card

Hikvision Interactive Board

Хурал уулзалт, тайлан, сургалт гээд том дэлгэц шаардлагатай бүхий л цаг үед таны шилдэг туслах байх болно.

           

        Дараа үеийн дижитал технологи Smart Interactive Board нь хүмүүсийн ажиллах, суралцах арга барилыг өөрчилж буйбөгөөд урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй боловсронгуй болжээ. Hikvision-ийн интерактив ухаалаг дэлгэц нь ultra-4К нягтаршил, ухаалаг самбарын программ хангамж, утасгүй дэлгэцийн проекц зэрэг уян хатан, олон үйлдэлт шийдлүүдийг багтааснаар салбартаа тэргүүлж байна. Харилцаа холбоо, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай нөхцөлд оффисын хурал, анги танхимын сургалт зэрэг өдөр тутмын хэрэгцээг хэрэгцээг энгийн, хялбараар хангаж байна.

 

 

        Хурлын танхимд ихэвчлэн проектор, кабель, самбар, бичгийн хэрэгсэл болон бусад зүйлсийг шаарддаг бол эдгээрийг бүгдийг багтаасан цогц шийдэл бүхий Hikvision Interactive Flat ухаалаг дэлгэцийг ашиглахыг бид танд санал болгож байна. Hikvision-ийн интерактив ухаалаг дэлгэц нь хурал, семинарт шаардлагатай бүх л програмууд бэлэн байдаг бөгөөд таныг болон танай багийн хамтын ажилагааг дэмжиж, ажлын бүтээмжыг нэмэгдүүлнэ.

 

 

 

Ашиглахад хялбар

        Android 11.0  болон Windows үйлдлийн системүүдийн хооронд ганц сонголтоор шилжих боломжтой ашиглахад хялбар UI дизайн нь төрөл бүрийн график үзүүлэлтүүдийг үзүүлэх, олон төрлийн обьектуудыг тохируулах, асар том интерактив дэлгэц дээр тэмдэглэгээ хийх, зурах зэрэг маш олон үйлдлийг хийж болно. 

 

 

 

                                                    Ухаалаг холболт
 
   Хүссэн бүх төхөөрөмжөө утасгүй холбож 4 хүртэлх төхөөрөмжийн дэлгэцийг нэгэн зэрэг харуулах боломжтой. Ингэснээр багийн гишүүн бүр санаагаа илүү үр дүнтэй, ухаалгаар хуваалцаж ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

 

 

 

 

        Дэлхийн аль ч өнцөгт байгаа түнш байгууллагуудтайгаа зайнаас ажиллах нь аль хэдийн өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг болжээ. Hikvision интерактив ухаалаг самбар нь нэмэлт камер болон микрофоны тусламжтайгаар дэлхийн хаанаас ч хамаагүй хол байгаа багийн гишүүдтэй алсаас  Ultra HD дүрслэл, тод дуу чимээ  бүхий видео хурал хийх боломжийг олгох бөгөөд Android болон Windows гэсэн хос үйлдлийн системүүд нь бүхий л хурал уулзалтад шаардлагатай програмуудыг дэмжин ажилладаг.

 

                Хурал уулзалтын бүхий л платформыг дэмжин ажиллана
 

     Аудио, видео, чат, вебинар зэрэг бүхий л видео хурал хийх боломжтой бөгөөд Windows 10 суурилуулсан OPS-ийн тусламжтайгаар бүх төрлийн хурлын программуудыг интерактив дэлгэц дээр ажиллуулах боломжийг олгодог.

 

 

 

                            Бүтээгдэхүүний уян хатан хослол
 

       Hikvision нэмэлтээр суурилуулж болох Ultra HD камер болон тод дуу чимээ бүхий speaker нь илүү үр бүтээлтэй, интерактив орчныг бий болгож зайнаас ажиллаж буй багийн гишүүдээ дэргэдээ байгаа мэт ойртуулна.

 

 

 

 

   Hikvision-ийн Education Flat Panel нь шинэ төрлийн ухаалаг багшийн туслах бөгөөд сүүлийн үеийн технологиудыг ашиглан анги танхим болон онлайн сургалтыг хүссэнээр тань явуулах боломжийг олгоно.

 

                    Хамгийн сүүлийн үеийн технологийн интеграци
 

   Education Flat Panel нь UHD 4K дэлгэц, хурдан хариу үйлдэл, 20 хүртэлх цэгийн мэдрэгчтэй дэлгэц,  суурилуулсан самбарын программ хангамж, график таних, сургалтын тэмдэглэлийг QR-аар хуваалцах, хадгалах, бусад олон хүчирхэг функцуудыг тусламжтай багш, сурагч, сургуулийн хэрэгцээг төгс хангана.

 

 

 

                             Цахим анги, танхимийн цогц шийдэл
 

 Нэмэлт OPS-ийн тусламжтайгаар гуравдагч талын сургалтын програмуудыг ухаалаг самбар дээр суулгах боломжтой бөгөөд бүхий л төрлийн сургалтын хэрэгсэл, материал нь багшийн ажлыг хөнгөвчилж, сурагчдад илүү сонирхолтой үр дүнтэй хичээлээ үзэх боломжыг олгоно. 

 

 

 

Ухаалаг дэлгэцийн үзүүлэлт

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.