Өмнөх үеийн шийдлүүдээс хэд дахин илүү
Cloud Access Security Broker(CASBs) шийдэл нь байгууллагын дотоод дэд бүтэц болон клауд шийдэл санал болгогчийн дэд бүтэц хооронд байрладаг программ хангамж болон үйлчилгээн дээр суурилсан шийдэл юм. Cloudguard SaaS шийдэл нь SaaS-д тулгардаг аюул заналхийлэлд зориулагдсан клауд дээр тулгуурласан үйлчилгээ юм. Энгийн CASB шийдлээс илүүтэй SaaS application болон клауд e-mail дээрх мэдээлэл алдагдахаас хамгаалах чадвартай. Хортой файл, тэг өдрийн халдлага болон phishing халдлага, SaaS үйлчилгээг ашиглагч ажилтны нэвтрэх эрхийг алдагдал зэргээс бүрэн хамгаалдаг. Энэхүү хамгаалалтыг хэрэглэгч нь халдлагыг ирсэн даруйд нь мэдэх боломжтой болох бөгөөд өгөгдлөө удирдах болон хамгаалах боломжтой болно.
- Zero-Day Threat Protection
- Phishing Protection
- Identity Protection
- Data Leakage Prevention
- SaaS Shadow IT Discovery
- Intuitive Cloud Management
SaaS үйлчилгээг ашигладаг ажилтнуудын нэвтрэх эрх алдагдхаас урдчилан сэргийлнэ
Checkpoint-ийн судалгааны үр дүнгээр өгөгдөл алдах шалтгааны 90% нь зорилтот халдлагаас үүдэлтэй нь ил болсон. Үүний 50% -г SaaS ашиглаж буй хэрэглэгчийн мэдээлэл эзэлдэг.
Cloudguard SaaS хамгаалалт нь хийгдэж буй олон төрлийн халдлага дээр дүгнэлт хийж нэвтрэх эрхийг алдахаас урьдчилан хамгаалдаг. Нэвтрэх эрхгүй хэрэглэгчийн хандалтыг зогсоож, зөвшөөрөгдсөн төхөөрөмжөөс хийгдэж буй хандалтыг ч мөн хянадаг.
Office365 болон Gmail дээр ирж буй Phishing халдлагыг илүү дэлгэрэнгүй харах боломж
Cloudguard SaaS шийдэл дахь хиймэл оюун ухаан нь SaaS e-mail -д агуулагдах хортой контентийг илрүүлэхдээ хуучны шийдэл болох CASB болон e-mail хамгаалах шийдлүүдээс илт давуу шинж чанарыг өөртөө агуулса байдаг.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.