Дотуур Холбоо түрээсийн үйлчилгээ

Project Description

ICT MALL худалдааны төв нь мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа явуулдаг ба энэ удаа эрхэм хэрэглэгчиддээ албан байгууллагын дотуур холбооны цогц шийдлийг төлбөрийн таатай нөхцөлтэйгөөр хүргэж байна. Энэхүү үйлчилгээний давуу тал нь албан байгууллагын дотуур холбоог олон улсын стандартын дагуу зохион байгуулж, холболт хийх ба гэрээт хугацаа дууссаны дараа тухайн бүх бүтээгдэхүүн таных болох юм. Өөрөөр хэлбэл та дотуур холбооны системийн бараа бүтээгдэхүүний багцаас сонголт хийн авч, төлбөрийг 3 сараас 12 сарын хугацаанд хувааж төлөх юм. 

Албан байгууллага, аж ахуй нэгжийн хувьд дотуур холбооны систем нь маш чухал үүрэгтэй байдаг. Харилцагч, хэрэглэгчидтэйгээ байнгын холбоотой байх нь ажлын ахиц амжилтын үндэс болдог. Дотуур холбооны тохиргоогоо олон улсын стандартын дагуу боловсруулснаар та хэрэглэгчээс ирсэн дуудлага алдах, ажлын бус цагаар ирэх дуудлага алдах, утас завгүй үед давхар орж ирж буй дуудлага гэх мэт дутагдалтай талууд үгүй болох ба дотоод холболтын шугам, давхар дуудлага авах боломж, ажлын бус цагаар дуудлага хүлээн авах, нийт гаднаас ирсэн дуудлага, гадагш залгасан дуудлага болон хэдэн дуудлагад хариу өгсөн, хэдэн дуудлагад хариу өгөөгүй гэх мэт илүү олон дэлгэрэнгүй мэдээлэл авах, ярианы бичлэг хадгалах, автомат хариулагч, хэрэглэгчийн ярианы хязгаар тавих, кодлох, зэрэг хамгийн сүүлийн үеийн дотуур холбооны системийн боломжуудыг агуулсан.

Яагаад та энэхүү дотуур холбооны цогц шийдэл ашиглах хэрэгтэй вэ?

  • Урсгал зардлаа багасгаж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлнэ.
  • Харилцагч хэрэглэгчдийн харилцааг сайжруулна.
  • Дотоод сүлжээндээ үнэгүй ярих боломжтой.
  • Хямд үнэ, өргөн боломж.
  • Түрээсийн хугацаа дууссаны дараа тухайн бүх бараа таных болно.
  • Нэр төрийн баталгаа / албан байгууллагын нэг дугаараараа бүх хэрэглэгчидтэйгээ харилцах/ зэрэг олон олон давуу талуудыг эдлэх болно.

Шийдлийн давуу тал:

  • Автомат хариулагч.
  • Дуудлага хянах /гаднаас ирж буй дуудлага, гадагшаа гарч буй дуудлагуудын нарийвчилсан мэдээлэл/.
  • Дуудлагын цагийн хуваарь гаргах.
  • Дотоод холболт хийх.
  • Хялбар удирдлагын систем.
  • 60 хүртэлх давхар дуудлага авах боломжтой.
  • 32 хүртэлх хүмүүс зэрэг аудио уулзалт хийх боломжтой.
  • 500 хүртэлх дугаарын сунгалт хийх боломжтой.
  • Дуудлага бичих.
  • Дуудлага дамжуулах.
  • Дуудлага хүлээгдэх хооронд мэдээ оруулах.
  • Гар утас руу холболт хийх /гаднаас ирсэн дуудлагын авч амжаагүй тохиолдолд дараагын дугаар луу дамжуулах/.

Үйлчилгээ:

  • Хурдан шуурхай үйлчилгээ.
  • Үнэ төлбөргүй суурилуулалт.
  • Техникийн бүрэн үнэгүй үйлчилгээ.
  • Шаардлагатай үед үнэгүй техникийн зөвлөгөө.

Дотуур холбооны шийдлийн үнийн тариф:

bagtsweb1

bagtsweb2

bagtsweb3

bagtsweb4

 

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр

Project Details
Өмнөх
Дараах