Synology C2 Backup шийдэл

Project Description

“Байгууллагаас гадуурх өгөгдөл хамгаалах хэрэгцээ нэмэгдэж байна. Үүлэнд суурилсан өгөгдөл хадгалах нөөцийн уян хатан байдал нь хэрэглэгчдийн янз бүрийн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг “гэж Synology брэндийн Cloud & Backup хэлтстийн ахлах менежер Жиа Ю Юү хэлжээ.

С2 Backup

Төхөөрөмжийн гэмтэл, хүний алдаа, бусад алдаа доголдлоос болж чухал өгөгдлөө алдах эрсдэл өндөр байдаг. Synology C2 Нөөцлөх шийдэл нь клоуд дах өгөгдлийг баталгаатай, найдвартай хадгалдаг. Бага хэмжээний төлбөртэй шийдэл ашигласнаар тогтмол хуваарьт нөөцлөлт, олон хувилбарт дэмжлэг, DSM үйлдлийн системд файлын төвшинд бичилтийг сэргээх зэрэг олон давуу талтай.

С2 Disaster Recovery

SMB / AFP / File Station / FTP файлыг аюулгүй байлгах нь бизнес, үйлдвэрлэлийн орчинд нэн чухал чухал ач холбогдолтой. Бизнесийн тасралтгүй ажиллагааг Synology C2 шийдлээр өргөтгөснөөр биет төхөөрөмж ашиглах, түүний тохиргоо суурилуулалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих зэрэг олон нэмэлт ажиллагаанууд үгүй болох болно.

Synology C2 Нөөцлөх шийдэл нь  хэрэглэгчийн янз бүрийн хэрэгцээг хангах хоёр уян хатан нөхцөлтэй.

Төлөвлөгөө 1: Үр дүнтэй нөөцлөхийн тулд дараах давуу талуудтай:

–          Өдөр тутам тогтмол нөөцлөлт хийдэг

–          Өнгөрсөн 30 хоногийн өгөгдлийг 11 хүртэл хувилбараар төлбөргүй хадгална

–          100 GB, 300 GB, 1 TB хадгалах багтаамжтай уян хатан төлөвлөгөө сонгох боломжтой

Төлөвлөгөө 2: Илүү дэвшилтэт бөгөөд дараах онцлогуудыг багтаасан:

–          Уян хатан нөөцлөлтийн хуваарь

–          Шаардлагадаа тохируулан дүрмээ өөрчлөх боломж

–          Хадгалалтын хэрэглээг оновчтой болгохын тулд давхардсан өгөгдлийг устгана

–          Хадгалах хүчин чадал хэд хэдэн TB

 

 

Оновчтой хөрөнгө оруулалт

Synology C2 шийдэл нь NAS хэрэглэгчдэд клоудад суурилсан өгөгдлийн ухаалаг удирдлага, зохион байгуулалт болон таны бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах болно.

 

Хэрэглэгчийн туршлага

Synology C2 нь энгийн интерфейстэй, DSM-тэй адилхан учир хэрэглэхэд хялбар.

 

Өгөгдөл, үйлчилгээ хамгаалах мэдлэг

Synology нь өгөгдөл, үйлчилгээний хамгаалалтад мэргэжилтэн юм. Хувийн клоуд үйлчилгээнээс эхлэн бид дараагийн төвшинд өгөгдлийг хамгаалахын тулд нийтийн клоуд санал болгосоор байна.

 

С2 клоуд үйлчилгээг хэрхэн хэрэглэх вэ

  • DSM 6.0 хамгийн сүүлийн үеийн хувилбар байх
  • Synology NAS дээр Hyper Backup суулгах
  • C2 клоудаа Designation HyperBackup тохиргоо хийх. Энэхүү тохиргоо нь танд бүх сонголтыг харуулах болно.

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр


Project Details
Өмнөх
Дараах