card

Grandstream Удирдлагын төхөөрөмж GDMS, UCM Remote Connect, GWN.Cloud систем ашиглалт

Grandstream төхөөрөмжийн удирдлагын систем болох Grandstream Device Management System, UCM RemoteConnect, GWN.Cloud-ыг ашиглалт, давуу тал, тохируулга зэргийн талаар болон клауд системээс хэрхэн удирдах талаар танилцуулгыг хүргэж байна.

 

Grandstream төхөөрөмжийн удирдлагын систем (GDMS)

     Grandstream Төхөөрөмжийн Удирдлагын Систем (GDMS) нь GRP2600 цуврал IP утас, HT800 аналог утасны адаптер, GSC IP харилцаа холбоо, чанга яригч зэрэг олон төрлийн Grandstream төхөөрөмжүүдийг удирдах чадвартай клауд систем юм. Үнэ төлбөргүй, төвлөрсөн интерфейсээр дамжуулан админ төгсгөлийн цэгүүдийг хангах, удирдах, хянах зэрэг бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Төхөөрөмжийн менежмент, тохиргоо, програм хангамжийн шинэчлэлт, төхөөрөмжийн хяналт, ухаалаг дохиолол, статистик алдааг олж засварлах зэрэг бүх шатны анализыг хэрэглэгчийн интерфейсээс авах боломжтой.

GDMS-г ашиглан байгууллагын доторх хэлтсүүд дээр үндэслэн төхөөрөмжүүдийг оновчтой ангилж болно. GDMS -д шинэ төхөөрөмж нэмэх нь онлайн порталаар хялбархан хийгдэх боломжтой. Төхөөрөмжийн MAC хаяг болон серийн дугаарыг ашигласнаар GDMS -ийн сайт руу холбож тохируулах боломжтой.

Эдгээр төхөөрөмжүүдийг ангилсны дараа Grandstream -ийн тоног төхөөрөмжийг тодорхой загвар, бүлэг эсвэл CNF загвараар бөөнөөр нь өөрчлөхөд ашиглаж болох тохиргооны загварыг бий болгодог. Тохиргооны загварыг үүсгэж, төхөөрөмжид хувиарлсаны дараа уг төхөөрөмжийг интернетэд холбосноор автоматаар ажиллах болно. Тохиргооны загварыг хүссэн үедээ гараар өөрчлөх сонголт бас бий. Тохиргооны загварыг үүсгэсний дараа хийх ёстой эцсийн ажил бол SIP дугаарыг холбох юм. Үүнийг SIP дугаарын менежмент таб дээрээс хялбархан хийж болно. Нэгдүгээрт, ашиглахыг хүсэж буй SIP серверийн мэдээллийг тодорхойлж оруулаад дараа нь SIP серверийн доор SIP дугаар үүсгэн, эцэст нь эдгээр дугаарыг төхөөрөмжид оноож болно.

GWN.Cloud

 Ихэнх байгууллагуудад утасгүй интернет холболт хийх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайн орчны хэрэглэгчдийг Wi-Fi холболтоор хангадаг физик орон зайд утасгүй нэвтрэх цэгүүд /Access Point/ сүлжээтэй байх шаардлагатай гэсэн үг юм. GWN.Cloud бол сүлжээний администраторуудад Wi-Fi хандалтын цэгүүдийн байршлыг үр ашигтай, үр дүнтэй удирдах боломжийг олгодог клауд хандалтын цэгийн менежментийн платформ юм. GDMS -ийн нэгэн адил GWN.Cloud нь хандалтын цэгүүдийг тодорхой сайтууд дээр бүлэглэж, дараа нь тохируулах, хянах, алдааг олж засварлах боломжийг олгодог. Тохиргоо хийгдсэний дараа GWN хандалтын цэгүүд дээрх QR кодыг сканердах замаар шинэ хандалтын цэгүүдийг шинэ сайтад хялбархан нэмж болно.

Grandstream -ийн GWN хандалтын цэгүүдийг GWN.Cloud сүлжээнд нэмсний дараа тохируулж болно. SSID, радио тохиргоо, зурвасын өргөний тохиргоо, үйлчлүүлэгчийн хязгаарлалтыг нэг хандалтын цэг бүрд засварлах эсвэл тохиргооны загвараар бөөнөөр нь оруулах боломжтой гэсэн үг юм. Captive порталуудыг GWN.Cloud дотор үүсгэж, өөрчилж, дараа нь сүлжээнд заасан SSID -д оноож болно. Энэ нь үйлчлүүлэгчдэд Wi-Fi санал болгохыг хүсэж буй бизнес эрхлэгчдэд зориулсан нийтийн Wi-Fi хандалтыг өөрчилдөг. Портал тохиргоо нь хэрэглэгчийн баталгаажуулалтын олон сонголтыг санал болгодог. Бүх сүлжээг GWN.Cloud-ийн үндсэн самбарт хянах боломжтой бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо, хамгийн их ашигласан хандалтын цэгүүд/SSIDs, бодит цаг зэрэг олон төрлийн статистик мэдээллийг өгдөг.

UCM RemoteConnect

     UCM RemoteConnect -ийн хоёр үндсэн функц байдаг бөгөөд эхнийх нь алслагдсан ажилчдад NAT firewall-р дамжин UCM6300 IP PBX -тэй хялбархан холбогдох боломжийг олгох, хоёрдугаарт UCM RemoteConnect нь Grandstream Device Management System -тэй бүрэн холбогдсон байдаг учир сүлжээний администраторуудад UCM6300 -ийг бүхэлд нь клауд орчноос хялбархан удирдах боломжийг олгох явдал юм.  Клауд үйлчилгээ нь найдвартай байдлыг хангах үүднээс Amazon Web Services (AWS) дээр ажилладаг бөгөөд мэдээллийн технологийн бүх шатны менежментийг санал болгодог.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.