card

ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ УЯЛДУУЛЖ ЧАДСАН SYNOLOGY INC 

    2000 оны 1-р сард Чэн Ляо, Филипп Вонг нар Synology Inc-г үүсгэн байгуулж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэн Berkeley Software Distribution (BSD) дээр суурилсан Filer OS хэмээх шинэ үйлдлийн системийг бичиж эхэлсэн бөгөөд NAS програм хангамжийг техник хангамжтай нягт уялдуулахын тулд 2004 онд анхны бүрэн шийдэл болох DiskStation DS-101-ийг гаргасан байна. 2023 оны байдлаар Synology inc дэлхий даяар 6 сая гаран борлуулалт, тэдгээрийн хөгжүүлэлт шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн байна. Тэд технологийн хурдацтай хөгжлийн тэргүүн эгнээнд манлайлж байгаа компаниудын тоонд зүй ёсны байр сууриа бат хадгалж ирсээр байна 

   Үүсгэн байгуулагчид болох Чэн Ляо (Cheen Liao), Филипп Вонг (Philip Wong) нар нь Microsoft компанид ажиллаж байсан бөгөөд Чэн Ляо Microsoft Exchange Server Group-т хөгжүүлэлтийн менежер байсан бол Филипп Вонг Тайвань дахь Майкрософт компанийн борлуулалтын захирал байсан нь Synology Inc-д Microsoft-н соёл, хурдацтай хөгжлийн арга барил зэргийг суулгаж өгсөн.

    2018 онд Дэлхийд алдартай New York Times -ийн Wirecutter вебсайт Synology компанийг жижиг дунд бизнес болон хувь хэрэглэгчийн NAS хэрэглээнд удаан хугацааны турш Leader хэвээрэй байна гэж тодорхойлсон. Тэдний үзэж буйгаар "Synology нь ойрын 10 жилийн хугацаанд энэ салбарын хөгжлийг тодорхойлсон хэвээр байх бөгөөд мөн ижил үйл ажиллагаатай компаниудын өрсөлдөөнийг дараагийн түвшинд хүргэх программ хангамжийн хөгжил хаана хүрэхийг тэд удирдсаар байна" гэжээ.
 

Synology Inc үүсгэн байгуулагч Philip Wong

Synology Inc хөгжлийн үеийн замналууд

  • 2000 онд Тайваний Тайпей хотод үүсгэн байгуулагдсан
  • 2004 оны 3-р сард анхны бүрэн шийдэл болох DiskStation DS-101-ийг эхлүүлж 2005 онд худалдаанд гаргасан
  • 2006 оны 6-р сард Synology America Corp нь АНУ-ын Вашингтон мужийн Беллевью хотод нээгдэв
  • 2008 оны 4-р сард таван булантай анхны DiskStation DS508 гарсан
  • 2010 оны 1-р сард x86 Architecture ашигласан анхны DiskStation DiskStation DS1010+ гарсан
  • 2011 оны 5-р сард Synology GmbH нь Германы Хойд Рейн-Вестфалийн Дюссельдорф хотод нээгдэв

     Synology Inc төв оффис нь Тайванийн Тайпей хотод байрладаг бөгөөд 700-1000 гаран ажилчидтай, жилийн орлого нь дунджаар 350 сая доллар байна. Салбар компаниуд нь АНУ, Герман, Франц зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байрлаж дэлхийн 150 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж тухайн улсын технологийн салбартаа томоохон байр суурь эзэлдэг компаниудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг болж чадсан Вертексмон компани сүүлийн 8 жилийн хугацаанд хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж Synology Inc-н технологийн шийдэл болон бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа нийлүүлж мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 
 

 Synology Inc нь дараах төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулдаг. Үүнд: 

  • Network Attached Storage (NAS) - Synology NAS файлуудыг чөлөөтэй, аюулгүйгээр хадгалах, хандах, нөөцлөх, хуваалцах хувийн cloud үүсгэх боломжийг танд олгоно. 
  • Backup Appliance – Төрөл бүрийн серверүүд болон SaaS програмууд дээр тархсан олон төрлийн өгөгдлийг нэг платформ дээр хадгална. 
  • Recording / Monitoring Systems - Хяналтын иж бүрэн шийдлийг бий болгох Synology бичлэгийн серверүүдтэй хосолсон компьютергүй авсаархан хяналтын клиент, камер, интеграци, програм хангамж тэдгээрийн лицензүүд багтана. 
  • Synology Office Suite – Таны ажлын файлын хялбар удирдлага, аюулгүй байдал, хурдан дамжуулах, хамтын ажиллагаанд зориулсан нэгдсэн шийдлийг бий болгоно. 
  • Гэрт зориулсан хурдан бөгөөд аюулгүй Router - Wi-Fi router нь орчин үеийн төхөөрөмж ихтэй өрхүүдэд зориулагдсан. Эцэг эхийн иж бүрэн хяналт нь бүхэл бүтэн гэр бүлийн интернетэд орчны аюулгүй байдлыг бий болгоно. 
  • Cloud Solution - Аюулгүй, найдвартай cloud дэд бүтцээр хувийн хэрэглээ эсвэл бизнесийн хэрэглээндээ зориулагдсан мэдээллийг илүү үр дүнтэй удирдаж, хамгаална. 

Synology-н гол бүтээгдэхүүн болох DiskStation Manager (DSM)

   Synology-ийн үндсэн бүтээгдэхүүн нь Synology DiskStation Manager (DSM) бөгөөд Linux дээр суурилсан програм хангамжийн багц юм. Synology DSM нь файл хуваалцах, төвлөрсөн нөөцлөлт, RAID хадгалах, мультимедиа дамжуулалт, виртуал санах ой, сүлжээний видео бичигч болгон ашиглах үндсэн функцуудын нэгтгэл бөгөөд мөн хялбар/энгийн өндөр хүчин чадалтай data management шийдлийг санал болгодог. Үүнд:

  • Хэзээ ч, Хаанаас ч нэвтрэх хүссэн үедээ дурын компьютер болон ухаалаг утас таблет веб хөтчөөс файлуудаа хянах, удирдах, ажилчид хоорондоо алсын зайнаас хялбар, найдвартай аюулгүй файл дээрээ зэрэг ажиллах боломжтой. 
  • Өөрт тохирсон хадгалах тохиргоо нь террабайт датаг ч сарын төлөлтгүйгээр хадгалах ба 1 drive bay - ээс 36 болон түүнээс дээш drive bay - ийг өөрийн хэрэглээнд тохируулах боломжтой.  
  • NAS Data Management протоколууд болон өгөгдөлд хандах, хуваалцах шийдлийг хөнгөвчилсөн учир нь Synology NAS нь MAC, Windows, Linux суурилсан үйлдлийн системүүдийг бүрэн дэмжин ажилдаг. 

 

 

 

 

  • Multi-platform NAS нь сүлжээний протокол, үйлдлийн систем, ухаалаг утасны платформуудыг нэгтгэх чадвартай. 
  • Төвлөрсөн файлын сан бүх файлууд нэг газарт хадгалагдсанаар оффис бүхэлдээ нэг файл дээр ажиллах бүрэн боломжтой.  
  • Backup PC, Laptop, ухаалаг утас үл хамааран төлөвлөн backup, хийж датаг болзошгүй эрсдэлээс хамгаална. Зөөврийн төхөөрөмжүүд байсан ч төвлөрүүлж ангилан хадгалах, backup  хийх боломжтой. 
  • Файл syncing/дамжуулах Synology NAS төхөөрөмж дээрх их хэмжээтэй файлыг салбар хооронд хялбараар дамжуулан, багуудын хамтын ажиллагааг хялбараар шийдэх боломжтой.  

 

 

   Synology нь DSM-дээ техник болон програм хангамжуудын шинэчлэлтүүдийг тогтмол хийдэг бөгөөд томоохон шинэчлэлтүүд жилд хоёр удаа, харин жижиг шинэчлэлтүүд нь жилийн турш үргэлж хийгдэж байдаг бөгөөд эдгээр нь бүгд үнэ төлбөргүйгээр Windows, iOS, Android, Fire зэрэг үйлдлийн системүүдэд суугддаг.

Дэлгэрэнгүй танилцах

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.