2025 оны Кибер аюулгүй байдлын чиг хандлага
Мэдээллийн аюулгүй байдал нь бүх салбарт чухал болсон ба Дэлхийд дунджаар 39 секунд тутамд нэг удаа халдлага гардаг. Кибер аюулгүй байдлын шийдлүүдийн анхдагч, дэлхийн тэргүүлэгч Check Point компани нь 2025 оны кибер аюулгүй байдлын таамаглалыг зарлаж, ирэх онд байгууллагуудад тулгарч буй аюулгүй байдлын гол чиг хандлагыг танилцууллаа. Шинээр гарч ирж буй халдлагуудын тоо улам ихсэж албан байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс санхүүгийн хохиролд орсоор байна. Кибер халдлага нь жил ирэх тусам сайжирч нарийн төвөгтэй болж, урьд нь бүртгэгдэж байгаагүй шинэ халдлагууд улам ихсэх болсон энэ үед танд анхаарах ёстой гол чиг хандлагыг танилцуулж байна.
1. Ransomware Халдлага
2025 онд ransomware халдлага илүү нарийн төвөгтэй болох төлөвтэй байна. Кибер гэмт этгээдүүд хиймэл оюун ухаан (AI) болон автоматжуулалтыг ашиглан халдлагын хурд, нарийвчлалыг нэмэгдүүлж байна. Эдгээр арга техникүүд нь ransomware халдлагыг сүлжээгээр хурдан тархаах боломжийг олгож, эрт илрүүлэлт маш чухал болж байна. Тиймээс, байгууллагууд эрсдлээ бууруулахын тулд кибер даатгалд илүү хандаж, засгийн газар стандартуудыг хатууруулж, нэгдмэл хамгаалалттай байх шаардлага үүсч байна.
2. Хиймэл оюун ухаанд суурилсан кибер халдлагын өсөлт
3. AI-ийн буруу ашиглалтаас үүдэлтэй мэдээллийн алдагдал
4. AI-д суурилсан SOC туслахууд
5. Квант тооцоолол: Болзошгүй аюул
6. Сошиал медиа кибер халдлага нэмэгдэж байна
7. AI-технологитой холбогдсон CISO-ын үүрэг нэмэгдэх
8. Үүлэн аюулгүй байдлын хувьсал
9. AI-Сайжруулсан аюулгүй байдлын платформууд
10. IoT болон үүлэн аюулгүй байдлын сорилтууд
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн нь санхүү, засгийн газар, технологийн гээд бүхий л салбарт эрэлттэй байна. Албан байгууллагад хийгдэж буй phishing scam, ransomware гээд кибер халдлагыг мэргэжилтнүүд хянан нягталж түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлдэг.
Техник, технологи хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдлын сул, эмзэг хэсгийг ашиглан кибер халдлага үйлддэг. Албан байгуулга, хувь хүн, бизнес эрхлэгч гээд аль ч салбарт кибер халдлага үйлдэгддэг ба урьдчилан сэргийлэх анхан шатны арга бол мэдээллийн аюулгүй байдлаа клаудаас эхлэн төгсгөлийн цэг хүртэл багцаар нь хамгаалах юм.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.