card

Харилцаа холбооны автоматжуулалт

Бидний санал болгох харилцаа холбооны автоматжуулалт гэж юу вэ?

Харилцаа холбооны систем гэдэг нь зайнаас мэдээлэл дамжуулах, хүлээн авахад ашигладаг технологи, дэд бүтцийг хэлдэг. Эдгээр нь дуу хоолой, өгөгдөл, видео холболтыг идэвхжүүлдэг олон төрлийн төхөөрөмж, үйлчилгээ хамардаг бөгөөд бидний хувьд танд бүх төрлийн радио станц, тетра систем, диспетчерийн систем, хурлын систем, аудио, видео хяналтын систем, удирдлагын програм хангамж зэргийг хангин нийлүүлдэг.

Мөн харилцаа холбооны автоматжуулалтын төхөөрөмж, удирдлагын системийн цогц шийдлүүдийг боловсруулсан дэлхийн тэргүүлэгч компаниудын шийдлүүдийг бид танд санал болгох болно. Үүнд: Airbus, Motorola, Blackmagic, Extron, Blackvue гэх мэт.

Харилцаа холбооны автоматжуулалтын хэрэглээ

Үйлдвэрлэл

Үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгох, үр ашгийг дээшлүүлэх тулд төрөл бүрийн машин, мэдрэгч, хяналтын системийг нэгтгэдэг.

Тээвэр, ложистик

Тээврийн хэрэгсэл, агуулах, хяналтын төв, удирдлагын систем хоорондын зайнаас холболтыг сайжруулдаг.

Төрийн болон нийтийн үйлчилгээ

Төрийн байгууллагуудын дотоод харилцаа холбоог сайжруулж, удирдлагын төвшинг нэмэгдүүлдэг.

Дэд бүтэц

Хяналтын систем, сүлжээ, дуу хоолой, видео холболтыг хянах, автоматжуулах.

Корпорацийн орчин

Зайнаас уулзалт, хяналт хийх, дотоод холбоог сайжруулах.

Эрүүл мэндийн үйлчилгээ

Өвчтөн болон эмчийн хоорондын зайнаас мэдээлэл дамжуулалт, зөвлөгөө авах зэргийг дэмждэг.

Барилга

Барилгын менежмент, эрчим хүчний хэмнэлт, аюулгүй байдлыг хангах системүүд.

Боловсролын байгууллагууд

Алсын зайн сургалт, виртуал анги танхим, хурлын удирдлагыг сайжруулдаг.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.