага хийхдээ цэвэр дуугаралт мөн том хэмжээний QVGA дэлгэц нь бүх л чухал мэдээлэл, дүрсийг маш тод харуулдаг. JavaTM системийн дэмжлэг нь хэрэглэгчдэд зориулагдсан програмуудыг ашиглах боломжийг олгодог. Мөн TH9-т нэгтгэгдсэн Bluetooth® утасгүй технологи нь хэрэглэгчид дагалдах хэрэгслийг ашиглахдаа утаснаас өөрсдийгөө чөлөөлөх боломжийг олгодог.

TB3p

Жижиг Станц нь 100 Вт чадалтай маш бага эрчим хүчний хэрэглээтэй, 15 Вт хүртэл радио давтамжтай (RF) хүчийг өгдөг. Өндөр RF-ийн хүч нь бусад бага оврын станцтай харьцуулахад илүү өртөгтэй ч, онцгой ажиллагааны үеийн нууцлал, чухал харилцаа холбоонд хамрагдах боломжийг олгодог. Энэ нь газар доорх машины зогсоол, хонгил гэх мэт ердийн сүлжээ хүрч чадахгүй газруудад ажиллахаас гадна тусгай ажиллагааны үед зөвхөн тодорхой цэгүүдийг хамарч ажиллах боломжтой.

Мөн бүх төрлийн мэргэжлийн хөдөлгөөнт радио (PMR) хэрэглэгчдийн сүлжээнд ажиллахаас гадна уламжлалт (TDM) болон Интернет протокол (IP) дамжуулалтыг ашиглан холбогдох чадвартай. 

Tactilon Agnet 800

Tactilon Agnet 800 нь ухаалаг гар утас хэрэглэгчид TETRA бүлгүүдэд нэг товчлуур дээр дарж харилцах боломжийг олгодог хэрэглэхэд хялбар програм юм. Ухаалаг утсан дээрх Tactilon Agnet 800-ийн тусламжтайгаар та TETRA радиотой хүмүүстэй ярьж, мессеж илгээх боломжтой. Мультимедиа мессеж, шууд дамжуулалт нь удирдлагын өрөө болон бусад ухаалаг утасны хэрэглэгчидтэй харилцах боломжыг олгодог.

Tactilon Dabat

Ухаалаг утас болон Tetra станцын нэгдэл бүхий Tactilon Dabat нь ашиглахад хялбар функцтэйгээс гадна байгалийн ямар ч хүнд нөхцөлд тэсвэртэй, хувийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн дэвшилтэд гар станц юм.

TB4

4G, 5G LTE болон Tetra системүүдийг нэг дор цогцлоосон ухаалаг бааз станц

TB4 станцийн давуу тал нь:

  • 3 хүртэлх TETRA суурь станц дэмжинэ
  • 48 хүртэл LTE cells дэмжинэ
  • Системийн модуль нь үндсэн зурвасын host үүрэг гүйцэтгэдэг
  • Системийн модуль ба радио нэгжийн хоорондох зай хэдэн арван километр байж болно

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.