card

Ransomware халдлагын тоо 126%-аар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрлээ

 

Check Point Software компанийн шинжилгээний баг болох Check Point Research-ээс гаргасан 2025 оны эхний улирлын кибер аюулгүй байдлын тайлангаас харахад дэлхий даяар кибер халдлагын тоо 47%-иар, ransomware халдлага 126%-иар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тус тайланд мэдээлснээр байгууллагууд долоо хоногт дунджаар 1925 удаа кибер халдлагад өртөж, өмнөх жилүүдийнхээс огцом өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь зөвхөн тоон статистик биш — харин байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд, хэрэглэгчдийн мэдээллийн сан, бизнесийн нэр хүндэд заналхийлж буй бодит аюул юм.

 

 

Хамгийн их халдлагад өртсөн салбарууд

Хамгийн их халдлагад өртсөн салбар бол боловсролын салбар бөгөөд долоо хоногт нэг байгууллагад 4484 халдлага тохиолдож, өмнөх оноос 73%-иар нэмэгдсэн байна. Төрийн байгууллагууд 2678 халдлагад өртсөн бол харилцаа холбооны салбарын халдлага 94%-иар өсч, нэг байгууллагад долоо хоногт 2664 удаа халдлага орж ирч байна.

 

 

Ransomware халдлага 126%-иар өсч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Ransomware буюу өгөгдөл барьцаалах халдлагууд дэлхий даяар урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж байна. Зөвхөн 2025 оны эхний улиралд 2289 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 126%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Доорх графикт Ransomware халдлагад өртсөн байгууллагын тоон үзүүлэлтийг харуулж байна. 

 

Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд     

2025 оны нэгдүгээр улирлын мэдээлэл кибер халдлагууд хурдацтай хувьсаж байгааг харуулж байгаа бөгөөд Check Point компаниас дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:

  • Дэвшилтэт аюул илрүүлэх: Нарийн төвөгтэй халдлагыг илрүүлж, блоклохийн тулд sandboxing болон anti-ransomware зэрэг шийдлүүдийг ашиглаарай.
  • Zero Trust шийдлийг нэвтрүүлэх: Сүлжээний нөөц рүү хандах оролдлого хийж буй хүн болон төхөөрөмж бүрийн хувийн мэдээллийг чанд шалгах хэрэгтэй.
  • Мэдээллээ тогтмол backup хийж, осол хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах: Чухал өгөгдлөө тогтмол backup хийж, халдлагатай тэмцэх, тэдгээрийн нөлөөллийг бууруулах бүрэн хариу арга хэмжээний төлөвлөгөө гарга.
  • Үйлдлийн систем, програмууддаа тогтмол шинэчлэл хийх: Системээ тогтмол шинэчилж, хамгаалалтыг байнга сайжруулах шаардлагатай. Firewall болон endpoint хамгаалалтыг багтаасан олон үе шаттай хамгаалалттай байх нь чухал.
  • Кибер аюулгүй байдлын зөв дадал: Шинэ эрсдэл болон хуурамч мэдээлэл илгээх арга барилыг танилцуулах сургалтууд зохион байгуулж, сэрэмжтэй байх дадлыг ажилчдадаа төлөвшүүлэх.
  • Сүлжээний сегментчилэл: Халдлагын тархалтыг хязгаарлаж, чухал мэдээллийг хамгаалахын тулд чухал системүүдийг тусгаарлаж сегментчилэх.
  • Эмзэг байдлын менежмент: Эмзэг байдлыг үнэлэх болон системд нэвтрэх шалгалтыг байнга хийж, боломжит нөлөөллүүдэд анхаарах.

 

          Албан байгууллагууд кибер халдлагаас урьдчилан сэргийлэх анхан шатны арга бол мэдээллийн аюулгүй байдлаа клаудаас эхлэн төгсгөлийн цэг хүртэл багцаар нь хамгаалах юм. Та дээрх төрлийн болон бусад төрлийн кибер халдлагуудаас байгууллагын үнэт мэдээллээ хамгаалахыг хүсвэл бидэнтэй холбогдож төхөөрөмж болон шийдлүүдийн талаарх мэдээллийг аваарай. Бид мэдээллийн аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад нэвтрүүлж тохиргоо суурилуулалтыг хийж байна. 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.