Check Point Software: NSS Labs-ийн туршилтаар Enterprise Firewall төрөлд 99.59%-ийн аюулгүй байдлын үнэлгээ авч салбартаа тэргүүллээ

Хиймэл оюун ухаан (AI) технологийн хөгжил дэлхий нийтийн бизнесийн арга барилыг өөрчилж, бүтээмжийг үлэмж нэмэгдүүлж байгаа хэдий ч үүнийг дагаад кибер аюулгүй байдлын салбарт урьд өмнө байгаагүй томоохон сорилтууд тулгарч байна. Кибер халдлагын арга техникүүд илүү нарийн, хурдтай болж буй энэ цаг үед дэлхийн кибер аюулгүй байдлын тэргүүлэгч Check Point Software Technologies Ltd. компани NSS Labs-аас зохион байгуулсан 2025 оны "Enterprise Firewall" -ын туршилтад 99.59%-ийн аюулгүй байдлын үнэлгээгээр салбараа тэргүүлэх байр сууриа дахин бататгаж байна.
NSS Labs Comparative Security Map (CSM)

NSS Labs Report: Үнэлгээний аргачлал
NSS Labs нь кибер аюулгүй байдлын үйлчилгээ, шийдлийг бодит, обьектив судалгаанд үндэслэн туршдаг нэр хүндтэй байгууллага юм. NSS Labs нь "Enterprise Firewall" буюу байгууллагын сүлжээний галт ханын чадамж, гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор энэхүү туршилтыг явуулж бодит амьдрал дээр тохиолддог халдлагын өргөн хүрээг загварчлан дараах үндсэн шалгууруудаар бүтээгдэхүүнүүдийг үнэлсэн байна:
- Аюул занлаас хамгаалах (Threat Protection): Firewall нь вирус, хортой код болон эксплойтуудаас хэр үр дүнтэй хамгаалж байна вэ?
- Халдлагаас зайлсхийх оролдлогод тэсвэртэй байдал (Resistance to Evasion): Халдлага үйлдэгчид аюулгүй байдлын хяналтыг тойрч гарахын тулд ашигладаг нарийн аргуудыг хэрхэн таньж, зогсоож байна вэ?
- Тогтвортой байдал ба Найдвартай ажиллагаа (Stability & Reliability): Өндөр ачаалалтай үед болон удаан хугацааны халдлагын үед систем хэвийн ажиллаж чадаж байгаа эсэхд үндэслэн тус тайланг гаргасан.
Туршилтын гол үр дүнгүүд
1. Аюулгүй байдлын ерөнхий үр ашиг 99.59% (Салбарын хамгийн өндөр үзүүлэлт)
Хиймэл оюун ухаан бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлж байгаа ч кибер гэмт хэрэгтнүүдэд ч мөн шинэ боломжийг олгож байна. Check Point Research-ийн судалгаагаар Generative AI-д илгээж буй 54 хүсэлт тутмын 1-д эмзэг мэдээлэллээ алдах өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд AI tools тогтмол ашигладаг байгууллагуудын 91% нь эрсдэлд өртөж байна. Ийм нөхцөлд уламжлалт "илрүүлэх" (detection) арга барил хангалтгүй болсон. Иймд байгууллагууд халдлагаас "нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх" (prevention-first) аюулгүй байдлын стратегид шилжих нь зайлшгүй шаардлагатай юм. Check Point компани нь халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлд дэлхийд тэргүүлэгчийн хувьд байгууллагуудад хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээллийн аюулгүй байдлаа хангах боломжийг олгож байна.
NSS Labs-ийн туршилтаар Check Point нь нийт үзүүлэлтүүдийн дундаж болох 99.59%-ийн үнэлгээ авч тэргүүллээ.

2. Exploit болон Evasion оролдлогод 100% тэсвэртэй
Кибер гэмт хэрэгтнүүд хамгаалалтын системийг хууран мэхлэх, халхавчлах (obfuscation) аргуудыг байнга сайжруулж байдаг. Хэрэв аюулгүй байдлын шийдэл нь энгийн халдлагыг таньдаг ч, өнгөлөн далдалсан халдлагыг нэвтрүүлдэг бол энэ нь байгууллагад асар их эрсдэл дагуулна.
Туршилтын үр дүнд Check Point нь:
- Exploit Evasion Resistance : 100%
- Exploit Block Rate : 99.91%
Энэхүү үр дүн нь Check Point-ийн Quantum Security Gateway болон AI Engine нь зөвхөн мэдэгдэж буй халдлагууд төдийгүй, нарийн аргаар нууцлагдсан, өмнө нь бүртгэгдэж байгаагүй "Zero-Day" халдлагуудыг ч таньж, бүрэн зогсоох чадвартайг харуулж байна.


3. Өндөр ачаалалтай үеийн тогтвортой ажиллагаа 100%
Байгууллагын сүлжээний урсгал (traffic) эрс нэмэгдэх эсвэл DDoS халдлагад өртөх үед зарим firewall ачааллаа дийлэхгүй гацах, эсвэл хамгаалалтын горимоо сулруулж "fail-open" (хамгаалалтгүйгээр урсгалыг нэвтрүүлэх) горимд шилжэх эрсдэлтэй байдаг.
Check Point нь NSS Labs-ийн удаан хугацааны халдлага болон өндөр ачааллын туршилтад 100%-ийн тэсвэрлэх чадвар (resilience score) үзүүлсэн. Энэ нь сүлжээ хэчнээн их ачаалалтай байсан ч аюулгүй байдлын бодлого (policy enforcement) тасралтгүй, найдвартай хэрэгжиж, бизнесийн тасралтгүй байдлыг хангана гэсэн үг юм.
Үнэлгээний явцад NSS Labs нь CISA (Cybersecurity and Infrastructure Security Agency)-ийн "Мэдэгдэж буй ашиглагдсан эмзэг байдал" (KEV)-ын жагсаалтад дүн шинжилгээ хийхэд:
- Check Point: Тухайн хугацаанд ердөө 1 удаагийн эмзэг байдал илэрсэн.
- Бусад тэргүүлэгч вендорууд: Ижил хугацаанд 10-аас 23 дахин их эмзэг байдал бүртгэгдсэн байна.
Энэ нь Check Point-ийн хэрэглэгчид "яаралтай нөхөөс" (emergency patches) суулгах гэж цаг алдах, сүлжээгээ зогсоох шаардлагагүй мөн эмзэг байдал бага байна гэдэг нь халдлагад өртөх магадлал бага, нийт эзэмшлийн өртөг (TCO) бага байна гэсэн үг юм.
4. Хуурамч эерэг илрүүлэлтийн нарийвчлал 99.35%
"Хуурамч эерэг илрүүлэлт" (False Positive Accuracy) нь энгийн, аюулгүй урсгалыг халдлага гэж буруу дүгнэж блоклох үзэгдэл юм. Энэ нь IT багийнханд alert fatigue үүсгэж, жинхэнэ халдлагыг анзаарахгүй өнгөрөөх эрсдэлийг бий болгодог. Мөн байгууллагийн чухал үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй. Тус тайланд Check Point компани нь 99.35%-ийн нарийвчлалтай ажилласан нь аюулгүй байдлын багууд зөвхөн бодит аюулд анхаарлаа хандуулж, үр бүтээмжтэй ажиллах боломжийг олгож байна.

Check Point Quantum Firewall шийдлийн танилцуулга
Quantum Force цуврал:
Жижиг дунд байгууллагаас эхлээд дата төвийн шийдлийн хэрэгцээг төгс хангах AI-POWERED FIREWALL QUANTUM FORCE цувралын шинээр танилцуулагдсан 10 gateway загвар нь салбартаа тэргүүлэх аюулаас урьдчилан сэргийлэх, клауд удирдлага, threat intelligence чадамжуудаараа хамгийн өндөр гүйцэтгэлийн стандартыг тогтоож байна.

Quantum Spark цуврал:
Check Point Quantum Spark загварууд нь Жижиг дунд байгууллагын хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд таны бизнест учруулж болох бүх түвшний халдлагуудаас найдвартай хамгаалж тухайн компанид тохирох загварыг санал болгосноор санхүүгийн хувьд хэмнэлтийг бий болгох боломжтой.
.png)
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани
.png)
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.

