

Ransomware нь хэрэглэгчдэд өөрсдийн мэдээлэлд хандах боломжийг хязгаарладаг хортой програм юм. Хакерууд танай байгууллагын чухал файл өгөгдлийг шифрлэхийн (encrypt) тулд ransomware ашигладаг бөгөөд таныг өөрийн хандах системээс тань хаадаг. Дараа нь хакерууд таныг дахин нэвтрэх эрхийг авахын тулд төлбөр төлөхийг шаардаж төлбөрөө төлөхгүй бол таны мэдээллийг задруулна, эсвэл устгана гэж заналхийлдэг байна.
Статистик мэдээгээр ransomware халдлага цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2022 онд халдлагын тоо өмнөх жилтэй харьцуулахад 140% -аар өссөн байна.
Орчин үеийн ихэнх бизнесүүдийн хувьд ransomware халдлагаас зайлсхийх боломжгүй юм. Хортой програмаас хамгийн сайн хамгаалалт, кибер дэд бүтэцтэй ч гэсэн цөөнгүй бизнесүүд өдөр бүр ransomware халдварын золиос болдог.
Тэгэхээр та өөрийн бизнес, байгууллагын мэдээлэл, ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг аюулгүй байлгахын тулд юу хийж чадах вэ?
Хортой програмын халдлагын улмаас учирч болох хохирлыг багасгахын тулд байгууллага бүр хийх хэд хэдэн чухал алхам байдаг. Энэ удаагийн блогт бид ransomware-аас урьдчилан сэргийлэх, ransomware-аас хамгаалах шилдэг стратеги, хохирлыг багасгахын тулд хариу арга хэмжээ авах шилдэг арга замуудын талаар бэлтгэлээ.
Ransomware халдлагын үр нөлөөг бууруулах зарим чухал зөвлөмжийг энд оруулав.

Хэрэв Ransomware халдлагад өртсөн бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Мэдээжийн хэрэг, аюулгүй байдлын бүх арга хэмжээг авсан хэдий ч ransomware-ийн хохирогч болох боломжтой хэвээр байна. Таны аюулгүй байдлын төлөвлөгөөний нэг хэсэг нь халдвар авсан эсвэл халдлагад өртсөн даруйд юу хийх, хохирлыг хязгаарлах зохих алхмуудыг багтаасан байх ёстой. Байгууллагууд яаралтай тусламжийн харилцаа холбоо, хариу арга хэмжээний тодорхой шугамыг урьдчилан тогтоох ёстой бөгөөд ингэснээр бүх хэрэглэгчид халдлага тохиолдсон тохиолдолд юу хийхээ ойлгох ёстой. Яаралтай хийх зарим алхмууд нь:
Төлбөрийг БҮҮ ТӨЛ - Аюулгүй байдлын мэргэжилтнүүд нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй байхыг зөвлөдөг. Учир нь хохирогч төлбөрөө төлсөний дараа ч таны файлыг decrypt хийнэ гэсэн баталгаа байхгүй бөгөөд decrypt хийсэн ч файлын өгөгдөл нь устсан байж болзошгүй байдаг. Одоо зарим төрлийн ransomware-д зориулсан үнэгүй ransomware-ийн шифрийг тайлах (decrypt) хэрэгслүүд байдаг.
Халдвар авсан системийг тусгаарлах - Цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгчид төхөөрөмжөө сүлжээ болон бүх утасгүй холболтоос (Wi-Fi, Bluetooth) нэн даруй салгах хэрэгтэй. Хэдийгээр ransomware нь бусад хэрэглэгчдэд аль хэдийн халдсан байж болох ч тусгаарлалт нь сүлжээн дэх халдлагын хамрах хүрээг хязгаарлаж магадгүй юм.
Халдлагын эх сурвалжийг тодорхойлох - Хортой програм хаанаас гарсныг олж мэдэх нь ransomware-ийн нэвтрэх цэгийг олоход тусална. Энэхүү мэдээлэл нь аюулгүй байдлын дадлага, сургалтыг цаашид сайжруулахад үнэ цэнэтэй мэдээллээр байгууллагыг хангаж чадна.
Эцэст нь Ransomware-аас хамгаалах хамгийн сайн арга нь аливаа халдлага гарахаас өмнө сэргийлэх юм.
Хэрэв та дээрх шийдлүүдтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Вертексмон ХХК Байгууллагын Бизнесийн Алба - 7575 0700
Sales@ict-mall.mn, Ulzii@vertexmon.com
Нийт харилцан яриа