card

2024 оны 3-р улирал: Кибер халдлага 75%-иар өссөн үзүүлэлттэй байна

         2024 онд Мэдээллийн технологийн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд ид хүчээ авч бүхий л салбарт АI технологи улам ихээр ашиглагдах хандлага ажиглагдаж байна. Гэвч шинэ трендийг дагаж AI технологид суурилсан malware халдага, кибер залилан зэрэг нь их хэмжээгээр өсөн нэмэгдэж санхүүгийн болон бусад хохирол ихээхэн учруулж байгаа талаар Check Point компани 2024 оны 3 улирлын халдлагын тайландаа онцоллоо.

           Check Point компаниас эрхлэн гаргадаг 2024 оны 3-р улирлын Мэдээллийн аюулгүй байдлын ээлжит тайланд долоо хоног бүр дунджаар 1,876 байгууллагууд кибер халдлагад өртөж байгаа бөгөөд энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 75%, өмнөх улиралтай харьцуулахад 15% өссөн байна.

 

 

Салбараар нь авч үзвэл

         Боловсрол, судалгааны салбар хамгийн ихээр онилогдсон бөгөөд долоо хоногт дунджаар 3,828 халдлагад өртжээ. Засгийн газар/цэргийн болон эрүүл мэндийн салбарууд мөн хүчтэй халдлагад өртсөн бөгөөд долоо хоногт тус бүр 2,553 болон 2,434 халдлагад өртжээ. Хамгийн их өсөлт ажиглагдсан салбар нь техник хангамжийн үйлдвэрлэгчдийн салбар байсан бөгөөд өнгөрсөн жилээс хойш 191% өссөн байна.

 

Ransomware халдлага 

           Ransomware халдлагууд жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2024 оны байдлаар 1,230 гаруй ransomware тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Хойд Америк нийт тохиолдлын 57%, Европ 24%-ийг, Азид 13%-ийг эзэлсэн байна. 2024 оны 3 улирлын хувьд ransomware халдлагад үйлдвэрлэлийн салбар хамгийн их өртсөн ба нийт халдлагын 22%-ийг эзэлж байна.

 

Цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ       

2024 оны гуравдугаар улирлын мэдээлэл кибер халдлагууд хурдацтай хувьсаж байгааг харуулж байгаа бөгөөд Check Point компаниас дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:

  • Дэвшилтэт аюул илрүүлэх: Нарийн төвөгтэй халдлагыг илрүүлж, блоклохийн тулд sandboxing болон anti-ransomware зэрэг шийдлүүдийг ашиглаарай.
  • Zero Trust шийдлийг нэвтрүүлэх: Сүлжээний нөөц рүү хандах оролдлого хийж буй хүн болон төхөөрөмж бүрийн хувийн мэдээллийг чанд шалгах хэрэгтэй.
  • Мэдээллээ тогтмол backup хийж, осол хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах: Чухал өгөгдлөө тогтмол backup хийж, халдлагатай тэмцэх, тэдгээрийн нөлөөллийг бууруулах бүрэн хариу арга хэмжээний төлөвлөгөө гарга.
  • Үйлдлийн систем, програмууддаа тогтмол шинэчлэл хийх: Системээ тогтмол шинэчилж, хамгаалалтыг байнга сайжруулах шаардлагатай. Firewall болон endpoint хамгаалалтыг багтаасан олон үе шаттай хамгаалалттай байх нь чухал.
  • Кибер аюулгүй байдлын зөв дадал: Шинэ эрсдэл болон хуурамч мэдээлэл илгээх арга барилыг танилцуулах сургалтууд зохион байгуулж, сэрэмжтэй байх дадлыг ажилчдадаа төлөвшүүлэх.
  • Сүлжээний сегментчилэл: Халдлагын тархалтыг хязгаарлаж, чухал мэдээллийг хамгаалахын тулд чухал системүүдийг тусгаарлаж сегментчилэх.
  • Эмзэг байдлын менежмент: Эмзэг байдлыг үнэлэх болон системд нэвтрэх шалгалтыг байнга хийж, боломжит нөлөөллүүдэд анхаарах.

 

          Албан байгууллагууд кибер халдлагаас урьдчилан сэргийлэх анхан шатны арга бол мэдээллийн аюулгүй байдлаа клаудаас эхлэн төгсгөлийн цэг хүртэл багцаар нь хамгаалах юм. Та дээрх төрлийн болон бусад төрлийн кибер халдлагуудаас байгууллагын үнэт мэдээллээ хамгаалахыг хүсвэл бидэнтэй холбогдож төхөөрөмж болон шийдлүүдийн талаарх мэдээллийг аваарай. Бид мэдээллийн аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад нэвтрүүлж тохиргоо суурилуулалтыг хийж байна. 

 

Мэдээллийн аюулгүй байдлын Шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.