Check Point Network Security Цуврал Хичээл

A- A A+
Check Point Network Security Цуврал Хичээл

Цуврал хичээл №2: Виртуал Лаборатори Бэлтгэх


Анхлан суралцагчдад зориулж буй энэхүү цуврал маань зөвхөн онолын мэдээлэл өгөхөөс илүү өөрсдөө турших, бодит систем дээр ажиллах боломжийг олгохоор зорьж буй юм.

Анхааруулга: Энэхүү хичээл нь R80.10 хувилбар дээр хийгдсэн ба R80.x аль ч хувилбарыг ашиглах боломжтой.

Виртуал Лаборатори

Бэлтгэн ажиллах Виртуал Лабораторийн диаграмм зураг:

 

Энэхүү лабораторид нийт 5 ширхэг виртуал машин шаардлагатай.

  1. Security Management Server (SMS)
  2. Security Gateway (SG)
  3. Lab User PC
  4. PC with SmartConsole
  5. Windows Server (Active Directory and IIS are enabled)

Виртуализэйшн Платформ

Энэхүү Виртуал Лаб бэлтгэхэд VMware Workstation 14, ESXI аль эсвэл Virtual box ашиглах боломжтой.

Check Point ISO Татаж Авах

Security Gateway болон Security Management Server суулгахад R80.10 Check Point ISO файлыг татан авсан байх шаардлагатай. Энд дарж татан авна уу.

Мөн Windows Client (Windows 7 or higher) систем болон Windows Server (2012 or higher) виртуал системүүд шаардлагатай.

Энэхүү цуврал хичээлд Windows үйлдлийн систем суулгах заавар ороогүй болно.

Техникийн шаардлага

Gaia R80.10 Open Server ашиглахад шаардлагатай техникийн мэдээллийг Check Point R80.10 Release Notes хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

Лабораторийн горимд туршилт байдлаар ашиглах гэж буй тул бид зарим үзүүлэлтийг Check Point санал болгож буйгаас хамаагүй багаар авч турших боломжтой ба доор дурдсан шаардлагын дагуу виртуал системүүдийг үүсгэх боломжтой.

SMS: 6GB RAM, 4 CPU Cores, 80GB HDD
SG: 4GB RAM, 2 CPU Cores, 50GB HDD

Энэхүү Лабораторийг үүсгэхэд шаардагдах нийт техникийн шаардлага: (Хамгийн багадаа)

  • 4 cores CPU,
  • 16BG RAM,
  • 500GB HDD/SSD.

Сүлжээний Хаяглалт

Эхэнд үзүүлсэн Виртуал Лабораторийн диаграмм зургийн дагуу сүлжээний хаягуудыг тохируулах ба Security Gateway төхөөрөмж дээр үүсгэх 3 сүлжээний интерфейст 3 өөр сүлжээний хаяг тохируулах шаардлагатай

Хэрэв VirtualBox ашиглаж буй бол Host-Only Ethernet Adapter үүсгэн ашиглах боломжтой.

Windows PC буюу SmartConsole Client програм суулган ажиллуулах виртуал машины оронд Виртуализэйшн Платформ ажиллаж өөрийн ашиглаж буй Windows машиныг ашиглах боломжтой.
 

Нийтлэгч: Ж.ГомбоРагчаа /CCSE | MCSE/

Эх сурвалж: Check Point – Community Forum, “Check Point for Beginners”