card

Уул уурхайн удирдлагын систем

SNC Technologies уул уурхайн цогц шийдэл
Холбоо барих

SNC Technologies

SNC Technologies нь SatNetCom-ийн нэг хэсэг бөгөөд Индонезийн уул уурхайн салбарт хамгийн том мэдээлэл, харилцаа холбооны систем, үйлчилгээ үзүүлэгч компани юм. Бид Индонез улсад бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас илүү олон флотын менежментийн систем болон эдгээр системийг дэмждэг мэдээллийн технологи, харилцаа холбооны сүлжээг суурилуулсан.

Нэгдсэн удирдлага

Нэгдсэн удирдлага

MineLink FMS нь SNC Technologies компанийн уул уурхайн флотын менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх, дэмжих, засвар үйлчилгээ хийх чиглэлээр 10 гаруй жил амжилттай ашиглагдсан удирдлагын систем юм. MineLink FMS-ийн зорилго нь уурхайн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ засвар үйлчилгээ, дэмжлэгийн зардлыг бууруулах бөгөөд жижиг, том аль ч төрлийн уурхайд ашиглагдаж, удирдлага хяналтыг бий болгох боломжийг олгодог.

MineLink FMS нь тоног төхөөрөмж ба серверийн хоорондох зурвасын өргөнийг багасгахын тулд хамгийн сүүлийн үеийн мэдээллийн санг синхрончилж, хөдөлгөөнт техник болон технологийг холбож илүү үр ашигтай байдлаар ашигладаг. Серверийн холболтоос хамаарлыг багасгахын тулд үйл ажиллагааны өөрчлөлт, статусын өөрчлөлт, операторын нэвтрэлт зэрэг системийн хамгийн чухал шийдвэрүүдийг хүнд даацын тоног төхөөрөмж тус бүрт суурилуулан өндөр хүчин чадал бүхий компьютер дээр бодит цаг хугацаанд хадгалж, үйл ажиллагааг найдвартай явуулдаг.

Системийн бүтэц

Уурхайн удирдлагын систем

MineLink флотын удирдлагын системийн зүрх нь диспетчерийн хяналтын төв бөгөөд уг системийг ашиглаж уурхайн диспетчер, хянагчид уурхай дээр буй бүх тоног төхөөрөмжийг бодит цаг хугацаанд хянах боломжтой. Диспетчерийн дэлгэцэн дээр оройтож ирсэн, буруу маршруттай байгаа машин, техник зэрэг хэвийн бус нөхцөл байдлын талаархи анхааруулга гардаг тул яаралтай арга хэмжээ авч болохоос гадна удирдлагын төвөөс ачааны машиныг засварын газар хуваарилах зэрэг онцгой нөхцөл байдлыг шууд зохицуулж болно. 

Уурхайн удирдлагын систем

Ослоос урдчилан сэргийлэх систем

Ил болон далд уурхай дахь машин, тоног төхөөрөмжийн тоо, биет хэмжээ, хурд хүч нэмэгдсэн нь ашиглалтын олон давуу талыг бий болгосон. Гэхдээ энэ нь үзэгдэх орчин муу, тээврийн хэрэгсэл санамсаргүй мөргөлдөх, явган зорчигч амь насаа алдах зэрэг эрсдлийг асах ихээр нэмэгдүүлсэн. Харин ослоос урдчилан сэргийлэх системийг ашигласнаар дараах давуу талуудыг бий болгоно.

Давуу тал:

  • Уурхайн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлж, хүний амь эрсдэхээс сэргийлнэ.
  • Тээврийн хэрэгслийг гэмтэхээс сэргийлнэ.
  • Байгалын аюултай уур амьсгалтай орчинд аюулгүй ажиллагааг өндөржүүлнэ.
  • Нэг дэлгэц дээр олон мэдрэгчийн мэдээллийг харах боломжтой.
  • Бусад аюулгүй ажиллагааны төхөөрөмжүүд, системүүдтэй интеграц хийх боломжтой.
  • ХАБ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хэрэглэгчид үзэгдэх очрноос болон хурд хэтэрсэн ослын гаралтын 75% -аас сэргийлж чаддаг гэсэн баримт байдаг.
Ослоос урдчилан сэргийлэх систем
24/7 Дохиолол хяналт

24/7 Дохиолол хяналт

Оператор жолоодохдоо ядарч сульдах нь удаан хугацааны турш зайлшгүй бэрхшээлтэй асуудал болж ирсэн. Тээврийн хэрэгсэл жолоодож буй оператор өдөрт 6 цагаас илүү хугацаагаар жолоодож, эсвэл амрахгүй байх тохиолдолд осол гарах эрсдэл өндөр байдаг.

MineSafeDrive – Жолоочийн хяналтын систем
MineSafeDrive нь операторын ядрах, нойрмоглох зэргээс үүдэлтэй ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд тэд ядарч сульдах, анхаарал сарниулах тохиолдолд ажиллаж эхэлнэ. Систем нь ядаргаагаа хэтэрсэн, жолоодох, эсвэл анхаарал сарниулах үед (жишээлбэл, утсаа авах эсвэл тамхи татах эсвэл нэг тал руу хэт удаан харвал) оператор руу сэрэмжлүүлж, дараа нь мэдээллийг GSM / ашиглан суурь хяналтын станц руу буцаадаг. GPRS эсвэл WiFi эсвэл SAT зэрэг сүлжээний сонголтуудаар холбогдох боломжтой

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.