card

 

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан бизнесийн орчинд асар хурдацтай нэвтэрч, байгууллагуудад бүтээмж, автоматжуулалт, инновац авчирч байна. Гэвч энэ дэвшил нь эсрэгээрээ кибер халдлагыг илүү ухаалаг, илүү аюултай болгож байгааг олон улсын судалгаанууд харуулсаар байна. Тухайлбал, фишинг халдлага 1200%-иар өссөн нь AI технологи халдагчдын гарт орсноор ямар хэмжээний эрсдэл бий болгож байгааг илтгэнэ.

Ийм нөхцөлд байгууллагууд кибер халдлагаас урьдчилан сэргийлэхээс гадна, халдлагын дараах нөхцөл байдалд үйл ажиллагаагаа богино хугацаанд сэргээх чадвартай байх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын “кибер тэсвэржилт” буюу cyber resilience нь өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын чухал хэсэг болж байна. Халдлагын дараах сэргэлтийг хангах гол шийдэл нь орчин үеийн backup буюу өгөгдөл нөөцлөлт, сэргээх систем юм.

 

AI-д суурилсан кибер халдлагын шинэ үе

Өмнө нь кибер халдлага тодорхой хэв маягтай, харьцангуй амархан илрүүлж болдог байсан бол өнөөдөр AI-ийн тусламжтайгаар халдлагууд илүү ухаалаг, өөрчлөгдөх чадвартай болсон.

        1. AI-driven phishing 

Фишинг имэйл гэдэг нь хэрэглэгчийг хуурч нууц мэдээлэл авах зорилготой хуурамч имэйл юм. Өмнө нь ийм имэйлүүд алдаатай бичиглэл, сэжигтэй өнгө аястай байсан тул танихад харьцангуй амархан байв. Харин AI ашигласнаар:

  • Алдаагүй, төгс бичиглэлтэй имэйл үүсгэнэ
  • Хүлээн авагч бүрт тусгайлан тохируулсан контент илгээнэ
  • LinkedIn, вэбсайт, сошиал мэдээлэл дээр үндэслэн итгэл төрүүлэх текст бичнэ

Ингэснээр AI фишинг халдлага нь улам бодит мэт болж, хамгаалалтын системийг тойрох боломжтой болсон.

        2. Intelligent Ransomware 

Ухаалаг ransomware нь шууд халдлага хийхийн оронд эхлээд системийг судалж, хамгийн чухал өгөгдлийг тодорхойлж, хамгаалалтын механизмуудыг идэвхгүй болгох зэрэг бэлтгэл ажлыг хийдэг. Зарим тохиолдолд ийм төрлийн халдлага нь хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоногийн турш “чимээгүй” ажиллаж, хамгийн эмзэг үед довтолдог. Жишээлбэл, баярын үеэр эсвэл байгууллагын ачаалал өндөр үед халдлага хийснээр хохирлыг нэмэгдүүлэх зорилготой байдаг.

Ийм халдлагууд илрүүлэхэд маш хэцүү бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд ноцтой саад учруулдаг.

 

Яагаад орчин үеийн backup шийдэл зайлшгүй хэрэгтэй вэ?

Өнөөдөр олон жижиг, дунд байгууллага бизнесийн үндсэн систем, баримт бичиг, хэрэглэгчийн мэдээлэл болон дотоод өгөгдлөө нэг байршилд төвлөрүүлэн хадгалж байна. Ийм бүтэц нь өдөр тутмын ажиллагаанд хялбар мэт боловч мэдээллийн аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэл үүсгэдэг.

Тухайлбал, төхөөрөмжийн гэмтэл, хүний санамсаргүй алдаа, программ хангамжийн доголдол болон кибер халдлагын улмаас байгууллагын чухал өгөгдөл алдагдах, устах, эсвэл ашиглах боломжгүй болох эрсдэлтэй. Ялангуяа бүх дата өгөгдөл нэг орчинд төвлөрсөн тохиолдолд ганцхан доголдол ч байгууллагын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөх боломжтой.

Ийм нөхцөлд backup буюу өгөгдөл нөөцлөлт, сэргээх систем нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын чухал хамгаалалтын давхарга болдог. Зөв төлөвлөж, найдвартай хэрэгжүүлсэн backup шийдэл нь өгөгдөл алдагдахаас сэргийлэхээс гадна, халдлагын дараа үйл ажиллагааг богино хугацаанд сэргээх, санхүүгийн болон нэр хүндийн эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Synology NAS-ийн гол давуу талууд

        1. Аюулгүй байдал (Security)

Synology NAS нь өндөр түвшний мэдээллийн хамгаалалттай. AES 256-bit encryption, RAID тохиргоо, 2FA буюу хоёр шатлалт нэвтрэлт, firewall зэрэг хамгаалалтын дэвшилтэт шийдлүүдтэй. Мөн DSM дээр суурилсан Security Advisor, Auto Block зэрэг функцүүд нь сүлжээний халдлагыг эрт илрүүлж блоклох боломжтой.

        2. Backup ба Restore систем

Өгөгдөл бол хэзээ ч алдагдаж болох хамгийн эмзэг зүйл. Synology нь нөөцлөлтийн хүчирхэг программуудтай бөгөөд PC, Mac, VM, Cloud, Microsoft 365 зэрэг бүхий л төрлийн өгөгдлийг төвөггүй backup хийх, сэргээх боломжтой. Та өгөгдлийг хүссэн хугацаанд бүрэн, incremental буюу нэмэлт байдлаар хадгалж, ямар ч үед буцаан сэргээж болно.

        3. Файлын удирдлага ба хуваалцах

Synology нь File Station гэсэн график интерфейстэй бөгөөд үүгээр та файлаа интернэтийн аль ч цэгээс хялбархан удирдаж, бусадтай хуваалцах боломжтой. Мөн давхар хэрэглэгчийн эрхийн зохицуулалт, файлын шифрлэлтээр хамгаалагдсан байдаг.

        4. Хувийн Cloud үүсгэх

Google Drive, Dropbox зэрэг cloud үйлчилгээг ашиглахад сар бүрийн төлбөр, хадгалах багтаамжийн хязгаарлалт үүсдэг. Харин Synology NAS ашигласнаар өөрийн хувийн Cloud үүсгэж, хүссэн үедээ хаанаас ч өгөгдөлд хандах боломжтой болно.

        5. Виртуалчлал (Virtualization)

Synology нь Virtual Machine Manager ашиглан виртуал сервер ажиллуулах бүрэн боломжтой. Энэ нь танд сервер, систем турших, жижиг хэмжээний IT орчин үүсгэхэд тохиромжтой.

 

 

Synology ActiveProtect: Нэгдсэн хамгаалалтын шийдэл

Орчин үеийн кибер аюулд хариу өгөх шийдлүүдийн нэг бол Synology компанийн ActiveProtect платформ юм.

ActiveProtect гэж юу вэ?

ActiveProtect нь hardware + software хосолсон, бэлэн шийдэл бөгөөд байгууллагад:

  • Backup автоматжуулах
  • Өгөгдлийг аюулгүй хадгалах
  • Хурдан сэргээх боломжийг олгодог.

Жишээ нь ActiveProtect DP7400 төхөөрөмжийг ашигласнаар:

  • Байгууллагын бүх системийг төвлөрсөн байдлаар хамгаална
  • Backup-ийг cloud руу (AWS S3, C2, Wasabi гэх мэт) давхар хадгална
  • Off-site хамгаалалт бүрдүүлнэ

 

 

Advanced хамгаалалтын боломжууд

Synology ActiveProtect нь зөвхөн backup хийхээс гадна дараах чухал хамгаалалтуудыг агуулдаг:

1. Immutability (өөрчлөгдөх боломжгүй backup)

Backup файлуудыг халдагч устгах, өөрчлөх боломжгүй болгодог.

2. Offline backup

Сүлжээнээс тусгаарласан backup хадгалах боломжтой. Энэ нь ransomware халдлагад өртөхгүй.

3. Access control (хандалтын удирдлага)

  • Хэрэглэгч бүрт зөвхөн шаардлагатай эрх олгоно
  • Чухал өгөгдөлд хандах хүний тоог хязгаарлана

4. Disaster Recovery (DR) тест

ActiveProtect нь өөрийн hypervisor-той тул:

  • Backup сэргээх туршилт хийх
  • Бодит нөхцөлд бэлэн эсэхийг шалгах боломжтой

 

 

 

 

Synology NAS ашиглан байгууллагынхаа дата өгөгдлийг аюулгүй хадгалж, шаардлагатай үед хурдан сэргээж, бизнесийн тасралтгүй ажиллагаагаа хамгаалаарай. Танай байгууллагад тохирсон Synology NAS болон backup шийдлийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Synology NAS ашиглаж дата өгөгдлөө аюулгүй хадгалж, хүссэн үедээ, хүссэн газраасаа хялбархан хандаарай.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.