card

ДЭЛХИЙГ ХОЛБОСОН ХҮЧИРХЭГ ШИЙДЭЛ 

"GRANDSTREAM NETWORK" INC 

      Анх 2002 онд Давид Ли АНУ-ын  Бостон хот дахь нэгэн жижиг орон сууцанд эхлүүлсэн компани нь одоо Дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай мэдээлэл холбооны үйлдвэрлэгч компаниудын нэг болсон нь Grandstream Network Inc юм. 2002 онд Давид Ли-ээр удирдуулсан үүсгэн байгуулагчид анхны SIP төхөөрөмжүүдийг бүтээхээр зорьж эхэлсэн. Ийнхүү 2003 онд анхны албан ёсны Grandstream бүтээгдэхүүнүүд болох энгийн IP утас BT100, HT286, 1 шугамын аналог утаснууд, 2005-2006 онд Grandstream Networks шинэ сегментийг хөгжүүлж жижиг, дунд бизнесүүдэд зориулсан VoIP гарц, оффисын болон видео утасны SIP багц зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн олон улсын зах зээлд хүчээ аван гарч ирсэн. 2008 он бол Grandstream-ийн хувьд маш сайн үнэлгээ авсан жил байж хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн анхны IP-PBX-ийг танилцуулж 2009-2013 онд тус компани IP-д суурилсан CCTV камерын үйлдвэрлэлийг эхлүүлж бүтээгдэхүүнийхээ нэр төрлөө өргөжүүлсэн юм.

    Өнөөдөр Grandstream-н Төв оффис нь АНУ-ын Бостон хотдоо байрлан  Хятад (Шэньжэнь) хотод гол үйлдвэрээ байгуулж Техас, Лос Анжелес, Калифорниа, Мароккогийн Касабланка, Валенси, Венесуэл зэрэг хотод салбар оффисуудаа байгуулан 500 гаруй ажилтантай дундаж ажилтан жилд 93,553 долларын цалин урамшуулал авдаг,  нийт үнэлгээ нь 3,9 тэрбум доллар, жилийн орлого нь 200 сая гаран доллар байгаа бөгөөд дэлхийн 150 гаруй оронд чанар, найдвартай байдал, инновацын дэвшлийг шингээсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж харилцаа холбоог урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү үр дүнтэй болгон харилцаа холбоо, хамтын ажиллагаа, физик аюулгүй байдлын шийдлүүдийг нэг дороос авах боломжийг санал болгож, саадгүй, удирдахад хялбар харилцааны платформыг бий болгоход шаардлагатай бүх зүйлээр бүрэн хангаж чадсан харилцаа мэдээлэл холбооны тэргүүлэх компани юм.

 

Grandstream Network Inc үүсгэн байгуулагч David Li

Grandstream-н хөгжлийн түүхэн дэх томоохон шийдлүүдийг танилцуулбал:

  • 2005 онд анхны IP видео утас болох GXV3000-ийг танилцуулсан
  • 2008 онд  IP видео тандалтын шийдлүүдийг нэмснээр VoIP шийдлийг бий болгосон
  • 2013 онд ашиглахад хялбар, хэмнэлттэй иж бүрэн шийдлүүдийг санал болгох зам руу шилжихийн тулд IP PBX-ийн UCM цувралыг нэвтрүүлсэн
  • 2015 онд анхны видео хурлын төхөөрөмж болох GVC цувралаа танилцуулсан
  • 2016 онд хамгийн анхны Cloud үйлчилгээ болох IPVideoTalk-ийг нэвтрүүлсэн

       

Grandstream Academy

       Grandstream Network Inc нь өөрсдийн академитай бөгөөд Дэлхий даяар зайнаас болон биечлэн хамрагдах боломжтой мэргэшсэн сертификат олгогддог томоохон сургалт юм. Сургалт нь 6 сараас 2 жилийн хугацаатай байдаг бөгөөд борлуулагч, интегратор, суурилуулагчдад зориулсан сургалтыг оновчтойгоор бэлдэж хүргэдэг. Академи нь дараах давуу талуудыг агуулна. Үүнд:

  • Дэлхий даяар байгаа бүхий л харилцаа холбооны сургалтын агуулгыг бүрэн шингээсэн сургалтын арга зүй
  • Certified Specialist, Certified Professional мөн Certified Expert зэрэг олон түвшний сургалт, тэдгээрийг үнэлэх автомат үнэлгээ бүхий онлайн платформ
  • Хэзээ ч үзэж, татаж авах боломжтой дижитал сургалтын материал, гэрчилгээ
  • Сертификатын түвшин дэх мэдээлэл бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах талаарх зөвлөгөө өгөх маркетингийн багц
  • Онлайнаар шинэчлэх, түвшин ахиулах боломжтой сертификат зэрэг олон давуу талуудыг шингээсэн үр дүн өндөртэй сургалтын цогц академи юм. 

Grandstream Academy-аас олгогддог сургалт сертификатын түвшинтэй танилцвал: 

Grandstream Certified Specialist (GCS)

  • Үндсэн гэрчилгээ олгох сургалт. Сургалтад Grandstream-ийн төхөөрөмжүүдийн үндсэн техникийн үндсийг заах болно
  • Энэ түвшний гэрчилгээ олгох сургалт нь Grandstream-ийн бүтээгдэхүүний талаар өндөр түвшний мэдлэг олгох зорилготой
  • Сургалтын хугацаа 1 жил байна

 

Grandstream Certified Professional (GCP)

  • Ахисан түвшний гэрчилгээ олгох сургалт. Энэхүү сургалт нь Grandstream төхөөрөмжийн тохиргоо, менежментийг хамарсан илүү эрчимтэй сургалт юм.
  • Ахисан түвшин нь Grandstream-ийн бүтээгдэхүүний ашиглалт, суурилуулалт, тохиргоо зэргийг хамардаг.
  • Сургалтын хугацаа 2 жил байна

 

Grandstream Certified Expert (GCE)

  • Мэргэжлийн түвшний гэрчилгээ олгох сургалт.  Энэ бол практик, лабораторийн үйл ажиллагаа, тохиргоо, туршилт бүхий өргөн хүрээтэй сургалт юм.
  • Мэргэжлийн түвшинд алдааг олж засварлах, Grandstream-ийн бүтээгдэхүүний нарийн төвөгтэй суурилуулалт, CRM, дуудлагын төв, PMS, CTI шийдлүүдэд зориулсан API-ээр дамжуулан гуравдагч талын програмуудыг нэгтгэх зэрэг багтана.
  • Сургалтын хугацаа 2 жил байна

 

Grandstream Inc-ийн хүртэж байсан дэлхийн хэмжээний томоохон шагналуудаас:

  • Communication Solutions’ Product of the Year - Жил бүр олгодог энэхүү шагналыг сүүлийн арван хоёр сарын хугацаанд зах зээлд нэвтрүүлсэн эсвэл мэдэгдэхүйц сайжруулсан дуу хоолой, өгөгдөл, видео харилцааг хөнгөвчлөх онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон байгууллагад олгодог. Шагнагдсан жилүүд – 2003, 2004, 2009, 2015, 2017, 2020, 2021
  • Deloitte Technology Fast 500 - 20 гаруй жилийн турш Deloitte нь Хойд Америкийн хамгийн хурдацтай хөгжиж буй төрийн болон хувийн технологийн компаниудыг “Deloitte Technology 500” шагналаар үнэлсээр ирсэн. Энэхүү шагналын эзэд хамгийн дэвшилтэт технологиуд байдаг . Шагнагдсан жилүүд – 2008, 2009
  • Golden Bridge Awards - Алтан гүүр шагнал нь Дэлхийн салбар бүрийн  шилдгүүдэд л олгогддог томоохон шагнал юм. Жил бүрийн хүсэн хүлээдэг Алтан гүүр шагнал нь Дэлхийн бизнесийн салбар бүрд байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, инновац, удирдлага, удирдлагын баг, маркетингийн кампанит ажил, түншийн хөтөлбөр болон бусад чиглэлээр Дэлхийн шилдгүүдийг шалгаруулж, өргөмжилдөг. Шагнагдсан жил – 2012, 2014
  • Unified Communications Product of the Year Award - Энэхүү шагналыг Технологийн Маркетингийн Корпорац (TMC) жил бүр нэгдмэл харилцааны салбарт хамгийн шинэлэг, чухал шинэ бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах зорилгоор олгодог. Шагнагдсан жил – 2014, 2016, 2020
  • Frost & Sullivan's Global Enterprise IP Endpoints Company of the Year - Жил бүр Frost & Sullivan нь хүчирхэг өсөлтийн стратеги боловсруулж, түүнийгээ баттай хэрэгжүүлж чадсан компанид энэхүү шагналыг гардуулдаг. Шагнагдсан жил - 2016

       Эдгээр шагналуудаас гадна Grandstream-ийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, хүчин чадал, ажиллагааны функцүүд нь жил бүр хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шинэчлэлтүүдийг хийдгээрээ Дэлхий даяарх хэрэглэгчдийн сайшаалыг хүртсээр байна. 

      Grandstream Networks, Inc нь SIP Unified Communications шийдлүүдээр Дэлхийг холбосон бөгөөд энэ нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү бүтээмжтэй байх боломжийг олгодог. Бүтээгдэхүүнүүд нь чанар, найдвартай байдал, шинэлэг байдлаараа Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн. Grandstream шийдэл нь харилцааны зардлыг бууруулж, аюулгүй байдлын хамгаалалт, бүтээмжийг нэмэгдүүлж SIP-д суурилсан дараах бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц онцлог, уян хатан байдал, үнийн өрсөлдөх чадвараас гадна салбарын хэмжээнд өргөн хүрээнд харилцан ажиллах боломжийг олгож байна. Үүнд:

  • Business Conferencing - Видео хурлын шийдлүүд нь аж ахуй нэгжүүд болон жижиг, дунд бизнесүүдэд уян хатан байдал, суулгахад хялбар, хүчирхэг функцүүдийг санал болгодог
  • IP Voice Telephony – Үндсэн бүтээгдэхүүний нэг болох IP утаснууд нь дэвшилтэт технологийн шийдэл, чанар, төгс загвар хэрэглээгээр Дэлхийд тэргүүлж  байгууллагын харилцаа холбооны бүхий л хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна.
  • Networking Solutions - GWN цуврал сүлжээний шийдлүүд нь салбартаа тэргүүлэгч тохиргоо, менежментийг багтааж өргөн хүрээг хамарсан хүчирхэг, аюулгүй сүлжээг бий болгодог.
  • Facility Management – Grandstream-ийн хамгаалалтын иж бүрэн шийдлүүдийн тусламжтайгаар аливаа байршлыг хамгаалах, удирдах, хянахад шаардлагатай бүх боломжийг бүрэн хангаж чадна.
  • Gateways and ATAs - Grandstream-ийн өргөн хүрээний Gateways болон ATA-г  энэ төрлийн салбарын томоохон үйлчилгээ үзүүлэгч компаниуд Дэлхийн хамгийн шилдэг нь хэмээн тодорхойлдог.
  • IP PBXs - Grandstream-ийн UCM цувралын IP PBX нь лицензийн хураамжгүй, удирдахад хялбар, өргөн хүрээний нэгдсэн холбооны функцүүдийг бий болгож чаддаг байна.

Дэлгэрэнгүй танилцах

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.