Өгөгдөл хуваалцах шийдэл

Project Description

DSM нь таны чухал дижитал өгөгдлийг түргэн шуурхай хуваалцах, найдвартай ажиллагааг бий болгоно. Synology NAS дээр Файл станцын тусламжтайгаар бусадтай мэдээлэл хуваалцах, хандах зөвшөөрлийг зааж өгөх боломжтой. Файл станц нь платформ харгалзахгүй мэдээлэл хуваалцах боломжтой – Windows, Mac, Linux.

Өгөгдөл хуваалцахад хялбар болон аюулгүй боллоо

Нэг линк ашиглан өгөгдөл хуваалцах ба өгөгдөл оруулах боломжийг олгодог. Энэ боломж нь хэрэглэгчийн хандах эрхийг зааж өгөх боломжтой ба хандалтын эрхийг тодорхой хугацаагаар гаргах боломжтой.

Байршил үл хамааран хандах боломж

Бүх төрлийн ухаалаг гар утас, таблет /Android, Ios, Windows/ төхөөрөмж, үйлдлийн систем дэмждэг. Мөн өгөгдлөө файл станц рүү хадгалж, зөөврийн төхөөрөмж рүү татаж авах боломжтой.

Өгөгдлийн нэгдсэн хандалт

Файл станцтай Drop Box, Box, Google Drive, Microsoft OneDrive зэрэг клоуд шийдлүүд нэгтгэгдсэн тул та хаанаас хэзээ ч өгөгдөл рүү хандах боломжтой.

 

Windows, Mac, Linux

DSM нь Windows, Mac, Linux зэрэг бүх төрлийн үйлдлийн систем дэмжин ажилладаг. DSM нь сүлжээний маш олон төрлийн протоколуудыг дэмждэг. Жишээ нь: FTP, SMB2, SMB3 (encrypted), AFP, NFS, and WebDAV

Мөн Windows®, Mac®, and Linux® системүүдийн хооронд ямар ч төвөггүй файл дамжуулах боломжтой.

“Recycle bin” буюу “хогийн савны” боломж нь AFP, SMB, File Station, WebDAV зэрэг системүүд дээр

дүрмийн дагуу хэзээ, ямар тохиолдолд файлуудыг устгах эсвэл хадгалахыг шийдэх боломжийг олгоно.

 

 

Presto файл сервер

Presto файл сервер нь их хэмжээний өгөгдлийг байршил үл хамааран өндөр хурдаар дамжуулдаг.

Хурд: SITA технологи нь их хэмжээний өгөгдлийг интернетийн хурд үл хамааран түргэн шуурхай дамжуулдаг.

Аюулгүй байдал: Presto нь таны өгөгдлийг AEA-128 -р шифрлэж, TSL/TCP -р хамгаалдаг.

Хялбар: Хэрэглэгчид илүү хялбар болгох үүднээс бүх төрлийн үйлдлийн систем дэмждэг.

 

Нэгдсэн хайлтын систем

Нэгдсэн хайлтын систем нь Synology NAS – ийн хүрээнд нэгдсэн байдлаар хамгийн тохиромжит өгөгдлийг харуулдаг.

 

FTP, WebDAV, ValDAV & CardDAV

Орчин үед бизнес үйл ажиллагаанд байгууллага дотроо болон гадагшаа харилцагчидруу өгөгдөл хуваалцах нь маш түгээмэл болсон. DSM нь дээрх нөхцөлийг FTP, WebDAV, ValDAV & CardDAV бүрэн хангаж дэмжин ажилладаг.

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр


Project Details
Өмнөх
Дараах