card

Гэрээсээ ажиллахад танд юу хэрэгтэй вэ?

Гэрээсээ ажилладаг ажилтнуудын 70 хувь нь бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэмжийг авдаг гэсэн судалгаа байдаг нь ихэвчлэн ажилтны ажилдаа хандах хандлага, хариуцлагатай байдал, бие даан ажиллах, бусдыг уриалах, манлайлах, чадваруудад тулгуурладгаас гадна мэдээлэл солилцох болон байнгын хамтын ажиллагаатай ажиллаж чадахгүй байгаагаас бас давхар шалтгаалдаг.

Иймд гэрээсээ ажиллаж буй ажилтны сэтгэл санааг бэлдэх, алсын зайнаас ажиллах чиг үүргийг тодорхойлон шаардлагатай програм хангамжийг бэлдэх нь зүйтэй. 

Алсын зайнаас ажиллахад танд дараах зүйлс шаардлагатай. Үүнд:


- Байнгын харилцаа холбоо 
- Видео хурал
- Дундын нэгдсэн файлын сан 
- Клауд файлын өндөр багтаамж 
- Мэдээллийн аюулгүй байдал 

 

Гэрээсээ ажиллах давуу тал

Бид гэрээсээ ажилласнаар цаг хугацаа болон эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний хэмнэлттэй байх бөгөөд ажилдаа бэлтгэх хугацаа, замын түгжрэлд цаг алдахгүй гэх мэт давуу талуудтай юм. Мөн Монгол улсад үүсээд буй хөл хорио тогтоосон өнөөгийн нөхцөл байдалд гэрээсээ ажиллах нь Covid 19 вирусыг хязгаарлах хамгийн оновчтой шийдвэр юм. Энэ нь байгууллага болон ажилтны хувьд харилцан ашигтай WIN-WIN шийдэл билээ. Харин танд алсын зайнаас ажиллах боломжийг Microsoft Оffice 365 клауд програм олгож байна.

 

Office 365 үйлчилгээний давуу талууд

 

Байгууллагын дундын дата хадгалалт

Ажилтан бүр байршил харгалзахгүйгээр ажлын хэрэгцээ шаардлагын дагуу, файл, датагаа  нэг дор клауд орчинд төвлөрүүлэх хэрэгцээг та оффис 365 ашигласанаар нэмэлт төхөөрөмж авахгүйгээр шийдэх боломжтой.

 

 

 

Клауд дата хадгалалт

Чухал хэрэгцээт файлаа физик дата төв дээрээ хадгалах шаардалагагүйгээр өөрийн бүх датагаа клауд орчинд байршуулан устгах болон халдлагаас найдвартай сэргийлэх мөн цаг алдалгүй татаж авах, засах, бусадтай хуваалцах боломжтой.

 

 

 


Үргэлж шинэчлэгдэнэ

Office 365 нь цаг үргэлж хамгийн сүүлийн үеийн хувилбараар шинэчлэгдэж байдаг учир та цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн оффисын програм болон үйлчилгээнүүдийг ашиглаж илүү өндөр түвшинд ажлаа гүйцэтгэх боломжтой юм.

Байнгын харилцаа холбоо

Office 365 -ийн нэгдсэн нэг цонхны үйлчилгээ нь танд баг хамт олонтойгоо хаанаас ч хамтран ажиллах тухтай кибер ажлын орчинг бүрдүүлж өгнө. Ингэснээр та өөрийн файлыг бусадтай хуваалцах, remote support авах, дэлгэцээ шейрлэх болон аудио, видео хурал зохион байгуулах боломжтой.

 

 

Нэгдсэн календар

Байгууллагын мэдээллийн календарийг үүсгэн хурлын өрөөний мэдээлэл, хурал уулзалт болон өөрийн ажлын төлөвлөгөөг тэмдэглэж хамт олноороо нэгэн зэрэг хөтлөх боломжтой.Үл тасалдах баталгаа

Танд сервер унаснаас үүдэн хадгалагдсан болон ажиллаж байсан өгөгдөлүүд устахад ахиж бүгдийг нь эхнээс нь хийх тохиолдол гарч байсан уу?

Office 365 нь 99.9%-н үл тасалдах баталгааг өгөхөөс гадна 999 удаагийн ажлыг хувилбар болгон хадгалдаг.


 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.