card

Бид мэдээлэл технологийн шилдэг шийдлийг таны гарт хүргэнэ

Захирлын мэндчилгээ

 

 

Мэдээллийн технологи, програм хангамж, харилцаа холбооны салбар нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч голлох салбар болтлоо хөгжиж улс орнуудын нийгэм, эдийн засаг түүнчлэн хувь хүний хөгжлийн хурдасгагч нэгэн хүчин түлхүүр болж, ач холбогдол нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.

Энэхүү эрчимтэй гэрлийн хурдаар өсч буй салбарт тасралтгүйгээр тогтвортой, жигд үйл ажиллагаа явуулж олон нийтэд нээлттэй танигдсан компаниудын нэг болсон “ВЕРТЕКСМОН” ХХК-ийн эрхэм харилцагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Манай компани нь жил тутам үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж шинэ технологи, шилдэг шийдлийг нэвтрүүлэн харилцагч байгууллага, хэрэглэгчдийнхээ итгэлтэй түнш нь байж, Монгол Улсын Мэдээлэл технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Та бүхний хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа, бидэнд үзүүлсэн итгэл, найдварт тань чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ, та бидний хамтын хичээл зүтгэл эх орны минь хөгжил цэцэглэлт өдрөөс, өдөрт өнгө нэмсээр байх болно гэдэгт туйлаас итгэж байна.

Д.Мэндсайхан
Гүйцэтгэх захирал

 

Чанарын бодлого

Харилцагч

Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан Мэдээллийн технологийн оновчтой шийдэл нэвтрүүлэгч байна.

Ажилтан

Бид ажилтан бүрийнхээ сэтгэл ханамжийг дээдэлдэг, мэдлэг чадварыг нь хөгжүүлдэг, манлайлагч хамт олон байна.

Менежментийн тогтолцоо

Бид олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцэж, чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж ажиллана.

Бидний зарчим

      ВертексМон ХХК нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаар бизнесийн цогц шийдэл боловсруулах, мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр байгуулагдан өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй түргэн шуурхай нийлүүлж байна.

Манай мэргэшсэн, чадварлаг хамт олон дэлхийн шилдэг 50 орчим брэндийн 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр харилцагчдынхаа хүсэлтэд тулгуурлан чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай нийлүүлж байна.

     Мөн мэдээллийн технологийн бүх төрлийн сүлжээний бүтэц, зохион байгуулалтаа бага зардал, оновчтой хувилбараар бий болгоход тань бид үргэлж зөв шийдлийг санал болгон ажиллаж байдагтаа баяртай байдаг. Технологийн хурдацтай өөрчлөлт шинэчлэлд бид үргэлж бэлэн байж хэрэглэгчдийнхээ хэрэглээг илүү хялбар дөхөм, ухаалаг болгох тал дээр үргэлж шинийг санаачлан ажилласаар байх болно.