card

 

Ухаалаг авто зогсоолийн нэгдсэн удирдлага

Барилга, байгууламж болон ил автомашины зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч тухайн авто зогсоолыг хялбар, аюулгүй, үр ашигтай байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр жолооч машины зогсоол руу орсны дараа сул зогсоол олох нь төвөгтэй байдаг. Харин Hikvision нь энгийн бөгөөд үр ашигтай шийдлийг өөрсдийн нэгдсэн удирдлагын системээр болон бүтээгдэхүүнүүдээр дамжуулан жолооч нарыг сул зогсоол хурдан хугацаанд олох нөгөө талаар зогсоол эзэмжшигчдэд үр ашигтай байдлаар үйл ажиллагаагаа явуулах арга замыг санал болгож байна.   

 

 

ДАВУУ ТАЛ

Орц/гарц болон машины зогсоол дахь зогсоолыг оновчтой болгох нь үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож, түгжрэлийг багасгаж, сул зайг түргэн хугацаанд бий болгох боломжтой.
Энэ нь орон зайн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Мөн тус шийдлийн аюулгүй байдлын нэмэлт давхаргыг бий болгож, жолооч болон операторуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

БОЛОМЖ

  • Бодит цагийн үр дүнг харуулна.
  • Сул болон автомашинтай зогсоолыг гэрлийг өнгөөр зааж чиглүүлнэ.
  • Зогсоол дээр хэвийн бус хэмээр тавихад анхааруулга өгөх.
  • Зогсоолын лавлагааны мэдээллийн самбар байршина.
  • Ороход сул зогсоол байгаа эсэх мэдээлэл.

 

 

Шийдлийн төрлүүд

Parking Management Solution

Сул машины зайг мэдээллэх

Дотор зогсоолын чиглүүлэгч камер/ Гадна зогсоолын удирдах камер нь тухайн орон зайд байгаа тээврийн хэрэгслийг илрүүлж, бэлэн байдлыг нь өнгөт гэрлээр автоматаар харуулдаг тул жолооч нар хаана машинаа байрлуулахаа хялбархан харах боломжтой.
Жишээлбэл: Автомашин тавьсан бол улаан, зогсоол сул бол ногоон өнгөтэй болдог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зогсоол гэх мэт зогсоолыг ангилахад өөр өөр өнгийг ашиглаж болно.

Сул машины зайг тоолох

Машины зогсоолын үүдэнд LED дэлгэц дээр сул зайг тоогоор харуулах боломжтой. Энэ нь орц/гарцын камер эсвэл доторх зогсоолын камер/гадаа зогсоолын камерын ANPR өгөгдлийг ашиглан тооллогын мэдээллийг ашигладаг бөгөөд орон зай дүүрэх эсвэл сул болоход тэр даруй шинэчлэгдэн мэдээллэнэ. Энэ нь машины зогсоол дотор зай байгаа эсэхийг жолоочид шууд мэдэгддэг.

Зогсоолын хөтөч

Зогсоолын хөтөч нь орц/гаралтын ANPR камер болон зогсоолын камеруудаас мэдээлэл авч, машины зогсоолын эргэн тойронд дэлгэцэн дээр харуулдаг. Дэлгэцүүд нь тодорхой хэсэгт хэдэн сул зогсоол байгааг харуулдаг бөгөөд жолооч нарт чөлөөтэй сул зогсоолд хэрхэн хүрэх талаар  чиглэлийг зааж цаг хугацааг хэмнэн, түгжрэлийг бууруулдаг.

Автомашины Байршил тогтоогч

Зогсоолын лавлагааны машиныг гаражийн явган хүний ​​үүдэнд байрлуулснаар жолооч нар хаана машинаа тависанаа олох боломжтой. Тэд зөвхөн автомашины улсын дугаараа оруулахад л дэлгэцэн дээрх газрын зураг дээр орон зай, түүнд хүрэх чиглэлийг харах боломжтой. Энэхүү үйлдлийг HikCentral-ын зохицуулдаг бөгөөд зогсоолын ANPR камераар дамжуулан  мэдээллээс автомашины дугаарыг авдаг.

Машины номероор шүүж хайх

Операторууд зогсоолын хяналтын самбараар дамжуулан Зогсоолын камерын бичлэгийг тухайн цагийг хайж болно. Хэрэв осол гарсан тохиолдолд машины зогсоол дахь үйл ажиллагааг харах боломжтой. Тиймээс тодорхой цагт ямар нэгэн зүйл тохиолдвол оператор тухайн үед ямар нэгэн дохиолол байсан эсэхийг харж, шалгаж болно.

Цагаар шүүж хайх

Операторууд зогсоолын хяналтын самбараар дамжуулан зогсоолын камерын бичлэгийг тухайн цагийг хайж болно. Хэрэв осол гарсан тохиолдолд машины зогсоол дахь үйл ажиллагааг харах боломжтой. Тиймээс тодорхой цагт ямар нэгэн зүйл тохиолдвол оператор тухайн үед ямар нэгэн дохиолол байсан эсэхийг харж, шалгаж болно.

Зөвхөн бүртгэлтэй машиныг номероор таньж нэвтрүүлэх

ANPR камер ашиглан тээврийн хэрэгслийг орж ирэх үед бүртгэнэ, хэрэв тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол хаалтыг дээшлүүлдэг. Энэ нь хүний үйл ажиллагааг багасгадаг ба үүдэнд манаач байх шаардлагагүй. Мөн машин орж гарах үед зогсоолын цаг дээр үндэслэн төлбөр тооцохоор тохируулж болно.


 

Шийдлийн архитектур

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.