card

Hikvision Компани Энгийн IP Камерыг Ухаалаг Болгох NVR 5.0 танилцууллаа

 

   

   Дэлхийн №1 хяналтын камер үйлдвэрлэгч Hikvision компани нь шинэчлэгдсэн NVR 5.0 төхөөрөмжүүдээ танилцууллаа. Hikvision NVR 4.0 нь AI функцуудыг төхөөрөмждөө шинэчилж байсан бол Hikvision NVR 5.0 нь AIoT NVR бүхий ухаалаг NVR болж шинэчлэгдлээ. AIoT NVR нь ухаалаг платформ болон сценари дээр суурилсан программуудыг хангаж, AIoT-ийн цоо шинэ боломжуудыг нээж өглөө. NVR 5.0 нь камер, аудио аюулгүй байдал, дуут дохиолол, нэвтрэх систем, авто зогсоолын нэгдсэн систем болон бусад биет аюулгүй байдлын шийдлүүдийг нэгтгэж тухайн орчинд шаардлагад ухаалаг шийдлийг бий болгоход тусалдаг.

 

NVR гэж юу вэ?

NVR (Network video recorder) нь Хяналтын камерын бичлэгийг дижитал хэлбэрээр хадгалдаг, хадгалсан бичлэгийг удирдах буюу шууд хянах эсвэл нөхөж үзэх зориулалттай тусгай биеэ даасан үйлдлийн систем бүхий төхөөрөмж юм. Хяналтын камерын технологи хөгжихийн хэрээр бичигч төхөөрөмжийн ажиллах үүрэг дагаж өөрчлөгдөж нэмэлт функцүүдтэй болж шинэчлэгдэн хөгжсөөр байна. Бичигч төхөөрөмж интернет-д холбогдсоноор хяналтын камеруудыг байршлаас үл хамааран дэлхийн хаанаас ч компьютер болон гар утаснаас хандаж хянаж удирдах боломжтой. 

 

NVR 5.0 Давуу талууд

 

 

 

Өөрийн хэрэгцээндээ тохируулж камеруудаа хяна

Шууд үзэх шинэ боломж нь хэрэглэгчдэд бодит цагийн сувгийн статусыг илүү тодорхой хянах боломжийг олгодог. Мөн хэрэглэгчид хүссэнээрээ тохируулах кастом харагдац нь шууд үзэхийг хялбаршуулж, бүгдийг нэг зохион байгуулалтад оруулж, дэлгэц хооронд автоматаар шилжих боломжтой.

 

 

 

 

 

Ухаалаг хайлт

Хэрэглэгчид тухайн газар руу нэвтэрч буй объектуудыг хурдан шүүж, хялбархан тодорхойлохын тулд үйл явдлын байршилд дүрмийн хайрцаг эсвэл халдлагын шугам зурж болно.

 

 

 

Хэсэгчлэн ухрааж тоглуулах


Та цаг минут секундээр видеог клип болгон хувааж болно. Ингэснээр хэрэглэгчдэд дахин үзэхийг хүссэн хэсгээ олоход хялбар болгож, видеог хурдан олоход тусалдаг.

 

 

Бодит цагийн дохиолол, хариу үйлдэл

 

Hikvision Хяналтын самбар нь танд үйл явдалд хэрэгтэй бүх зүйлийг нэгтгэдэг: харуулах, хайх, тохируулах, бүгдийг нэг дороос. Энэ нь дохиолол, үйл явдлын жагсаалт, дэлгэцийн харагдац, зургийг хамтад нь харуулах замаар аюулгүй байдлын үйл явдлыг хурдан удирдахад тусалдаг.

 

 

Хиймэл оюун ухаанд суурилсан периметрийн хамгаалалт

 

NVR 5.0 нь NVR(M-VPro цуврал)-д AI хөдөлгүүрийн тусламжтай заасан талбайн биет аюулгүй байдлыг автоматаар бие даан суралцсанаар аюулгүй байдлын нарийвчлалыг сайжруулж, хуурамч дохиоллыг багасгаж, хэрэглэгчээс хамгийн бага оролцоог шаарддаг,

 

NVR төхөөрөмжүүдтэй танилцаарай

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани. 

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.