card

“BUILD MONGOLIA 2026” болон “MONGOLIA MINING 2026” үзэсгэлэнгүүдэд Вертексмон компани амжилттай оролцлоо

 

2026 оны хаврын томоохон арга хэмжээнүүд болох “BUILD MONGOLIA 2026” барилга, дэд бүтцийн олон улсын үзэсгэлэн болон “MONGOLIA MINING 2026” уул уурхайн салбарын нэр хүндтэй үзэсгэлэнгүүд амжилттай зохион байгуулагдаж, салбар бүрийн дотоод, гадаадын тэргүүлэгч байгууллагуудыг нэг дор цуглуулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Эдгээр үзэсгэлэнгүүд нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулахаас гадна салбарын ирээдүйн чиг хандлага, технологийн хөгжлийг тодорхойлох чухал индэр болж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын мэдээллийн технологи, биет аюулгүй байдал, автоматжуулалтын салбарт олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Вертексмон ХХК нь энэ удаагийн хоёр томоохон үзэсгэлэнд амжилттай оролцож, дэлхийн тэргүүлэгч брэндүүд болох Hikvision болон Rockwell Automation компанийн дэвшилтэт шийдлүүдийг салбарын мэргэжилтнүүд, харилцагч байгууллагууд, сонирхогчдод танилцууллаа.

 

Барилгын салбарт – Ухаалаг, нэгдсэн шийдлүүдийг онцоллоо

“BUILD MONGOLIA 2026” үзэсгэлэнд Вертексмон компани барилгын салбарт зориулсан ухаалаг технологи, аюулгүй байдлын цогц шийдлүүдийг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Орчин үеийн барилга байгууламж нь зөвхөн хийц, архитектурын шийдлээс гадна аюулгүй байдал, удирдлага, автоматжуулалтын системүүдтэй салшгүй холбоотой болсон энэ үед Вертексмон компанийн танилцуулсан шийдлүүд нь бодит хэрэгцээнд бүрэн нийцэж байлаа.

Тухайлбал, Hikvision брэндийн дараах шийдлүүдийг онцлон танилцуулсан:

  • Видео хяналтын системүүд – Барилгын дотор болон гадна орчныг өндөр нягтаршилтайгаар хянах IP камер, PTZ камер, 360 градусын камер зэрэг шийдлүүд
  • Дулааны камер – Галын эрсдэлийг эрт илрүүлэх, хүний хөдөлгөөнийг харанхуй орчинд ч илрүүлэх боломжтой
  • Нэвтрэх хяналтын систем – Царай таних, хурууны хээ, RFID карт зэрэг технологид суурилсан шийдлүүд
  • Интерком болон холбооны системүүд – Барилгын дотоод харилцааг илүү ухаалаг, шуурхай болгох
  • Галын дохиолол, аюулын системүүд – Эрсдэлийг эрт илрүүлж, хариу арга хэмжээг автоматжуулах

Эдгээр шийдлүүдийг нэгтгэн удирдах боломжтой нэгдсэн платформ нь барилгын менежментийг илүү үр ашигтай, хялбар болгох давуу талтайг мэргэжилтнүүд онцолж байв.

 

 

Уул уурхайн салбарт – Автоматжуулалт ба аюулгүй байдлын шийдлүүд

“MONGOLIA MINING 2026” үзэсгэлэнд Вертексмон компани уул уурхайн салбарын онцлог хэрэгцээнд нийцсэн автоматжуулалт болон хяналтын шийдлүүдийг танилцууллаа. Уул уурхай нь өндөр эрсдэлтэй, нарийн зохион байгуулалт шаардсан салбар тул технологийн зөв шийдэл нь бүтээмж, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.

Энэ хүрээнд Rockwell Automation компанийн уул уурхайн автоматжуулалтын шийдлүүдийг онцлон танилцуулсан бөгөөд үүнд:

  • Үйлдвэрлэл, олборлолтын процессын автомат удирдлага
  • SCADA болон үйлдвэрийн хяналтын системүүд
  • Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, анализын платформууд
  • Алсын зайнаас хяналт, удирдлагын боломжууд

Эдгээр шийдлүүд нь уурхайн үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулах, хүний оролцоог багасгах, эрсдэлийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байдлаараа онцлог байлаа.

Мөн Hikvision брэндийн уул уурхайд зориулсан хяналтын камерын шийдлүүдийг танилцуулсан нь үзэсгэлэнд оролцогчдын сонирхлыг татсан. Монгол орны эрс тэс уур амьсгал, тоосжилт, доргилт ихтэй орчинд ажиллах боломжтой:

  • Хүнд нөхцөлд тэсвэртэй IP камер
  • Дулааны камер
  • Өргөн талбай хянах PTZ камер
  • Уурхайн бүсийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн видео хяналтын системүүд зэрэг нь бодит хэрэглээнд нийцсэн шийдлүүд болохыг харуулж байв.

 

Hikvision болон Rockwell Automation – Брэндийн Монгол дахь албан ёсны партнер Vertexmon LLC

Вертексмон ХХК нь мэдээллийн технологи, хяналт хамгаалалт, автоматжуулалтын чиглэлээр олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2016 оноос эхлэн дэлхийн шилдэг Hikvision брэндийн албан ёсны түншээр, мөн Rockwell Automation зэрэг технологийн тэргүүлэгчдийн албан ёсны түншээр ажиллаж байна.

Уул уурхай, бүтээн байгуулалтын салбар дахь таны дараагийн төслийн шийдлийг Вертексмон ХХК стандартын дагуу гүйцэтгэхэд бэлэн байна.