Тээврийн хэрэгслийн нэвтрэх систем

Project Description

 

ANPR system (Automatic Number Plate Recognition)

Авто зогсоолын ухаалаг нэвтрэх системийг ашигласнаар цаг хугацаа, урсгал зардлаа хэмнэх болно. Олон нийтийн үйлчилгээний газар, орон сууц, албан байгууллагаар үйлчлүүлэх, орох гарахад машинаасаа буух, суух зэрэг олон үйлдэл хийх шаардлагагүй болох юм. Үйлчлүүлэгч карт ашиглан эсвэл автомашины дугаараа таниулан үйлчлүүлснээр илүү ухаалаг, хялбар автоматжуулсан систем болох юм.

 

Ажиллах зарчим:

Loop detector (метал мэдрэгч) авто зам дотор байрлуулж, автомашин ирэх үед мэдэрч удирдлагын контроллер (DS-TPE100) руу автомашин ирснийг мэдэгдсэнээр удирдлагын контроллер (DS-TPE100) дугаар танигч (ANPR camera) камерыг ажиллуулж ирсэн автомашины дугаарыг нь форматаар нь таньж бүртгэлтэй автомашин байвал нээх релэйг (DS-TMG022) ажиллуулснаар хаалт нээгдэж автомашиныг зогсоол эсвэл граж руу нэвтрүүлнэ. Бүртгэлгүй автомашиныг нэвтрүүлэхгүй авто зогсоол илүү эмх цэгцтэй дүүрэн гэсэн асуудал үүсэхгүй мөн хаалтыг нээх хүний ажлыг хөнгөвчилнө.

 

Гарахдаа мөн адил loop detector автомашин ирж зогссоныг удирдлагын (DS-TPE100) контроллер руу мэдээлснээр дугаар танигч камер (ANPR camera) ажиллаж бүртгэлтэй эсэхийн шалгаж удирдлагын контроллер руу (DS-TPE100)  мэдээлснээр нээх релэйг (DS-TMG022) ажиллуулснаар хаалт (barrier)  нээгдэж авто машин зогсоолоос гадагш гарна.

Project Details
Өмнөх
Дараах