Darktrace EMAIL - Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт email хамгаалалтын шийдэл

Бизнесийн салбаруудад цахим шилжилт хийгдэж буй өнөө үед бизнест шинэ шинэ боломжуудыг бий болгож, мэдээллийн технологид суурилсан өөрчлөлтүүд үргэлжилсээр байгаа хэдий ч ажил хэргийн харилцаанд и-мэйл буюу цахим шууданг бид өдөр тутамдаа ашигласан хэвээр байна. Аливаа байгууллагын үүд хаалга болсон и-мэйл орчин нь халдлагад өртөх магадлалтай хамгийн эмзэг цэг юм. Энэхүү эмзэг цэгийг ашиглан сүүлийн үед байгууллагын чухал мэдээллийг хулгайлах зорилготой халдлагууд 2025 онд 71%-иар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд байгууллага руу чиглэсэн халдлагын 90 гаруй хувь нь хортой вирус агуулсан цахим шуудангаас улбаалж байна.
Darktrace Email Security
Darktrace/EMAIL нь хиймэл оюун ухаанаар дэмжигдэн ажилладаг дэвшилтэт клауд и-мэйл хамгаалалтыг санал болгодог бөгөөд фишинг, бизнесийн и-мэйл зөрчил (BEC), ransomware зэрэг аюулуудыг илрүүлэх замаар и-мэйлийн аюулгүй байдлыг сайжруулдаг. Хиймэл оюун ухаан нь хэрэглэгч бүрийн хэвийн үйл ажиллагааг таньж, ирж байгаа болон гарч байгаа, дотоод и-мэйлүүдэд илрэх аюулыг хурдан бөгөөд оновчтойгоор илрүүлдэг. Мөн Microsoft Teams-тэй интеграци хийн аюулгүй байдлын багийн ачааллыг хөнгөвчилнө.

Darktrace/EMAIL нэмэлт боломжууд
Darktrace/EMAIL нь үл мэдэгдэх, санамсаргүй болон санаатай мэдээллийн хулгайг зогсоох Data Loss Prevention (DLP) нэмэлт боломжийг агуулдаг ба хэрэглэгчийн болон байгууллагын түвшинд үйл ажиллагааны процессыг ойлгосноор танай байгууллагын үнэ цэнтэй оюуны өмч бүхий мэдээллүүдийг дотоод болон гадаад орчинд найдвартай хамгаална.

Darktrace/EMAIL хэрхэн ажилладаг вэ?
Darktrace/EMAIL нь AI ашиглан и-мэйл болон Teams мессежнүүдийг шинжилж, хэвийн үйл ажиллагааг ойлгон, аюулыг илрүүлдэг. Холбооснуудыг засах, сэжигтэй хавсралтуудыг устгах, spoof-ийг засварлах зэргээр аюулгүй байдлыг хадгална. Ингэснээр халдлагын кампанит ажлуудыг бүрэн хяналтдаа оруулж, байгууллагын доторх тархалтыг зогсооно.


Эцсийн хэрэглэгч ба SOC
Darktrace/EMAIL нь фишинг тайлангийн чанарыг 60%-иар сайжруулдаг. Төвлөрсөн платформ нь SOC-д аюул заналхийлэлд хурдан хариу үйлдэл үзүүлэхэд тусалж цахим шуудангийн шинжилгээ, хариу үйлдлийг автоматжуулах замаар цаг хэмнэж, гар аргаар ангилах хэрэгцээг багасгана.
Darktrace ActiveAI Security Platform нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн кибер аюулгүй байдлын цогц шийдэл юм. Энэхүү платформ нь cloud, email, endpoint, network, identity зэрэг бүх орчинд хэвийн бус үйлдлийг machine learning ашиглан илрүүлж, автоматаар хариу үйлдэл үзүүлдэг. Cyber AI Analyst™ нь халдлагын шинж тэмдгийг шинжилж, түргэн шуурхай тайлан гарган, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох болон сэргээн хамгаалах үйл явцыг автоматжуулдаг. Ингэснээр байгууллага аюулгүй байдлаа проактив байдлаар хангаж, халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Darktrace нь таны ашиглаж буй экосистемтэй интеграци хийж аюулыг илрүүлэх, мөрдөн шалгах, хариу арга хэмжээ авах, үйл ажиллагааны ажлын урсгалыг хөнгөвчилнө.
Darktrace/NETWORK нь танай одоогийн ашигладаг Firewall, ZTNA, SIEM, SOAR, ITSM системүүдтэй хоршин ажиллаж таны одоогийн системийг илүү сайжруулдаг. Microsoft Defender, Check Point, SentinelOne зэрэг томоохон EDR системүүдтэй холбогдож, таны сүлжээний мэдээллийг ашиглан илүү үр дүнтэйгээр халдлагыг илрүүлж, шалгаж, хариу үйлдэл үзүүлдэг.

Хэрэв танай байгууллага кибер эрсдэлийг багасгаж, сүлжээний хамгаалалтаа дараагийн түвшинд хүргэхийг зорьж байгаа бол Darktrace-ийн Email Security шийдэл болон бусад шийдлийн мэдээллийг бидэнтэй холбогдож аваарай.

2025 Gartner® Magic Quadrant™ for "NDR"
Darktrace компани 2025 оны Gartner® Magic Quadrant™ for "Network Detection and Response (NDR)" төрөлд тэргүүлэгчээр шалгарсан төдийгүй Мөн:
- IDC, & KuppingerCole зэрэг олон тайланд Тэргүүлэгчээр нэрлэгдсэн
- AI-аар удирдуулсан SOC (AI-led SOC) руу шилжих замаар SOC-ийн өөрчлөлтийг хурдасгаж байна
- Уламжлалт NDR-ээс давж — Сүлжээний идэвхтэй уян хатан байдлыг (proactive network resilience) бий болгосон
- 10,000 гаруй байгууллагууд Darktrace компанийн NDR шийдэлд аюулгүй байдлаа даатгаж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
.png)
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.

