Nutanix Cloud Platform

Дижитал шилжилтийн үр дүнд, хиймэл оюун ухаан болон клауд дээр суурилсан шинэ төрлийн аппликейшнүүдийн өсөлт, тэдгээрээс бий болж буй өгөгдлийн асар их хэмжээний нэмэгдэл нь мэдээллийн технологийн орчинг урьд өмнөхөөсөө хэд дахин төвөгтэй болгож байна. Өнөө үед байгууллагуудад шаардлагатай болж буй шийдэл нь өгөгдлийг дата төв, захын төхөөрөмж, нийтийн болон удирдлагат клауд (public and managed clouds) орчинд удирдахад хялбар болгох нэгтгэсэн платформ юм. Nutanix нь тооцоолол, storage, сүлжээг нэгтгэн хэрэглэхэд хялбар, нэгдсэн дата төвийн платформ болгосноор хуучны тусгаарлагдсан байдлыг эвдэх hyperconverged infrastructure (HCI) шийдлийг анхлан нэвтрүүлсэн юм.
Nutanix Cloud Platform танилцуулах нь
Nutanix Cloud Platform (NCP) шийдэл нь дэд бүтэц болон менежментийг нэгтгэж, бизнесүүдэд ямар ч клауд орчинд, ямар ч хэмжээгээр аппликэйшнээ (VMs эсвэл containers дотор) аюулгүй ажиллуулж, датагаа удирдах боломжийг олгодог. Энэхүү платформ нь уламжлалт SAN орчныг орлох өндөр гүйцэтгэл, найдвартай ажиллагааг санал болгодог бөгөөд орчин үеийн AI болон cloud native аппликэйшнүүдийг дэмжсэнээр байгууллагуудад тасралтгүй ажиллаж, шинэчлэл хийж, өсөж хөгжих боломжийг олгодог.


NUTANIX CLOUD INFRASTRUCTURE (NCI) БА FULL STACK HCI
Nutanix Cloud Infrastructure (NCI) нь тооцоолол, storage, виртуалчлал зэрэг дата төвийн бүх технологийг нэгтгэсэн Hyperconverged Infrastructure (HCI) цогц шийдэл юм. NCI шийдэл нь node бүр дээр ажиллаж, бүх үйл ажиллагааны функцийг кластер (cluster) даяар хуваарилснаар маш өндөр гүйцэтгэл, тэсвэртэй байдлыг хангаж, саадгүй өргөтгөх боломжийг олгодог. NCI нь энтерпрайз болон клаудын иж бүрэн боломжуудыг санал болгодог бөгөөд хэрэглэгчдэд уламжлалт дэд бүтцийг орлож, клауд руу өргөжих боломжийг олгодог.

Leader in the 2025 Gartner® Magic Quadrant™ for Email Security Platforms
Darktrace компани 2025 оны Gartner® Magic Quadrant™ for "Email Security Platforms" төрөлд тэргүүлэгчээр шалгарсан төдийгүй мөн 2025 оны Peer Insights™ Voice of the Customer тайланд хэрэглэгчдийн үнэлгээгээр Customers’ Choice болсон. Үүнд:
-
AI-д суурилсан шинэчлэлтэй email threat detection болон response технологи
-
Дэлхий даяарх хэрэглэгчийн дэмжлэг, үйлчилгээний өндөр түвшин
-
Бусад аюулгүй байдлын системүүдтэй өргөн интеграц, түншлэл
-
Байгууллагын имэйлийн аюулгүй байдалд behavior-based anomaly detection шийдлээр шинэ стандарт тогтоож байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани
.png)
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.
Блокын гарчиг / html
Nutanix NCI-ийн боломж ба давуу талууд:
• Enterprise Data Services: Өндөр гүйцэтгэл, өгөгдөл шахалт, хамгаалалт, snapshot, автоматаар нөхөн сэргээх, өргөжүүлэх боломж, өгөгдөл ойрхон хадгалах.
• Consolidated Storage Services: Block, file, object хадгалалтыг нэгтгэж, удирдлагыг хялбаршуулна.
• Data Protection & Disaster Recovery: VM түвшинд төрөл бүрийн RPO/RTO сонголттой, интеграци бүхий хамгаалалт.
• Integrated Security: Нарийвчилсан хамгаалалт, өндөр шаардлага хангасан аюулгүй байдал.
• Virtualization: VMware vSphere, Microsoft Hyper-V, Nutanix AHV-г дэмждэг.
• Virtual Networking: Аюулгүй байдал, замын хяналт, автоматжуулалт, micro-segmentation.
• Management & Analytics: Nutanix Cloud Manager (NCM), Prism-ээр нэгдсэн удирдлага, шинжилгээ.


Nutanix Cloud Infrastructure нь SAN түвшний боломжуудыг энгийн байдлаар хүргэдэг.
• Гүйцэтгэл тогтмол өсөж, ажиллагаа болон амьдралын мөчлөгийн удирдлагыг хялбаршуулах өргөтгөж болох архитектур
• Бага ачаалалтай snapshot болон хуулбарлалт (replication)
• Өгөгдлийн сангийн хувьд тогтвортой өндөр гүйцэтгэл
• Шифрлэлтийг өгөгдөл замдаа болон хадгалагдаж байх үед нь хэрэгжүүлдэг, түлхүүрийн удирдлага, аюулгүй байдлын автоматжуулалт, сэргээх боломж бүхий кибер хамгаалалттай бүтэц

