card

2024 онд Дэлхийн хэмжээнд кибер халдлага эрс нэмэгдэж, байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулах шаардлагатай болж байна. Монгол Улсад ч уг төрлийн халдлага илэрхий ажиглагдаж байгаа бөгөөд халдлагын тоо болон хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа нь байгууллагуудыг өөрсдийн мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг сануулах дохио болж байгаа юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсад долоо хоног бүр 90,000 орчим кибер халдлага бүртгэгдсэн нь улсын дотоодын кибер аюулгүй байдалд томоохон сорилт болж байгаа ба эдгээр халдлагуудын ихэнх нь мэдээллийн системүүдийн эмзэг байдлыг ашиглаж, байгууллагуудын мэдээлэлд халдах, мөнгө угаах болон хууран мэхлэх хэлбэрээр илэрч байгаа юм. Энэ нь Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулах шаардлагатай буйг харуулж байна.

2024 ОНЫ КИБЕР ХАЛДЛАГЫН ТРЭНДҮҮД БА СТАТИСТИК

  • Кибер халдлагын тоо нэмэгдсэн - 2024 оны гуравдугаар улиралд байгууллагад ногдох долоо хоногийн дундаж халдлага 1,876 болж, 2023 оны мөн үеэс 75%-иар өссөн байна.
  • Кибер гэмт хэргийн зардал - АНУ-д мэдээллийн алдагдлын дундаж зардал 9.36 сая ам.долларт хүрсэн бол дэлхийн дунджаар 4.88 сая ам.доллар болжээ.
  • Түгээмэл халдлагын төрөл - 2024 онд хамгийн их тохиолдсон халдлагууд нь malware, ransomware, phishing болон social engineering байлаа.
  • Халдлагын үр нөлөө - Кибер халдлагын үр дагавар нь санхүүгийн алдагдал, бүтээмжийн бууралт, нэр хүндийн хохирол, хууль зүйн асуудлууд зэрэг олон төрөлтэй.
  • Халдлагад өртөмтгий байгууллагууд - Жижиг, дунд бизнесүүд phishing халдлагын гол бай болж байна.
  • Кибер аюулгүй байдлын ажиллах хүчин - Кибер аюулгүй байдлын ажиллах хүчин түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрч, цаашид 32%-иар өсөх төлөвтэй байна.
  • Хиймэл оюун ухаан ба машин сургалт - Хиймэл оюун ухаан, машин сургалтын технологиуд нь кибер халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэж байна.

Кибер халдлага нь зөвхөн технологийн асуудал биш бөгөөд байгууллагын итгэлцэл, нэр хүндэд ч хохирол учруулдаг хор хөнөөлтэй. Тиймээс танай байгууллага аюулгүй байдлаа хангаж, сүлжээгээ хамгаалснаар үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болно. Тэгвэл хэрхэн уг халдлагуудаас өөрийн байгууллагаа хамгаалж, мэдээллийн алдагдлын зардлаас ангид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх вэ?

Энэ нь маш амархан. Та өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа чадварлаг компанид даатгах хэрэгтэй. 

Технологийн шийдлийг ашиглан Check Point компанийн мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүн, шийдлүүд нь байгууллагын сүлжээ, мэдээллийн санг хамгаалахад үр дүнтэй шийдэл болж байгаа бөгөөд тус компанийн дараах бүтээгдэхүүнүүдийг ашигласнаар та байгууллагаа халдлагаас хамгаалж чадна. Үүнд: 

  • Harmony Endpoint - Энэхүү бүтээгдэхүүн нь компьютер, зөөврийн төхөөрөмжүүдийг хамгаалж, вирус болон ransomware халдлагыг таслан зогсооно. Танай байгууллагын ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг аюулгүй байлгах хамгийн үр дүнтэй арга юм.
  • CloudGuard - Монголд үүлэн технологийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед CloudGuard нь үүлэн орчныг аюулгүй байлгаж, өгөгдлийн алдагдлаас урьдчилан сэргийлдэг.
  • Quantum Network Security - Танай байгууллагын сүлжээг бүх төрлийн кибер халдлагаас хамгаалах хүчин чадалтай энэ шийдэл нь хиймэл оюун ухааны тусламжтай халдлагыг түргэн илрүүлж, таслан зогсоодог.
  • Infinity-Platform - Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аюулгүй байдлын удирдлагын платформ бөгөөд халдлагын эрсдэлийг автоматаар тодорхойлж, хамгаалах үйл явцыг удирдах боломжийг олгоно.

Check Point-ийн шийдлүүдийг сонгосноор та мэдээллийн аюулгүй байдлын найдвартай хамгаалалтыг байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх болно. Хэрэв мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Check Point компанийн албан ёсны түнш Вертексмон компанитай холбогдоорой.

Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!

 

Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Дэлгэрэнгүй танилцах