card

NCD Group дэлхийн шилдэг Infor ERP системийг нэвтрүүлж байна

Дэлхийн топ 3 ERP систем нийлүүлэгч Infor компани нь Монголын зах зээлд хөл тавьснаас хойш 1 жил гаруйн хугацаанд дотоодын томоохон аж ахуй нэгжүүдэд Infor энтерпрайз ERP шийдлийг манай компаниар дамжуулан амжилттай нэвтрүүлж байна.

ERP систем нь тухайн байгууллагын бизнес болон үйлдвэрлэлийн процессуудыг шинэчилж, шаардлагатай шинэ дүрэм, журмыг бий болгох замаар удирдлагын болон үйл ажиллагааны менежмент, хяналтыг сайжруулдаг бөгөөд байгууллагын бүхий л түвшинд хүрч, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлдэг. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны бүтээмж үлэмж хэмжээгээр сайжран хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах боломжтой болдог. Одоогоор энэхүү олон улсын системийг  Монгол улсын барилгын салбарт тэргүүлэгч NCD Групп-д стандартын дагуу амжилттай нэвтрүүлж байна.  

 

“Бид илүү олон, том төслүүдийн ард амжилттай гарахын тулд бизнесийн дасан зохицох чадвар, харагдах байдал, хяналт хийх хэрэгцээг хангах илүү сайн дижитал шийдэл шаардагдаж байгаа юм. Infor ERP шийдлүүд нь бидний одоогийн болон ирээдүйн дижитал алсын харааг хэрэгжүүлэхэд тусална гэдэгт бид итгэлтэй байна. Энэхүү системийг амжилттай нэвтрүүлэн түгээж байгаа Вертексмон ХХК-ийн хамт олондоо цаашид хэрэгжүүлэн ажиллах үйлсэд амжилт хүсье!”

NCD Группийн Төслийн Захирал Б.Наранчанга 

 

Дэлхийн шилдэг 3 ERP систем нийлүүлэгчийн нэг Infor компанийн Монгол улс дахь албан ёсны түншээр бид хамтран ажиллаж дотоодын компаниуддаа тус системийг нэвтрүүлж байгаад туйлын баяртай байна.  

Дотоодын компаниуд дэлхийд нэр хүндтэй туршигдсан Infor ERP систем ашигласнаар үйл ажиллагааны уялдаа холбоо, дүрэм журам, санхүү тайлан зэргийг олон улсад туршигдаж, батлагдсан стандартийн хэмжээнд хүргэх бөгөөд цаашид дэлхийн зах зээлд гарахад гадны аудитын байгууллагууд болон түнш компаниуддаа шууд хүлээн зөвшөөрөгдөх томоохон давуу талыг олж авдаг. 

Бид мэдээллийн технологитой холбоотой бүхий л хэрэгцээ шаардлагын хүрээнд үндэсний компаниуддаа хамгийн шилдэг шийдлийг санал болгож хамтран ажиллах  итгэлт түнш нь байх болно гэдэгт итгэлтэй байна. 

Вертексмон ХХК Гүйцэтгэх Захирал Д.Мэндсайхан 

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй дэлхийн шилдэг ERP систем хөгжүүлэгч Infor компани нь 20’000 гаруй ажилчидтай, дэлхийн 170 гаруй улсад салбартайгаар нийт 68’000 гаруй харилцагч байгууллагуудад үйл ажиллагаагаа амжилттай хүргэсээр байна.

Байгууллагын нөөц төлөвлөлт /ERP/, санхүүгийн хөрөнгийн удирдлага /EAM/, дата аналитик /BI/, бизнесийн шинжилгээний програм хангамж зэрэг системүүдийг салбар бүрийн онцлогт тохируулан хөгжүүлдэг тул тухайн салбартаа тэргүүлдэг олон улсын шилдэг компаниуд Infor ERP системийг үйл ажиллагааны процесс автоматжуулалтынхаа цөм хэсэг болгон ашигладаг.

Infor компанийн тухай -  https://vertexmon.com/infor


Үндэсний Шилдэг Бүтээн байгуулагч Номин Констракшн Девелопмент Групп нь 2002 оноос Монгол улсад олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тух, тохилог орчин бүхий томоохон барилгын төслүүдийг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, хүн амыг орон сууцаар хангах ажилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.

Бид одоогоор улсынхаа барилгын салбарт жишиг болохуйц Монголын №1 ногоон хотхон "Ривер Гарден, Хүүхдэд ээлтэй "Гарден сити" хотхон, өндөр зэрэглэлийн Ривер Плаза орон сууц, Итали хэв маягийн "Каса Да Винчи" хаусны хотхон, Их хотын шинэ өнгө төрх Вега Сити цогцолбор хотхон зэрэг орон сууцны иж бүрэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

NCD групп компанийн тухай - https://www.ncd.mn/mn


ВертексМон ХХК нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн цогц шийдэл боловсруулах, мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр байгуулагдан өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн 1800 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, мэргэшсэн чадварлаг 200 гаруй ажилчдынхаа хамтаар Монгол улсын мэдээллийн технологийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Вертексмон компанийн тухай - https://vertexmon.com/about-us

 

 Infor компанийн албан ёсны партнер Вертексмон ХХК.
 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.