Компьютерийн сүлжээний улсын X олимпиад зохион байгуулагдаж байна.

A- A A+
Компьютерийн сүлжээний улсын X олимпиад зохион байгуулагдаж байна.

Компьютерийн сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой  Компьютерийн сүлжээний улсын Х олимпиадыг их дээд сургуулиудын оюутан залуусын дунд Монгол Улсын Их Сургууль зохион байгуулж байна. Харин Вертексмон компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр 2 дахь жилдээ дараалан оролцож байна.


 2 үе шаттай явагдаж буй тус олимпиад дараах өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргана.

I шатыг 2022 оны 4 сарын 16-ны өдөр онлайн хэлбэрээр,

II шатыг 2022 оны 4-р сарын 23-ны өдөр онсайт хэлбэрээр

 

ОЛИМПИАДАД ОРОЛЦОЖ БУЙ НИЙТ ОЮУТАН ЗАЛУУСТАА  АМЖИЛТ ХҮСЬЕ.