card

Gartner Magic Quadrant 2023: Privileged Access Management шийдлээр BeyondTrust 5 дахь жилдээ тэргүүлэгчээр тодорлоо. 

 

          2023 оны Gartner Magic Quadrant-т Privileged Access Management -д BeyondTrust компани  5 дахь жилдээ тэргүүлэгчээр тодорч байна. 

 

Privileged Access Management /PAM/ 

          Privileged Access Management /PAM/ Давуу эрхт хэрэглэгчийн хандалтын удирдлага нь  дата мэдээлэлд хэрхэн аюулгүй нэвтрэх, байгууллагын мэдээлэл алдагдахаас сэргийлж аюулгүй байдлын давуу эрхтэй олон түвшний хамгаалалтыг хэрхэн бий болгох  тал дээр түлхүү анхаарал хандуулдаг технологи юм. Мэдээллийн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, системийн болон програмын хэмжээнд тохиргоог өөрчлөх, эсвэл  хэрэглэгчийн хандалтаар дамжуулан аюулгүй байдлын тогтоосон хяналтыг алгасаж тохируулга хийж,  хянах боломжийг олгодог тул PAM нь "ердийн" хандалтаас ялгаатай юм. 

PAM-ийн үндсэн чадавхид дараах зүйлс орно. 

  • Систем, дэд бүтэц, аппликейшн дээр давуу эрх  бүхий аккаунт  үүсгэх 
  • Давуу эрхтэй аккаунтын итгэмжлэгдсэн удирдлага 
  • Давуу эрхтэй аккаунтруу нэвтрэх эрх 
  • Интерактив давуу эрхтэй аккаунтын нэвтрэх бүртгэл, удирдлага, хяналт, бичлэг 

 BeyondTrust

 

 

 

 

 

 

 

Gartner Magic Quadrant -д тэргүүлэгч Beyond trust нь  програм хангамж, биет, виртуал сервер  эсвэл SaaS зэрэг нууц үгийн аюулгүй байдлын хүрээнд PAM-ийг санал болгохын зэрэгцээ нууцлалын менежментийн бүтээгдэхүүн болох DevOps Secrets Safe-г  програм хангамж хэлбэрээр санал болгодог. PEDM чадварыг Windows, Мас, Unix болон Linux-д зориулсан давуу эрхт хэрэглэгчийн хандах эрхийн менежментээр дамжуулан олгодог. 

        
 

Давуу тал 

  • Account discovery: BeyondInsight функцээр дамжуулж хамгийн шилдэг аккаунт шүүх  боломжууд  BeyondTrust’s  PAM бүтээгдэхүүнүүдэд багтсан. 
  • Dashboards/reporting: BeyondTrust-ийн PAM бүтээгдэхүүнүүд нь тайлан боловсруулах функцээрээ онцлог бөгөөд үүнд урьдчилж тохируулсан тайлангийн загвар, дүрслэх самбарыг багтаасан болно. Мөн тус платформ нь администраторуудад урьдчилан тодорхойлсон загваруудаас өөрсдөө тохируулан самбар үүсгэх боломжийг олгодог. 
  • Windows програмын хяналт: Windows-ийн BeyondTrust Privilege Management програмын хэрэглээний хяналтууд нь маш хүчирхэг  бөгөөд програмуудад нэвтрэх эрхийг тодорхойлох, хянах шалгууруудын жагсаалтыг багтаасан болно. Мөн Mac-д зориулсан хандах эрхийн  хэрэгсэл нь macOS-ийн удирдлагын хэрэглээнд төгс нийцдэг.  

 

 

‘BeyondTrust-ийн Монгол дахь албан ёсны партнер Вертексмон ХХК 

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.