MAKC зочид буудалд тог баригч амжилттай суурилууллаа

Project Description

IMG_8653_700Монгол Улсын Үндэсний тэргүүлэгч компаниудын нэг “Макс групп” дэлхийн хамгийн анхны зочид буудлын сүлжээ брэнд болох Холидэй Инн зочид буудлыг Улаанбаатар хотод байгуулалсан.

Бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр зорчиж буй зочид нэг удаагийн төлбөрөөр бүх үйлчилгээ авах хандлагыг илүүд үзэх болсон нь сүлжээ зочид буудлын үзүүлж буй үйлчилгээтэй нийцэж байгаа юм. Үүнийг дагаад дэлхийн улс орнууд эх орондоо ийм төрлийн зочид буудлуудыг байгуулах сонирхолтой болсон билээ.

 

Үндэсний тэргүүлэгч компаниудын нэг “Макс групп”-ын хувьд энэхүү дэлхийн хандлагын хүрээнд дээрх үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх үүднээс Интерконтинэнталь Хотелс группийн эзэмшил болох Холидэй Инн зочид буудлыг Улаанбаатар хотод байгуулах боломжийг ийнхүү нээсэн.

Eaton_PBW_Lit_RGB-lowRes

Манай мэргэшсэн инженер, баг хамт олон амжилттайгаар Макс Хотелсд АНУ-ын тэргүүлэгч Eaton брэндийн тог баригчийн тохиргоо суурилуулалтыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Тог баригч ашигласнаар электрон бараа эвдэрч гэмтэх, шатах, гэнэтийн үед мэдээ мэдээлэл алдагдахаас хамгаална.

 

 

InstallationТог баригчийг сонгохдоо тог тасарсан үед тогтмол тогоор хангах шаардлагатай электрон барааны тог зарцуулалтыг тооцон үзэж тохирох загварыг сонгох шаардлагатай. Мөн хэр удаан хугацаагаар тог барих шаардлагатай нь тодорхой байх хэрэгтэй. Зогсолтгүй бизнесийн эргэлтийг бий болгоно.

 

 

 

 

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр

Project Details
Өмнөх
Дараах