card
Ковер

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Wynn Resort нь  – 10,000 -аас илүү ажилчидтай Лас Вегаст байрлалтай амралт үйлчилгээний компани. Тэд олон салбарт бизнес эрхэлж, 10,000-аас илүү ажилчидтай тул тэдэнд ажилчдынхаа ажлын орчинг хянан удирдах нь хамгийн том сорилт байв.

ШААРДЛАГА:

Байгууллагын дэд бүтцийн аль ч түвшинд хэрэглэхэд хялбар байх.
Бусад гуравдагч хэрэгслүүд болон шийдлүүдтэй уялдан ажиллах боломжтой байх.
Байгууллагын бүх цэгүүдэд 10,000+ ажилчдын аюулгүй орчин бүрдүүлэх.

ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Wynn Resort төрөлжсөн бизнесээ нэг системд оруулж, бүх цэгүүдэд аюулгүй орчинг бий болгох шийдэл хэрэгтэй байсан тул BeyondTrust тэдний шаардлагад нийцсэн юм. 

Password Safe: Wynn -ний ажилчид аливаа төхөөрөмж болон аппликэйшн рүү нэвтрэх тутамд өөр өөр нууц үг ашиглаж, бусдад нэвтрэх эрхээ алдахаас урьдчилан сэргийлэх болсон.

Endpoint Privilege Management: Wynn -ийн ажилчид өөрсдөө дур мэдэн сүлжээнд хохирол учируулж болохуйц үл танигдах эсвэл байгууллагын бодлогод тохироогүй програм хангамжуудыг  суулгах болон эс суулгахыг хялбархан удирдаж эцсийн хэрэглэгчээс хамаарсан аюул занал, эрсдэлийг бууруулж чадсан.

Retina Vulnerability Management: Wynn бизнесийнхээ бүхий л цэгүүдэд эмзэг байдлыг илрүүлж, хариу арга хэмжээ авах боломжтой болсон.

ҮР ДҮН:

BeyondTrust тэдний шалгууруудад нийцэж, байгууллагын бүхий л алба нэгжүүдэд Давуу эрхт менежментийг нэвтрүүлж хэрэглэгчдийг нэвтрэх эрхээ алдахаас урьдчилан сэргийлсэн. Мөн бизнесийн эмзэг цэгүүдийг илрүүлж, танигдаагүй программ аппликэйшнүүдэд хаалт хийх боломжтой болсон.