Alibaba Cloud OSS болон зурган файл боловсруулах

 

Alibaba Cloud Object Storage Service (OSS) нь их хэмжээний өгөгдөл хадгалах, нөөцлөхөд зориулсан файл хадгалах шийдэл юм. OSS нь эдийн засагт хэмнэлттэй, аюулгүй байдал болон найдвартай үйл ажиллагааг дээд зэргээр хангасан уян хатан үйлчилгээ бөгөөд RESTful API-аар дамжуулан мультимедиа боловсруулах, удирдах боломжтой.
Таны өгөгдлийг нэг улс дахь 2 дататөвд байршуулж, таны өгөгдлийн бүрэн бүтэн байдалд 99.9999999999% баталгаа өгхөөс гадна 99.995% тасалдалгүй, найдвартай ажиллагааг амладаг. Хэрэглэснээрээ төлбөрөө төлөөд явах учир та заавал урьдчилан их хэмжээний нөөц түрээслэх шаардлагагүй нь бодит хэмнэлт болхоос гадна ямар нэгэн Bandwidth буюу холболтын хурдны хязгаарлалтгүй.

OSS нь зураг, видео, аудио файл, төрөл бүрийн документоос авахуулаад бүх төрлийн файлыг, хязгааргүй хэмжээгээр хадгалж болдгоос гадна дэлхийн хаанаас ч AlibabaCloud Веб удирдлагаар дамжуулан файл хуулах, татаж авах боломжтой. Их хэмжээний өгөгдөл зөөх, хуулах болон татаж авах ажиллагааг Програм Хангамжийн (API) тусламжтай автоматжуулах боломжтой бөгөөд хэрэглэгчийн график интерфейс бүхий програмаар ч удирдах сонголтыг олгодог.
Аюулгүй байдлын хувьд олон түвшний хандах эрх, IP address blacklist/whitelist тохируулахаас гадна AES-256 Encryption дэмждэг тул өгөгдлийг бүрэн шифрлэж аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.

Дээр дурдсан зүйлсийг товчоор үзүүлбэл:
Найдвартай ажиллагаа:

– 99.995% найдвартай ажиллагаа
– Өгөгдлийн бүрэн бүтэн байдалд 99.9999999999% баталгаа
– Хязгааргүй өргөтгөх боломжтой
– Бүрэн автомат нөөцлөлт
– Хэрэглээг хянах хяналтын систем

Аюулгүй байдал:
– Олон түвшний хандах эрх
– Role Based Access Болон Rule Based Access
– AES-256 Encryption
– IP address blacklist/whitelist

Зардал:
– Хямд үнээс гадна, хэрэглэснээрээ төлбөрөө төлөх
– Сторэйж түрээснээс өөр ямар ч нэмэлт зардалгүй

 

Томоохон цахим хуудас, контент бүтээгч болон контент түгээх бүх төрлийн үйлчилгээнд Image Processing буюу Зурган Файл Боловсруулах шийдэл нь үйл ажиллагааг асар ихээр хөнгөвчилж, цаг хугацаа, системийн үзүүлэлтийг хэмнэх боломжтой юм.

Ингээд Image Processing буюу Зурган Файл Боловсруулах цөөн хэдэн жишээнүүдийг доор үзүүлье.

http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg холбоос дээр байршиж буй 400х267 пикселийн хэмжээ бүхий JPG өргөтгөлтэй зураг дээр жишээнүүдээ авая.

1. Хэмжээ

Тухайн зургийн өндрийн хэмжээг 100пикселээр тохируулахдаа http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/resize,h_100 парамертаар дуудна. Энэхүү холбоосны төгсгөлд h_100 гэсэн утгыг өгснөөр height буюу зургийн өндрийг 100пиксел гэж зааж өгч буй юм. Харин w_100 гэсэн утгыг ашиглавал width буюу өргөний хэмжээг 100пикселээр харуулах боломжтой.

Өргөн болон өргөнийг 100пикселээр тохируулахаас гадна зургийн өргөтгөлийг PNG болгон хувиргах.
http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/resize,m_lfit,h_100,w_100/format,png

2. Таслах.

Тухайн зургийн 100px радиус бүхий тойрог болгох.
http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/circle,r_100

Зургийн өргөнөөс 100px өндрөөс 50px таслах
http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/crop,x_100,y_50

3. Эргүүлэх

Зургийг 90 градусаар эргүүлэх
http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/rotate,90

4. Эффект

Зурагт Blur эффект өгөх
http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/blur,r_3,s_2

5. Зураг тамгалах /Watermark/

http://image-demo.oss-cn-hangzhou.aliyuncs.com/panda.png холбоос дээр байрших зургаар өмнөх зургийг тамгалах.

http://image-demo.img-cn-hangzhou.aliyuncs.com/example.jpg?x-oss-process=image/resize,w_400/watermark,image_cGFuZGEucG5nP3gtb3NzLXByb2Nlc3M9aW1hZ2UvcmVzaXplLFBfMzA,t_90,g_se,x_10,y_10