Project Description

 

Бизнесийн бүх салбарт хэдхэн минутын хоцрогдол асар их эрсдэл үүсгэх аюултай. Эцсийн хэрэглэгч болон байгууллага хоорондын харилцаа холбоо асар хурдтай байх нь зайлшгүй хэрэгтэй болоод байна. Харилцаа холбооны систем нь ирсэн гарсан дуудлагын бүртгэлтэй, тоон мэдээлэлтэй, тодорхой заасан хязгаар хэмжүүртэй байх шаардлагатай.

 

 

Хэрэглэгч: ABC Банк

Салбартаа тэргүүлэгч, шилдэг ажил олгогч ABC Банк нь хамт олны эрүүл, бүтээлч уур амьсгалыг төлөвшүүлэхийн зэрэгцээ ажилтныхаа нэр төрийг эрхэмлэн дээдэлдэг, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь ойлгон дэмждэг. Ажилтныхаа ажлыг шударгаар үнэлдэг, өрсөлдөхүйц цалин урамшуулал олгодог.

 

Тулгамдаж буй асуудал:

Ажилчид хоорондын харилцаа, хэрэглэгчид хүрэх хурд, дотуур холбоо болон ажилчдын утасны төлбөр өндөр гарч, хяналт хийхэд хүндрэлтэй байсан. Тухай ажилтны гадагш, дотогш хийж буй дуудлагад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хязгаар тогтоох шаардлагатай байсан. Урсгал зардал багасгах, ажилчдын бүтээмж нэмэгдүүлэх шаардлага, асуудлууд тулгарч байсан.

 

Нэвтрүүлсэн шийдэл:

Банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч ABC банкд амжилттай хийж гүйцэтгэсэн төсөл нь IP PBX, Skype for Business, төлбөрийн систем зэргийг нэгтгэсэн цогц шийдэл үйлчилгээ юм. Цаг алдалгүй дотоодын харилцааг сайжруулах, дуудлага чиглүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргэх үйлчилгээгээ хурдасгах, сүлжээнд доголдол үүсэх үед нөөц сервер хэвийн ажиллагааг ханган тасралтгүй ажиллах, төлбөрийн системийг нэгтгэж өгснөөр ажилчдын дуудлагад хяналт тавих бүрэн боломжтой.

 

 

Grandstream брэндийн UCM6510 IP PBX нь 2000 хүртэлх хэрэглэгч дэмжих, 200 хүртэл давхар дуудлага хийх, түгээмэл E1 аналог сүлжээ дэмжин ажилладаг. Хоёр UCM6510 IP PBX -н нэг нь үндсэн суурь болж ажиллах ба нөгөө нь нөөц горимоор ажиллана.

 

Үр дүн:

Бид харилцагч байгууллагадаа Grandstream брэндийн дотуур холбооны шийдлийг гуравдагч платформтой нэгтгэн байгууллагын урсгал зардлыг багасган ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх төслөө амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүнд:

 

  1. IP PBX дотуур холбоо

Байгууллагын хэмжээнд нэгдсэн нэг дуудлагын менежментийг нэвтрүүлснээр суурин утасны зардал, ажилчдын гар утасны төлбөр, ажилчдын ажлын бүтээмж, цаг зарцуулалтыг 60 хувиар багасгах болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давуу тал:

–          IVR

Харилцагч залгах үед холбогдохыг хүссэн алба хэлтэс ажилтан руу дотуур холбооны өргөтгөлийн дугаарын хийн шууд холбогдоно.

–          Call forwarding

Ирсэн дуудлагыг холбогдох ажилтан руу дотуур холбоогоор холбох

–          Call waiting

Дуудлагыг хүлээлгийн горимд шилжүүлэх

–          Non-working hours

Ажлын бус цагаар ирсэн дуудлагыг шаардлагатай тохиолдол холбогдох ажилтны гар утас руу холбох

–          Expand

Ажилчдын тоо өсөн нэмэгдэх үед тухайн системээ солих шаардлагагүй, өргөтгөх боломжтой

–          Speed Dial

Ажилчид хоорондоо нэг товч дарж холбогдох

–          E1

Аналог шугамыг IP руу хөрвүүлэн нэгдсэн дуудлагыг системд нэгтгэх боломжтой

–          Дуудлагын тайлан

Ажилтан гадагшаа, дотогшоо залгасан, дуудлага алдсан гэх мэт бүх төрлийн тайлан мэдээлэл гаргана.

–          Fail Over

Үндсэн IP PBX унахад нөөц IP PBX үйл ажиллагааг доголдолгүй хэвийн байлгах үүрэг гүйцэтгэн ажиллана.

 

  1. Skype for Business

Grandstream UCM болон Skype for Business сервер холбох. Skype for Business сервер дээр мөн ажилчдын дотуур холбоо үүсгэн ажилчид хоорондоо үнэ төлбөргүй ярих, Skype хоорондоо, гадагш, дотогш дуудлага хийх боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Төлбөрийн систем / Billing System

Дотуур холбоондоо төлбөрийн систем нэвтрүүлснээр нийт ажилчдын дуудлагын орц гарцыг хянах, давуу эрхийн шатлалтайгаар хяналт хязгаар тавих зэрэг олон функцүүд нэвтрүүлэх боломжтой.

 

 

 

 

 


Project Details
Өмнөх