Чингис хаан банк-д дотуур холбооны төслийг амжилттай хийж гүйцэтгэлээ

Project Description

Чингис Хаан Банк нь 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад анхны гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк болж үүсгэн байгуулагдсан бөгөөд үндэсний үйлдвэрлэл дэмжсэн, аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн. Энэ хугацаанд улсын төсөвт нийт 17.1 тэрбум төгрөгийн татварыг төлж, Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, мах ба махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал, зочид буудал, нефть, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэчлэл хийх, шинээр үйлдвэр барьж байгуулахад зориулж нийт 733.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт олгосон ба эдгээр төслүүд нь 6,300 орчим ажлын байрыг бий болгосноороо Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт хөгжилтөд тодорхой хувь нэмрээ оруулсан юм.

 

Мэргэшсэн инженерүүд чанарын өндөр төвшинд түргэн шуурхай дотуур холбооны тохиргоо суурилуулалтыг амжилттай хийж дуусгалаа.

Project Details
Өмнөх
Дараах