2025 оны кибер аюулгүй байдлын чиг хандлагууд
Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь бүх салбарт чухал сэдэв болж байгаа бөгөөд жил ирэх тусам кибер халдлагууд улам нарийн төвөгтэй болж, албан байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс рүү чиглэсэн халдлагуудын хохирол нэмэгдсээр байна. Бид энэхүү блогоороо Мэдээллийн аюулгүй байдлаар дэлхийд тэргүүлэгч “Check Point Software Technologies” компаниас таамаглан гаргасан 2025 оны кибер халдлагын чиг хандлага болон тэдгээр халдлагуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. Үүнд:
- Ransomware-ийн шинэ үе
Ransomware халдлага улам боловсронгуй болж, хохирогчдын мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараах заналхийлэл нэмэгдэх магадлалтай байна.
Хамгаалалтын шийдэл:
- Check Point-ийн Infinity Total Protection багц нь Ransomware-ийн халдлагыг бүх үе шатанд (нэвтрэлт, тархалт, шифрлэлт) автоматаар зогсоодог. Халдлагад өртсөн тохиолдолд өгөгдлийг 1 цагийн дотор сэргээх (One-Click Restore) технологийг ашигладаг.
- Harmony Endpoint Threat Detection and Response (EDR) шийдэл нь халдлагын дараах анализ хийх, хариу арга хэмжээ авах боломжийг олгодог.
- Хиймэл оюун ухааныг ашигласан халдлага (AI-driven Attacks)
Хиймэл оюун ухааныг (AI) кибер халдлагын зорилгоор ашиглах хандлага 2025 онд эрс нэмэгдэнэ. AI нь автоматжуулсан фишинг имэйл үүсгэх, хортой код бичих, эсвэл хамгаалалтын системийг тойрч гарах нарийн аргуудыг хэрэгжүүлэхэд ашиглагдах хандлагатай байна.
Хамгаалалтын шийдэл:
- Check Point-ийн Harmony Endpoint шийдэл нь AI ашигласан халдлагыг илрүүлэх, урьдчилан зогсоох чадвартай.
- ThreatCloud AI технологи нь дэлхийн түвшний аюулын мэдээллийг цуглуулж, сэжигтэй үйлдлүүдийг урьдчилан илрүүлэх боломжтой.
- Квант тооцооллын аюул (Quantum Computing Threats)
Квант тооцооллын технологи улам хөгжихийн хэрээр одоогийн шифрлэлтийн алгоритмуудыг эвдэх эрсдэл нэмэгдэнэ. Хэрэв квант тооцоолол буруугаар ашиглагдвал байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулах болно.
Хамгаалалтын шийдэл:
- Check Point нь квант тооцооллын аюулаас хамгаалах шинэ үеийн шифрлэлтийн технологийг хөгжүүлж байна.
- Цахим сүлжээний халдлага (Social Media Exploitation)
Цахим сүлжээ нь хувь хүн, байгууллагын мэдээллийг олж авах гол эх сурвалж болж, залилан болон хуурамч мэдээлэл тараахад ашиглагдах магадлалтай юм.
Хамгаалалтын шийдэл:
- Harmony Email & Collaboration шийдэл нь фишинг халдлагыг илрүүлэх, зогсоох боломжтой.
- URL Filtering болон Secure Web Gateway нь хортой вэбсайт руу нэвтрэхээс сэргийлнэ.
- IoT төхөөрөмжүүдийн аюулгүй байдал
2025 он гэхэд IoT (Интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд) хурдацтай өргөжиж, халдлагын гол бай болох магадлалтай. IoT төхөөрөмжүүд ихэвчлэн хангалтгүй хамгаалалттай байдаг тул халдагчид эдгээр төхөөрөмжүүдийг ашиглан сүлжээнд нэвтрэх боломжтой.
Check Point-ийн шийдэл:
- IoT Protect нь IoT төхөөрөмжүүдийн хамгаалалтыг сайжруулж, халдлагыг урьдчилан илрүүлдэг.
- Firewall шийдэл нь сүлжээний хэсгүүдийг тусгаарлаж, IoT төхөөрөмжөөс үүдэлтэй аюулыг хязгаарладаг.
6. Deepfake технологийн сөрөг үр дагавар
Deepfake технологи ашиглан хуурамч дүрс, видео, болон дуут бичлэг үүсгэх нь байгууллагуудын итгэлцлийг алдагдуулж, бизнесийн үйл ажиллагаанд хор хөнөөл учруулж байна.
Check Point-ийн шийдэл:
- Threat Emulation технологи нь сэжигтэй файлуудыг виртуал орчинд шалгаж, хортой контентыг зогсоох боломжтой.
Дүгнэлт
2025 он бол кибер аюулгүй байдлын салбарт томоохон өөрчлөлтийн жил байх болно. Хиймэл оюун ухаан, квант тооцоолол, болон цахим сүлжээний эрсдэлүүдийн эсрэг байгууллагууд урьдчилан сэргийлэх стратегийг хэрэгжүүлж, дэвшилтэт шийдлүүдийг ашиглах нь чухал. Check Point компанийн шийдлүүд нь таны байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хамгийн найдвартай түнш байх болно. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Check Point компанийн албан ёсны хамтрагч Вертексмон компанитай холбогдоорой.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани