card

TYCO CONVERGE MONGOLIA ЭВЕНТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Вертексмон компани нь харилцагч байгууллагууддаа зориулан Tyco Converge Mongolia сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр бид дэлхийн даяар биет аюулгүй байдлын чиглэлээр жилийн 25 тэрбум.долларын орлоготой технологийн Johnson Controls компанийн Tyco брэндийн Нэвтрэх систем, Хяналтын камер, Security Management зэрэг шийдлүүдийг харилцагч байгууллагууддаа танилцуулсан юм.

  Tyco компанийн Азийг хариуцсан захирал Луи болон Шийдлийн инженер Панни нар хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүдийг танилцуулан Tyco-н  AC2000, Software house, American Dynamics, illustra, Exacq зэрэг цоо шинэ бүтээгдэхүүн, шийдлүүдийн бодит демо тест туршиж үзүүллээ.

  Вертексмон компани нь Tyco брэндийн Монгол дахь албан ёсны партнераар ажилладаг ба тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бид өөрсдийн мэргэшсэн техник, технологийн инженер, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монгол улсад нэвтрүүлж буй бөгөөд харилцагч, хэрэглэгч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан тэдэнд тохирсон технологийн шийдлүүдийг хүргэж байна. 

Converge Mongolia танилцуулга үзэх

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.