"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-д Rockwell компанийн Нэгдсэн хяналтын системыг амжилттай нэвтрүүллээ

Нунтаглах процессийн автоматжуулалт – дараагийн түвшний шийдэл
Эрдэнэт үйлдвэр-ийн Өөрөө нунтаглах (SAG) болон Нунтаглан баяжуулах хэсэг нь үйлдвэрийн бүтээмж, хүдэр боловсруулалтын үр ашигт шууд нөлөөлдөг стратегийн чухал дамжлага юм.
Эдгээр хэсгүүдийн автоматжуулалтыг Honeywell-ийн C300 контроллер болон Experion PKS платформ дээр амжилттай шинэчиллээ. Энэ шинэчлэлээр өмнө ашиглагдаж байсан Honeywell C200 системийг дараагийн түвшинд гаргаж, бодит цагийн, өндөр нарийвчлалтай өгөгдлийг шууд хүлээж авах, үйлдвэрийн бүх процессийн өгөгдлийг төвлөрүүлэн удирдах боломж бүрдсэн.
Бүхэлдээ төвлөрсөн, уян хатан удирдлагын шийдэл
Experion PKS R520 нь 1000 гаруй аналог болон дижитал дохио-г нэгтгэн хянаж удирдах чадвартай:
- Аналог оролт: температур, түвшин, урсгал, жин зэрэг процессын үзүүлэлтүүд
- Дижитал оролт: бутлуур, конвейер, насос зэрэг тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн статус, дохиолол
- Аналог гаралт: хаалт, насос, гүйцэтгэх механизмын нарийвчилсан удирдлага
- Дижитал гаралт: удирдлагын төлөв шилжүүлэх, хоёр төлөв бүхий төхөөрөмжүүдийг хянах
Эдгээр сигналуудыг PID тооцоололтой хослуулан, бодит цагийн өндөр нарийвчлалтай хяналт, автоматикуудыг хангаж, үйлдвэрийн процессыг өндөр үр ашигтай, найдвартай ажиллах орчинд шилжүүлж байна.
Дэвшилтэт визуалчлал – HMI дүрслэл
Бүх процессыг оператор төвтэйгээр хянах боломжийг HMI интерфэйс бүрдүүлсэн. Үүнд:
- Бутлуур болон конвейеруудын бодит цагийн статус
- Процессын температур, түвшин, урсгалын динамик график
- Доорх болон алдаа дохиоллуудыг шууд харах, удирдах боломж
Энэхүү визуалчлал нь операторуудад хурдан шийдвэр гаргах, үйлдвэрлэлийн зогсолтгүй ажиллагааг хангахад тусалдаг.
Интеграцчилсан, уян хатан систем
Шинэ DCS шийдэл нь зөвхөн Honeywell системээр хязгаарлагдахгүй бөгөөд үйлдвэрийн бусад 3-дагч системүүдтэй нэгдсэн орчин үүсгэсэн:
- Siemens PLC системүүдтэй шууд холбогдон ажиллах
- PSI (process supervisory interface) гэх контроллёр болон системүүдтэй интеграцчилсан
Энэ нь үйлдвэрийн хэмжээнд нэгдсэн, ухаалаг удирдлагын экосистем бий болгож, процесс хоорондын уялдаа холбоо, мэдээллийн урсгал, оновчлолыг өндөр түвшинд хүргэж байна.
Стратегийн ач холбогдол
Энэхүү автоматжуулалт нь Эрдэнэт үйлдвэрийн хувьд:
- Дараагийн 10 жилийн найдвартай ажиллагааг хангах суурь тавьсан
- Өгөгдөлд суурилсан удирдлагын орчин бий болгож, оператор төвтэй хяналтаас шилжүүлсэн
- Монголд уул уурхайн салбарт түүчээлсэн жишиг болсон
Энэхүү төсөл нь үйлдвэрлэлийн автоматжуулалт, дижитал шилжилтийн дараагийн шатны суурь болж, цаашид Advanced Process Control (APC), Machine Learning, Digital Twin зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Дүгнэлт
Энэхүү Honeywell-ийн шийдэлд суурилсан шинэчлэл нь Эрдэнэт үйлдвэрийн нунтаглах шатны автоматжуулалтыг олон улсын түвшний стандарт, найдвартай ажиллагаанд хүргэж, Монголын уул уурхайн салбарт дэвшилтэт DCS шийдэл, интеграцийн бодит жишиг боллоо.
Вертексмон ХХК нь үйлдвэрлэлийн бодит процесс дээр суурилсан, урт хугацааны үнэ цэн бүтээх автоматжуулалт, дижитал шилжилтийн шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Процессийн онцлог, суурь нөхцөл:
Хөвүүлэн баяжуулах болон урвалж бодисын зохистой бэлтгэл, хуваарилалт нь баяжмалын чанар, металл авалт, үйлдвэрийн тогтвортой ажиллагаанд шууд нөлөөлдөг металлургийн хамгийн чухал процессийн нэг билээ.
Тус процессийн автоматжуулалт нь 2000-аад оны эхээр нэвтэрсэн Honeywell-ийн анхны үеийн C300 контроллерт суурилсан Experion PKS архитектуртай байсан бөгөөд тухайн үедээ найдвартай, орчин үеийн шийдэл байж, ойролцоогоор 20 орчим жилийн турш процессийг тогтвортой удирдан үйлдвэрийн үндсэн автоматжуулалтын шаардлагыг хангаж ирсэн байна.
Гэвч технологийн үе солигдолт, системийн амьдралын мөчлөгийн шаардлага, орчин үеийн DCS стандарт, масштаблалт, нэгдсэн хөгжүүлэлтийн орчин, LifeCycle дэмжлэг, өгөгдөлд суурилсан удирдлагын шинэ хэрэгцээ нэмэгдсэнээр уг системийг стратегийн түвшинд шинэчлэх шаардлага үүссэн.
Шинэчлэлийн бодлого, инженерийн шийдэл
Вертексмон ХХК нь өмнөх системийн олон жилийн туршлага, процессийн логик, удирдлагын философийг хадгалан, илүү уян хатан, өргөтгөх боломжтой, стандартчилагдсан архитектурт шилжүүлэх процесс төвтэй шинэчлэлийн бодлого баримталсан.
Төслийн хүрээнд дараах иж бүрэн шийдлүүдийг хэрэгжүүлэв.
- Rockwell Automation PlantPAx DCS – хөвүүлэн баяжуулах болон урвалжийн процессийн удирдлагыг стандартчилагдсан, масштаблах боломжтой платформд нэгтгэв
- Allen-Bradley ControlLogix PLC – агаарын урсгал, зутангийн түвшин, урвалжийн тун, хамгаалалтын логик зэрэг чухал параметрүүдийг найдвартай удирдах хяналтын цөм
- Studio 5000 хөгжүүлэлтийн орчин – процесс, автоматжуулалт, засвар үйлчилгээний инженерүүд хамтран ажиллах нэгдсэн инженерийн платформ
- FactoryTalk View SE – операторын интерфэйс, дохиолол, процессийн харагдах байдлыг сайжруулсан SCADA/HMI шийдэл

Төслийг Rockwell Automation-ийн LifeCycle Service-д суурилсан инженерчлэл, хэрэгжилтийн загвараар хэрэгжүүлсэн нь системийн урт хугацааны ашиглалт, цаашдын хөгжүүлэлтийн бат бөх суурийг бүрдүүллээ.
Инженерийн стратегийн хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэлт
Төслийн чухал онцлог нь захиалагч болон нийлүүлэгч талын инженер, техникийн ажилтнууд стратегийн түвшинд нягт хамтран ажилласан явдал байв.
Процессийн болон автоматжуулалтын инженерүүд хамтран удирдлагын философи, параметрүүдийг нарийвчлан тодорхойлж, үйлдвэрлэгч болон систем интеграторын зүгээс сургалт, практик хөгжүүлэлт, мэдлэг дамжуулалтыг системтэйгээр зохион байгуулсан.
Үүний үр дүнд захиалагч талын инженерүүд системийг цаашид бие даан ашиглах, хөгжүүлэх, сайжруулах бүрэн чадавхтай болсон нь энэхүү шийдлийг нэг удаагийн төсөл бус, урт хугацааны хөгжлийн суурь болгосон чухал үр дүн юм.
Систем ашиглалт, үр ашиг ба хүнд үйлдвэрийн ирээдүйн боломж
Шинэчлэлийн үр дүнд:
- Процессийн үндсэн параметрүүдийг PID удирдлагаар илүү тогтвортой, нарийвчлалтай хянах боломж бүрдсэн
- Урвалжийн бэлтгэл, хадгалалт, хуваарилалтын процесс бодит өгөгдөлд суурилан илүү нарийвчлалтай удирдагдах болсон
- Процессийн тогтвортой байдал сайжирч, хүдэр найрлагын хэлбэлзэлд дасан зохицох чадвар нэмэгдсэн
- Алдаа доголдлыг хурдан илрүүлэх, засвар үйлчилгээний үр ашиг дээшилсэн
Мөн нэгдсэн, стандартчилагдсан DCS архитектур, өндөр чанартай бодит цагийн процессийн өгөгдөл, инженерүүдэд ээлтэй хөгжүүлэлтийн орчин бүрдсэнээр:
- Advanced Process Control (APC), олон хувьсагчтай удирдлага
- Industrial AI, Machine Learning-д суурилсан анализ
- Digital Twin (процесс симуляцийн дижитал хувилбар) шийдлүүдийг хэрэгжүүлэх техникийн болон инженерийн урьдач нөхцөл бүрэн бүрдлээ.
Rockwell Automation төхөөрөмж, шийдлүүд:

Бид Rockwell Automation компанийн дэлхийд тэргүүлэгч автоматжуулалт болон кибер аюулгүй байдлын цогц шийдлүүдийг Монголын үйлдвэрлэгчид, уул уурхай, дэд бүтцийн салбарынхандаа албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна.Та өөрийн үйлдвэрлэлийн системийн найдвартай байдлыг хангах, кибер халдлагаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн шийдлийг нэвтрүүлэхийг зорьж буй бол Вертексмон ХХК-тай холбогдож, дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон ХХК

Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.

