card

2023 ОНЫ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 5 ТРЕНД

 

         Мэдээллийн аюулгүй байдал нь бүх салбарт чухал болсон ба Дэлхийд дунджаар 39 секунд тутамд нэг удаа халдлага гардаг. Шинээр гарч ирж буй халдлагуудын тоо улам ихсэж албан байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс санхүүгийн хохиролд орсоор байна. Кибер халдлага нь жил ирэх тусам сайжирч шинэчлэгдэж, урьд нь бүртгэгдэж байгаагүй халдлагууд улам ихсэх болсон энэ үед танд мэдээллээ аюулгүй байлгахад туслах 2023 оны тренд болж буй шийдлүүдийг танилцуулж байна.    

 

1. Клауд Сүлжээ

 

     

 

     2022 онтой харьцуулахад 2023 онд мэдээллийн аюулгүй байдлын салбарт клауд сүлжээ нь 27% буюу эрэлт, өсөлт өндөртэй байна. Globe Newswire-аас гаргасан мэдээний дүгнэлтээр клауд сүлжээ нь 2022 онд 20.54 тэрбум доллароор үнэлэгдэж байсан бол 2032 он гэхэд үнэлдгээ нь 148.3 тэрбум доллароос давна гэж үзэж байна. 2020 оноос хойш буюу цар тахлын үеэс эхлэн клауд сүлжээ нь тренд хэвээр байна.

 

2. AI буюу Хиймэл Оюун Ухаан болон Machine Learning

     

     2023 онд хамгийн эрэлттэй хэвээр байгаа AI болон Machine Learning нь гарсан цагаасаа эхлэн жил бүр, салбар бүрд тренд байсаар байна. AI болон Machine Learning нь халдлагын дүгнэлт гаргаж, урьдчилан сэргийлэх, таамаглах big-data-г хэрэглэгч болон албан байгууллагат мэдээллэж, гар ажиллагааг багасгаж байгаа нь энэ жилийн онцлох тренд болсон. Судалгаанаас харахад мэдээллийн аюулгүй байдлын салбарын AI нь Дэлхийн зах зээл дээр 2032 он гэхэд жигд өсөлттэйгөөр 102 тэрбум доллар хүрнэ гэж харж байна.

 

3. IoT Төхөөрөмж

       IoT (Internet of Things) гэдэг нь гар утас, зөөврийн компьютер гэх биет төхөөрөмжүүд нь цахим орчинд, интэрнэтэд холбогдон мэдээлэл дамжуулах, цуглуулах гэх өдөр тутамд түгээмэл ашиглагддаг биет төхөөрөмжүүдийг хэлнэ. Энэ оны байдлаар Дэлхий Даяар 15 тэрбум орчим IoT төхөөрөмж холбогдсон байгаа ба 2032 он гэхэд 30 тэрбум болж өсөх төлөвтэй байна.

     Гэсэн хэдий ч мэдээллийн аюулгүй байдлын талаас эдгээр төхөөрөмжүүд нь биет болон кибер халдлагад илүү өртөмтгий байдаг ба мэдээллээ алдах магадлал нь илүү өндөр байна гэж үзжээ. Уг магадлалаас хамааран биет болон виртуал ертөнцөд асуудлууд урган гарч байгаа ба үүнийг шийдвэрлэхийн тулд IoT-ийн хөгжлийг нэмэгдүүлжээ. Энэ нь зах зээл дээр 2023 онд 6 тэрбумд хүргэсэн ба 2027 он гэхэд дахин 31%-р өсөх магадлалтай байна.

       

 

4. Ransomware Халдлага

       Ransomware халдлага нь 2023 онд нийтлэг тохиолдох болсон ба зөвхөн энэ төрлийн халдлагаар 2022 онд 493.3 сая халдлага үйлдэгдсэн байна. Уг халдлагын онцлог нь phishing и-майл илгээдэг бөгөөд датаг шуурхай кодолж авдаг нь байгууллагуудыг санхүүгийн хувьд ихээхэн хохирол учруулж байгаа ба халдлагад өртсөн тохиолдолд компьютерт infection chain үүсгэдэг тул дахин сэргээх, засах асуудал нь хүндээр тусаж байна.

       Түүнчлэн хувь хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч данс, санхүүгийн мэдээллийг авч санхүүгийн хохирол учруулж байгаа нь 2021 оны байдлаар Дэлхий Даяар 20 тэрбум долларын хохирол учруулаад байгаа ба хэрэв энэ чигээр үргэлжлэн гэж үзвэл 2031 он гэхэд 265 тэрбум ам долларын хохирол учруулах магадлалтай байна. Энэ төрлийн халдлагын тоо багасах чиг хандлага байхгүй байгаа тул энэ нь жил ирэх тусам тренд болсон хэвээр байна.

 

5. Мэдээллийн Аюулгүй Байдлын Мэргэжилтэн

   

  Одоо цагт чадварлаг кибер аюулгүй байдлын мэргэжилтэн хамгийн өндөр эрэлттэй трендийн нэг болсон байна. Учир нь 2023 онд Дэлхий Даяар 3.5 сая мэргэжилтэн дутагдалтай байгаа бөгөөд кибер халдлагын тоо ихсэж, холоос ажиллах боломж бий болсон гэх хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан байна.     

          Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн нь санхүү, засгийн газар, технологийн гээд бүхий л салбарт эрэлттэй байна. Албан байгууллагад хийгдэж буй phishing scam, ransomware гээд кибер халдлагыг мэргэжилтнүүд хянан нягталж түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлдэг.

 

      Техник, технологи хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдлын сул, эмзэг хэсгийг ашиглан кибер халдлага үйлддэг. Албан байгуулга, хувь хүн, бизнес эрхлэгч гээд аль ч салбарт кибер халдлага үйлдэгддэг ба урьдчилан сэргийлэх анхан шатны арга бол мэдээллийн аюулгүй байдлаа клаудаас эхлэн төгсгөлийн цэг хүртэл багцаар нь хамгаалах юм.

 

Мэдээлэл технологийн шийдлүүдийг нэвтрүүлэгч Vertexmon 

 

 

 

        

 

 

       

 

 

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.