Microsoft 365 Клауд Үйлчилгээ

A- A A+
Microsoft 365 Клауд Үйлчилгээ

   Microsoft 365 нь байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, баг хамт олны ажиллагааг дэмжиж дурын газраас клауд орчинд ажлаа үр бүтээмжтэй хийхэд зориулагдсан клауд цогц үйлчилгээ юм. Та бүхий л төрлийн төхөөрөмжөөс клауд санг ашиглан өөрийн хэрэгцээт файлууд дээрээ цаг алдалгүй ажиллах боломжтой. Энэ бүх боломжийг танд Microsoft 365 олгох болно.

Баг хамт олонтойгоо групп чат үүсгэн цаг алдалгүй мэдээллээ солилцох, аудио болон видео хурал хийх, нэгэн зэрэг хэдэн ч хүн хамтдаа нэг файл дээр шууд хамтран ажиллах зэрэг цаг үргэлж хаанаас ч холбоотой ажиллахад  танд Teams туслах болно.

OneDrive клауд орчинд датагаа байршуулснаар та гэртээ байхдаа эсвэл томилолтоор явж байхдаа ч дурын төхөөрөмжөөс өөрийн клауд файлын санд цаг алдалгүй түргэн шуурхай нэвтрэх боломжтой. Танай байгууллагын дата файл Microsoft компанийн сервер дээр байрлаж буй учир та аюулгүй байдалдаа санаа зовох шаардлагагүй.

Танай байгууллагын бизнесийн мэйл сервер тасалдалгүйгээр бүрэн ажиллах (99,99%) баталгааг Microsoft компани танд амлаж байна. Мөн цахим шуудангаар тархдаг вирус халдлагыг ч хянаж, хязгаарлах давуу талтай. Түүнчлэн хэрэглэгч бүрийн мэйл 50GB багтаамжтай тул та мэйл архив хийх шаардлагагүй.

Байгууллагын бизнесийн хурдыг удаашруулж буй удирдлагаас авах зөвшөөрлийн процесс, бараа захиалах, хүсэлт гаргах, албан тоот батлах зэрэг үйл явцыг Power Automatпрограм ашиглан бизнесийн үйл ажиллагаагаа автоматжуулснаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой.

Байгууллагын болон алба нэгж, төсөл хөтөлбөрүүдийн дундын интранет файлын сан үүсгэж хэрэглэгч тус бүрээр эрхийн тохиргоог тохируулах боломжтой. Та дотоод сүлжээнд байхгүй үед заавал VPN ашиглалгүйгээр клаудаар хандан нэвтэрч орох боломжтой. SharePoint дээр байрласан дата мэдээлэл өмнөх 999 удаагийн хувилбараар хадгалагддаг тул та өмнөх хувилбараа сэргээн ажиллах давуу талтай.

Planner ажил төлөвлөлтийн програмыг ашиглан ажилтан, алба хэлтэс, байгууллагын урт, дунд богино хугацааны төлөвлөгөө гаргах, нэгэндээ үүрэг даалгавар өгөн нягт ажиллах боломжтой. Одоо явагдаж байгаа ажлыг шууд хянах, тайлагнах, диаграмм болон чартаар харж болдог тул таны ажил орхигдох эрсдэлийг бууруулна.

Борлуулалтын орлого, төлөвлөгөө норм, барааны үлдэгдэл зэрэг нэн шаардлагатай дата мэдээллийг Real Time-аар харах, биелэлт болон гүйцэтгэлийн хувийг Power BI ашиглан нэг цонхноос харж, хянах боломжтой.

Admin Center -ээс ажилтнуудын Microsoft 365 програм хэрэглээний тайлан, хэрэглэгчийн эрхийн тохиргоог үүсгэх, мэйлээр орж ирж буй халдлага, вирусийг хязгаарлах зэрэг үйл ажиллагааг удирдах боломжууд багтсан.


Биднийг сонгох шалтгаан:

Манай компанийн  мэргэшсэн серфтикаттай инженерүүд танай байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлогт тохируулан нэн даруй шаардлагатай процесс хөгжүүлэлт, нэвтрүүлэлтын ажлыг түргэн шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Үүнийхээ хүрээнд ч бид жил хүрэхгүй хугацаанд Microsoft Silver Partner-аас Gold Partner-н шаардлагыг бүрэн хангаж чадсан.


Та манайхыг сонгосноор

Нэвтрүүлэлт

ХХэрэглэгчийн өмнө ашиглаж байсан и-мэйл баазыг Microsoft 365-руу хөрвүүлэх, хэрэглэгчийн домэйнийг баталгаажуулах, лиценз идэвхжүүлэх болон хэрэгцээт мэйл группийг үүсгэх ажлыг гүйцэтгэнэ.

Сургалт

Microsoft 365 үйлчилгээний хэрэглээг бүрэн таниулахын тулд программуудын чадамж, ашиглалтын сургалтыг бүх ажилчдын хүрээнд нэг удаа үнэ төлбөргүй явуулна.

Тусламж

Хэрэглэгчдэд тулгамдсан асуудлыг и-мэйл болон утсаар хүлээн авч, Microsoft 365 -тай холбоотой тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд туслах үйлчилгээ үзүүлнэ.

Хөгжүүлэлт

Sharepoint intranet пэйж хуудсыг хөгжүүлэх болон процесс автоматжуулалтын үйлчилгээг үзүүлэхээс гадна Power BI + Sharepoint хосолсон үйлчилгээг үзүүлнэ.