БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

A- A A+
БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

Ажиллагсдыг үр дүнтэй, амжилттай хамтран ажиллах чадварыг хамгийн сайнаар олгохын тулд ажлын байр, менежментийн хэв маяг, ажлын цаг, бусад хүчин зүйлүүд байнга өөрчлөгдөж байдаг. Ажлын байранд ашигладаг технологи нь эдгээр өөрчлөлтүүдэд үл хамаарах зүйл биш юм. Орчин үеийн харилцаа холбооны шийдэл нь бид хэрхэн харилцаж байгаагаа сайжруулах төдийгүй, бид хэрхэн хамтран ажиллах ёстой гэдгийг тодотгож өгдөг. Бизнесийнхээ хамтын ажиллагааг сайжруулахад үр нөлөө үзүүлэхүйц гурван аргыг танилцуулъя.

Видео болон Виртуал конференц

Харилцаа холбооны виртуал болон видео хурлын шийдэл нь байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй өндөр бүтээмжтэй байхад туслах гол хүчин зүйл юм. Жижиг том хэмжээний бүх төрлийн бизнест зориулсан шийдлүүд нь бизнесийн бүтээмж, хамтын ажиллагааг сайжруулж, тэдгээрийн өгч буй үр өгөөжийн жагсаалтууд ч бас өсөн нэмэгдэж байна. Энэхүү шийдэл нь бизнесээ өмнө нь хүрч чадаагүй шинэ зах зээлүүдтэй, үр ашигтайгаар хамтран ажиллах боломжийг нээж өгдөг. Хэрэглэгчид хурал цуглаанд зөөврийн компьютер, ухаалаг утас зэрэг бүх төрлийн төхөөрөмж ашиглан хялбархан холбогдож, хамтран ажиллах боломжтой.

Хөдөлгөөнт оффис

Бид гайхалтай видео шийдлүүдийг үүсгэх талаар саяхан ярьж байсан. Энэ төрлийн UC сүлжээг бизнес эрхлэгчдэд хурдан шуурхай байрлуулснаар ажилчдыг өөрсдийнхөө ажллах орчинг хялбархан нүүлгэн шилжүүлэх, хамтран ажиллах боломжийг олгодог. Ажлын байрны болон үйлдвэрийн төвшний харилцаа холбооны төгсгөлийн цэгүүдийг өнөөгийн хосолмол оффисын байршилд шилжүүлж болно. Өөрөөр хэлбэл, ажилтнууд багийн хамтын ажиллагаа, бүтээмжийн хооронд шилжих боломжтой бөгөөд эдгээрийг бүгдийг WiFi ашиглан хаанаас ч авч болно гэсэн үг юм.

Ажил гүйцэтгэлийн технологи

Бизнес ба дотоодын багийг удирдах, зөв зохистой зохион байгуулахад ажлын үр дүн шууд хамаарна. Учир нь ширээний компьютероос илүү үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх нь тулгамдсан асуудал бөгөөд гүйцэтгэх ажлын ихэнх хэсгийг харилцаа, технологи бүрдүүлдэг. Энэхүү хувилбарын хувьд ширээний төгсгөлийн цэгүүд нь бүрэн хамтын ажиллагааны төв болж үйлчилнэ. IP видео утас зэрэг төхөөрөмжүүд нь харилцаа холбооны хэрэгсэл, мультимедиа видео хурал, үр ашгийг дээшлүүлэх шийдэл болж ажилладаг.Зохион байгуулалтын хамтын ажиллагааг сайжруулахын тулд ямар нэг компанийн хамгийн зөв алхам бол зөв технологийг олох явдал юм. Орчин үеийн нэгдсэн холбооны шийдэл нь бизнесийг аль ч байршлаас хялбархан хамтран ажиллах, тохиромжтой санаануудыг хослуулан хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд бусад багуудтай хамтран ажиллах боломжийг олгодог. Үүний улмаас харилцаа холбооны нэгдмэл байдал нь хамтын ажиллагааг нэгтгэхэд илүү анхаарал хандуулж эхлээд байна.