Нэвтрэх систем

Project Description

 

Нэвтрэх систем (Access Control)

Албан байгууллага болон аж ахуй нэгжүүдэд ихэвчлэн суурилуулахад тохиромжтой. Орох болон гарах үйлдлийг хязгаарлаж, хянаснаар ямар нэгэн эрсдэлээс хамгаалахаас гадна, орж гарч буй хүмүүсийг бүртгэж байх юм.

Ажиллагааны зарчим нь:

Аж ахуй нэгж байгууллагын үүд хаалганд ( шилэн,төмөр, модон, 1 хавтастай, 2 хавтастай) соронзон цоож суурилуулна. Холболтын гол зарчим нь соронзон цоожийг төхөөрөмжүүдээр нээх хаахаар зохицуулагдаж байгаа юм.

Үүдэнд (DS-K1T804) нэвтрэх төхөөрөмж, (DS-KV8102) үүдний хонх байрлуулна. Бүртгэлтэй хэрэглэгчид нэвтрэх төхөөрөмжид хуруугаа уншуулж аль эсвэл карт уншуулж нэвтэрнэ. Нэвтрэх төхөөрөмж нь соронзон цоожтой холбогдсон учраас бүртгэлтэй хэрэглэгчид хуруу эсвэл карт уншуулсан тохиолдолд шууд нээгдэх юм.

Бүртгэлгүй хэрэглэгчид үүдний хонх дарснаар хонх дуугарч угтан авагч үүдийг нээх товчлуураар нээж өгч дотогш нэвтрүүлнэ.

Дотроос гадагш гарахдаа хаалганы дотор талд хөдөлгөөн мэдрэгч байрлах бөгөөд 3-5 метрийн зайнаас хөдөлгөөн мэдрэгч мэдэрч соронзон цоожийг нээж гадагш гарна.

Мөн цаашид домофон төхөөрөмж угтан авагчийн ширээн дээр байрлуулснаар дүрсээр болон яриагаар хаалган дээр ирсэн хүнтэй харьцаж нэвтрүүлэх үгүйгээ шийдэж болно.

Орж гарч байгаа хүмүүсийн орж гарсан мэдээллийг авч хянаж болно.

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр

Project Details
Өмнөх
Дараах