Check Point + Alibaba Cloud
Public клауд орчинд зориулсан ахисан түвшний хамгаалалт
Клауд архитектурыг сонгон байгууллагатаа нэвтрүүлэх нь таны бизнесийг илүү үр ашигтай, хурдтай, зардлаа хяналттай болгоход тусална. Клауд шийдлүүд нь уламжлалт мэдээллийн технологийн дэд бүтцээс олон давуу талуудыг санал болгодог боловч аюулгүй байдлын хуучин аргууд нь клауд орчны динамик шинж чанартай уялдан ажиллах боломжгүй байдаг. Ингэснээр байгууллагуудад аюулгүй байдлын цоо шинэ эрсдэл бий болдог. Аюулгүй байдлын шийдлүүд нь On-premises орчинг хамгаалдаг хэдий ч клауд орчинг цахим халдлагын бай болохоос хамгаалж чадахгүй. Хэрвээ клауд орчин тань нэг л удаа халдлагад өртвөл байгууллагын сүлжээгээр хорт кодууд маш хурдтай тархана.
Тэгвэл Alibaba Cloud-д зориулсан Check Point CloudGuard нь бүрэн хамгаалагдсан клауд орчинг танд санал болгох ба бизнесийн хувьд та дата төв, програм хангамж, ажлын урсгалаа клауд орчинд санаа зоволтгүйгээр даатгах боломжтой болох юм.
Alibaba Cloud-д зориулсан ахисан түвшиний урьдчилсан хамгаалалт
Checkpoint болон Alibaba нь хамтран хэрэглэгчиддээ Alibaba клаудын Public болон Hybrid орчинг хамгаалах ахисан түвшний хамгаалалтыг санал болгож нэвтрүүлсэн. Alibaba клаудын дэд бүтэцтэй нэгдсэн CloudGuard нь аппликейшн болон өгөгдлийг салбартаа тэргүүлэх зэргийн аюулаас урьдчилан сэргийлэх технологоор хамгаалж Public клаудтай найдвартай холбогдож ажилладаг.
Өөрийн Hybrid клаудыг бүрэн хянах
Alibaba Cloud-д зориулсан CloudGuard нь байгууллагуудад дата төвийн нөөц, ажлын ачааллаа Alibaba Public болон Hybrid клауд орчинд найдвартай өргөтгөх боломжыг олгодог ба дараахи давуу талуудыг бий болгодог.
- Private клауд эсвэл Дата төвийн аюулгүй байдлыг зөрчиж болзошгүй вирус болон Public клаудруу чиглэсэн тэг өдрийн халдлагаас хамгаалах
- Private болон Public клауд сүлжээний аюулгүй байдлын хяналт, нэгдсэн удирдлага, ухаалаг тайлангаар хангах
- Бизнесийн үйл ажиллагаа доголдох болон Downtime-тай холбоотой зардлыг арилгаж аюулгүй байдлаа сайжруулах
Нэгдмэл аюулгүй байдлын хамгаалалт
Alibaba Cloud-д зориулсан CloudGuard нь салбартаа тэргүүлэгч, аюулаас урьдчилан сэргийлэх, Alibaba Public болон Hybrid клауд сүлжээг хамгийн төвөгтэй халдлагаас найдвартай хамгаалдаг. Бүрэн нэгдмэл аюулгүй байдлын хамгаалалт нь дараахи боломжуудаас бүрдэнэ.
- Firewall, Intrusion Prevention System (IPS), Antivirus, and Anti-Bot технологи нь зөвшөөрөлгүй хандалт болон халдлагаас клауд орчиноо хамгаална.
- Application Control нь апликэйшн түвшний Denial of Service (DoS) халдлагаас урьдчилан сэргийлэх ба Hybrid клаудыг хамгаалдаг
- Mobile Access нь мобайл хэрэглэгчдийг SSL нууцлалтайгаар мөн two-factor нэвтрэлтийн аргаар Hybrid клаудруу холбож өгдөг.
- Data Loss Prevention нь байгууллагын эмзэг мэдээллийг хулгайлагдахаас эсвэл санамсаргүй алдахаас хамгаалдаг
- SandBlast Zero-Day Protection sandbox технологийн тусламжтай цоо шинэ үл мэдэгдэх хорт Malware болон тэг өдрийн халдлагаас хамгаалж чадна.
On-premises ба Hybrid клауд дэд бүтцийн төвлөрсөн удирдлага
Policy management нь байгууллагын бүх өгөгдлийн логуудыг клауд болон On-premises аль алин дээр төвлөрүүлэн удирдан хянах боломжийг олгодог. Hybrid клаудын ажлын ачаалалын урсгал нь бүртгэгддэг ба физик дэд бүтцийн хяналтын самбартай адил харахад хялбар байна. Энэ нь Hybrid клауд болон физик сүлжээ хоёуланд нь зохих хамгаалалтын түвшингөөр хангаж өгдөг.
Нэгдсэн лог ба тайлан
Alibaba CloudGuard нь байгууллагуудад Public болон Hybrid клаудын дэд бүтэцрүү чиглэсэн аюул заналаас хамгаалахаас гадна сүлжээнд болж буй үйл явдлыг хянахад тань туслаж бүртгэл хийх, тайлан мэдээ гаргах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Checkpoint -ийн үндсэн веб хуудасруу шилжиж мэдээлэл авах бол энд дарна уу.