card

HIKVISION БРЭНД ДЭЛХИЙН КАМЕРЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН ТЭРГҮҮЛЭВ

Hikvision компани хэрхэн 23 жилийн хугацаанд жижиг start-up бизнесээс дэлхийн №1 хяналтын камер үйлдвэрлэгч компани болж чадсан бэ гэдэг талаар таны төсөөлөлд буулгая.
 

Hikvision компани нь (бүтэн нэр нь Hangzhou Hikvision Digital Technology Co., Ltd.) анх 2001 онд БНХАУ-н Ханжоу хотод үүсгэн байгуулагдсан. Тус компанийн суурийг тавьсан хамгийн анхны хөрөнгө оруулагч Zhejiang HIK Information Technology нь түүний хувьцааны 51%-г эзэмшиж байжээ. Харин үүний дараа хоёрдогч хөрөнгө оруулагч Gong Hongjia нь одоогийн байдлаар тус компанидаа vice-chairman-ы үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд БНХАУ-н хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 15 дугаарт жагсдаг баян хүн юм. Hikvision компани нийт 28 ажилчидтайгаар олон жил үргэлжлэх амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. 

Hikvision одоо 

2016 оноос хойш Hikvishion компаниа нээлттэй болгож өөрчилсөн ба ‘үндэсний’ хэмээх нэршлийг олон нийтээс аваад байгаа юм. IHS (аналитикийн платформ)-с гаргасан дүнгээр 7 жилийн өмнө Hikvision нь дэлхийн технологийн зах зээлийн 21,7%-ийг дангаараа эзэлж байсан. Энэ тоо нь Mitsubishi, Mazda гэх мэт том компаниудаас ч өндөр хувь юм.

2024 онд тус компанийн ажилчдын тоо хэдийнээ 52,000 даваад байна. Одоогоор энэхүү акул компани олон улсад нийт 72 салбар дэлгүүр нээж, 150 гаруй улсад экспортолж, гадаад орлого нь нийт орлогын 30%-г бүрдүүлдэг болтлоо өссөн байна. 

 

Hikvision компани хяналтын камераас гадна өөр юу үйлдвэрлэдэг вэ? 

Түүхэн амжилтын эхний жилүүдэд зөвхөн хяналтын камер үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр: 

  • Дижитал болон AHD камер 
  • Видео бичлэг хураагуур (NVR)
  • Видео домофон 
  • Дохиоллын цогц систем 
  • Нэвтрэх хяналтын систем 
  • Сүлжээний бүтээгдэхүүн гэх мэт

Hikvision компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан R&D багууд нь Хятад, Их Британи, Канад, Ази Номхон далайн бүс нутаг зэрэг 11 хотод байрлах R&D төвүүд зэрэг дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр төсвийнхөө 10.13%-ийг судалгаа шинжилгээ, инновац, хөгжүүлэлтийн ажилд идэвхтэйгээр зарцуулдаг байна. 

ВертексМон ХХК Hikvision-г яг хэзээнээс оруулж ирэв?

Манай компани 2016 оноос хойш албан ёсоор Hikvision компанийн хамтрагч болж тэдгээр чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол улсад нийт 5,000 гаруй төсөл, хөтөлбөр, компани, хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж ирсэн байна. Түүнээс дурдвал: NCD Group, Garden Villa, River Garden, Steppe Arena, UG Arena.

Манай мэргэшсэн инженер техникийн баг танай барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, онцлогт тааруулан нэвтрэх хяналтын систем, камержуулалтын шийдлийг боловсруулж, төхөөрөмжийн тохиргоо, суурилуулалт болон түүний дараах засвар үйлчилгээг цогцоор хийж гүйцэтгэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

 

Hikvision-г №1 болоход юу нөлөөлөв? 

Hikvision-ийг богино хугацаанд дэлхийн зах зээл дээр том байр суурь эзлэхэд нөлөөлсөн хамгийн том давуу тал бол шилдэг компаниудын анхаарлыг татах чадвар байж. ADI, Pinnacle, Naros гэх мэт томоохон газруудтай хамтарч ажиллах бүрдээ тэдэнд хамгийн боломжит, хамгийн таатай нөхцөлийг санал болгож байсан учраас Hikvision-ы нэр хүнд огцом өсөж, өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд том түлхэц болж байсан юм. 

 

Амжилтаараа хол буудсан нэгэн үйл явдал болсон нь Hikvision БНХАУ-н ЗГ-тай хамтран Skynet төслийг 2006 онд боловсруулж 2017 он хүртэл нийт 20,000,000 ширхэг ухаалаг, царай таних супер системтэй хяналтын камерыг Хятад улс даяар олон нийтийн газруудад суурилуулсан явдал байв. Харин өнөөдөр энэ тоо 626,000,000 ширхэг болтлоо өссөн байна. 

 

Hikvision компанийн талаарх сонирхолтой баримтууд: 

  • ОХУ-д хамгийн их борлуулагддаг хяналтын камерууд бол Hikvision брэндийнх 
  • Hikvision дэлхийд анх удаа хяналтын камерын тусламжтайгаар дулаан мэдрэх системийг нэвтрүүлсэн 
  • Hikvision компанийн ажилчдын дундаж наслалт дөнгөж 28 байдаг 
  • 2015 онд БНХАУ-н ерөнхийлөгч Си Зиньпин Hikvision-ы үйлдвэрээр зочилж тэдний зохион бүтээсэн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээр маш их бахархаж байгаагаа илэрхийлж байсан 
Дэлгэрэнгүй танилцах

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.