Мэдээллийн аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын чиг хандлага
2025 онд Дэлхий дахин дахь байгууллагууд мэдээллийн аюулгүй байдалд зарцуулах зардлаа урьд өмнөхөөсөө илүү нэмэгдүүлэх төлөвтэй байна. Gartner-ийн судалгаагаар мэдээллийн аюулгүй байдлын зах зээлд дахь нийт хөрөнгө оруулалт 300 тэрбум ам.доллар давах магадлалтай байгаа бөгөөд энэ нь 2024 оны үзүүлэлтээс 12%-иар их байгаа юм.
Энэхүү өсөлтөд дараах хүчин зүйлс голлон нөлөөлж байна:
- Кибер аюул заналын өсөлт ба клауд шийдэлд шилжилт - Мэдээллийн аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавьж, байгууллагууд клауд орчинд зориулсан хамгаалалтын шийдлүүдийг илүүтэй ашиглаж байна. 2025 онд үүлэн нэвтрэх аюулгүй байдлын зуучлагч (CASB) ба клауд ажлын ачаалал хамгаалах платформын (CWPP) зах зээл 8.7 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсан.
- Хиймэл оюун ухаан (AI) ба генератив хиймэл оюун (GenAI) - GenAI-тай холбоотой аюулгүй байдлын зардал эрс нэмэгдэх төлөвтэй. Генератив хиймэл оюуныг ашигласан нийгмийн инженерчлэлийн халдлага 2027 он гэхэд нийт кибер халдлагын 17%-ийг эзлэхээр байна. Энэ нь байгууллагуудад программ, өгөгдөл, дэд бүтцийн аюулгүй байдалд илүү их хөрөнгө оруулах шаардлагатайг харуулж байна.
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний хомсдол - Кибер аюулгүй байдлын салбарт хүний нөөцийн дутагдал нь байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, удирдлага, үйлчилгээний зах зээлд илүү их хөрөнгө оруулахад хүргэж байна.
- Системийн уян хатан байдал ба үйл явдлын хариу арга хэмжээ - Байгууллагууд өөрсдийн төгсгөлийн цэгийн хамгаалалтын платформ (EPP) болон төгсгөлийн цэгийн илрүүлэлт, хариу арга хэмжээ (EDR)-ийг шинэчилж, үйл ажиллагааны уян хатан байдлаа нэмэгдүүлэхэд анхаарах төлөвтэй байна.
2030 он гэхэд дэлхийн кибер аюулгүй байдлын зардал 450 тэрбум долларт хүрнэ гэж Gartner-аас таамаглаж байна
Кибер халдлагаас урьдчилан сэргийлж, өөрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд "Халдлагаас урьтаж хамгаалах" нь чухал бөгөөд та дээр дурдсан 2025 оны Мэдээллийн аюулгүй байдлын чиг хандлагад тулгуурлан ирэх жилийн IT төсвийнхөө 15-20%-ийг дараах зүйлсэд хуваарилахыг зөвлөж байна. Үүнд:
- Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх систем - AI-д суурилсан халдлага илрүүлэх технологи, endpoint хамгаалалт байгууллагатаа нэвтрүүлэх.
- Мэдээлэл алдагдлаас сэргийлэх шийдлүүд (DLP) - Байгууллагын мэдээллийг хамгаалж, гаднын хандалтаас урьдчилан сэргийлэх DLP шийдэл.
- Ажилтнуудаа сургах - Мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, дадлага тогтмол орж байх.
Байгууллагынхаа хэмжээ, үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг сонгон, өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа найдвартай гарт даатгаарай. Хэрвээ танд найдвартай хамгаалалт хэрэгтэй бол Вертексмон компани мэдээллийн аюулгүй байдлын иж бүрэн шийдлийг санал болгож, байгууллагын тань төсөв хуваарилалтыг үр дүнтэй хийхэд туслахад бэлэн байна.
Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани