Утасгүй сүлжээний шийдэл

Project Description

Жижиг, дунд, том хэмжээний байгууллагад зориулсан утасгүй сүлжээний шийдэл нь Grandstream GWN76XX AP дээр тулгуурлан утасгүй сүлжээний хэрэглэгчдийг интернэт сүлжээнд орох боломжийг олгож байна.

Энэ нь утасгүй сүлжээг дэмжин ажилладаг ямар ч төхөөрөмжийг ашиглан сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд хэрэглэгчдийг хянах нэгдсэн удирдлагатай. Төхөөрөмжүүд нь нэг юм шиг ажилладаг ба удирдлагын нэгдсэн системтэй. Энэ нь олон төхөөрөмжийг удирдах боломжийг олгож байна. Мөн тухайн сүлжээнд байгаа төхөөрөмжийг ашиглан сүлжээний админ толгой   Access Point руу холбогдон удирдлагын тохиргоог хийх боломжтой.

 

Мөн том хэмжээний байгууллага буюу олон салбартай байгууллагад үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь төв байгууллага дээрээсээ VPN холболтын тусламжтайгаар сүлжээний админ нь салбарууд дээр байгаа бусад Grandstream Access Point-уудыг удирдан салбаруудын утасгүй сүлжээг удирдах боломжтой.

 

 

Grandstream GWN7610

 

GWN7610 нь өндөр хүчин чадалтай 802.11ас дэмжин ажилладаг WiFi Access Point бөгөөд оффисын барилга, олон давхрын байршил, салбар оффисуудад байршуулахад тохиромжтой. Энэ нь ямар нэгэн 3 дагч төхөөрөмж болох рутер, свичтэй ажиллах боломжтой бөгөөд сүлжээний чадамж, хамрах хүрээ, нууцлал зэрэг чухал ач холбогдолтой өрсөлдөхүйц шинж чанаруудыг өөртөө агуулсан. Мөн үндсэн сүлжээг нэмэлт контроллер ашиглахгүйгээр удирддаг.

 

 

 

Онцлог шинжүүд

  • 16 хүртэлх SSID үүсгэдэг, нэгэн зэрэг 250-с дээш хэрэглэгчид холбогдох боломжтой.
  • Dual-band 3×3:3 MIMO технологитой 1.75 Gbps хүртэлх чадамжтай антенна, 175 метр хамрах хүрээтэй.
  • PoE/PoE+ дэмждэг хос Гигабит порттой, байрлалд суурилсан үйлчилгээ шиг ирээдүйн аппликейшн болон бусад IoT аппликейшнд зориулсан USB порт
  • Хэрэглэгчид контроллер төхөөрөмж эсвэл програм хангамж ашиглахгүйгээр 50 хүртэлх GWN7610 –г веб интерфейсээр удирдах, auto discover, auto provision хийх боломжтой.
  • Төхөөрөмж бүр дахин давтагдашгүй нууцлалын сертификатыг агуулсан ба төхөөрөмж нь SHA256 шифрлэлтийн аргыг ашигладаг. Мөн хүчирхэг дефаулт нууц үгийг санамсаргүйгээр үүсгэн ашигладаг.
  • Дээд түвшний QoS нь бага хоцролттой аппликейшнийг бодит хугацааны гүйцэтгэлээр хангадаг.
  • PoE дэмжин ажилладаг.

 

Сүлжээний шийдлийн давуу тал:

  • Олон Access Point-г нэг дор удирдах боломжтой.
  • Тухайн сүлжээнд байгаа төхөөрөмжийг ашиглан веб интерфейсээр удирдах боломжтой.
  • Олон хэрэглэгч холбогдох боломжтой.
  • Энэ төхөөрөмж нь олон хэрэглэгч холбогдох боломжтой учир олныг авах шаардлагагүй бөгөөд таны зардлыг хэмнэнэ.
  • Утасгүй технологийг дэмждэг бүх төхөөрөмжтэй зохицож ажиллах.

 

GWN7610 ACCESS POINT ТАНИЛЦУУЛГА

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр


Project Details
Өмнөх
Дараах